МИАТ компанийг дампууруулсан ирланд ноёд буцах нь

Ажил сайжруулах нэрийдлээр ард түмний хөрөнгөөр бий болсон төрийн өмчит авиа компанийг сүйрлийн ирмэгт авчиреан өвгөн ирландуудаас энэ компанийг салгаж авсан нь баярлууштай. Ирландууд хэрхэн яаж МИАТ компанийг сүйрүүлснийг цөөн баримт түшин олон түмэнд хүргэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ талаар удирдах хүмүүс, МИАТ-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүнд мэдэгдэж байсан боловч тэд харзная, хүлээж бай гэж зөвлөсөн юм. Гэвч энэ хугацаанд ажил сайжраагүй төдийгүй улам доошилсон. Одоо ирландууд ажил сайжирсан, санхүүгийн чадавх дээшилсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж худлаа тайлан бичээд учрыг мэдэхгүй хүмүүсийг хуураад төслийнхөө асар их мөнгийг аваад буцах гэж байна. Ажил үнэхээр сайжирсан уу, үгүй юу гэдгийг дор дурдъя.
Юуны түрүүнд нислэгийн аюулгүй байдлыг компанийн эүгээс ноцтой зөрчсөн цагийн хуваарийн гажууд-лаас болж онгоцны даац хэтрэх, түр зогсолтын үеийн техникийн үзлэг хийх боломж хаагдаж, экипаж шаард-лагатай мэдээг тухайн улс орноос авах боломжгүй болж, нислэг хийх үедээ төвтэй мэдээ солилцох боломжийг санхүүгийн ар-гаар хааж байгаагийн дээр дутагдалтай онгоцыг нисгэх боллоо. Жишээ нь аваарын хаалга нь онгойхгүй онгоцыг нисгэж л байна. Онгоцны даац хэтэрч л байна. Цаг үеийн үйлчилгээний хяналт технологийн дагуу явагдах-гүй, онгоцны автомат удирдлага ажиллахгүй болох тохиолдол агаарт гарч л байна. Нислэгийн аюулгүй байдлыг газар дээр нь хангадаг инженер, техникчдээ хүндэтгэн үзэж үгийг нь сонсохын оронд гадуурхан ажиллах нөхцөлөөр хангаж өгөхгүй байна. Түүнчлэн онгоцны даацыг хэрхэн тохируулахыг зохицуулах хүн МИАТ-д өнөөдөр алга. 2003 оны аравдугаар сарын 25-ны Токио-Бээжин-Улаанбаатарын чиглэлийн онгоц л гэхэд Токиогоос 57, Бээжин-гээс 153 зорчигч явах ёстой байхад Бээжингээс зорчигчийн ачаа ачих ёстой зайд ачаа ачаад явуулснаас даац дөрвөн тонноор хэтэрч арга буюу тээшинд хязгаарлалт хийж зорчигчдыг хохироож байв.
УБ-Бээжин-УБ чиглэлийн ОМ-224 аяллын EI-CXҮ бүртгэлийн дугаартай B737800
маягийн агаарын хөлөг Бээжингээс энэ оны хоёрдугаар сарын 14-нд хөөрөх үед онгоцны сүүлийг хамгаалах Tail Skid-ээр газар шүргэсэн. Д.Доржготов даргатай ОМ аяллын JU-1014 бүртгэлийн дугаар-тай АН-26/100 маягийн агаарын хөлөг Тосонцэнгэлээс хөөрч 5100 м өндөртэй Булган өнгөрч явахад зүүн хөдөлгүүрийн маслын даралт аажмаар унаж нисэх баг зүүн хөдөл-гүүрийг флюгерт оруулж Булганд буусан.
Энэ мэт зүйлийн тухай ярих гэхээр дуулгах эзэн олддоггүй ба удирдлагууд нь үргэлж гадаадад яваад алга болчихдог зуршилтай улс. Монголд ажиллах хугацаа-ныхаа тал шахам хувийг гадаадад буюу төрсөн нутагтаа амарч хувийн ажлаа амжуулж өнгөрөөсөн хүмүүс. Ер нь аюулгүй байдлыг орхигдуулж байгаа нь аюулыг санаатай зөгнөөд байна уу даа гэж бодогдох-оос гадна одоо аюул гарч болох нөхцөлийг бүрдүүлчихлээ. Ийм л хүмүүс МИАТ компанийг удирдаж байсан юм. Нислэгийн аюулгүй байдлын талаар ирландууд юу ч дуугарахгүй байгаа ба ажиллагсад болон иргэний нисэхийн төлөө зүрх сэтгэл-тэй хүмүүс нь аюулгүй байдал зөрчигдөж байгаа тухай ярихаар энэ бидэнд хамаа-гүй, танай Засгийн газартай байгуулсан гэрээнд ийм юм байхгүй. Бид зөвхөн санхүүг дампуурлаас гаргах ёстой гэж ярьдаг. Ирландууд мэдлэг чадалтай туршлагатай хүмүүсийг зайлуулах, мэргэжлийн хүмүүсийн эрх мэдлийг хязгаарлах, ажлаас нь хөндийрүүлэх бодлогыг шуурхай явуулж байсан. Маш өндөр үнээр бэлдсэн нисэх бүрэлдэхүүн /нэг нисгэгчийг таван их эмч бэлдэх хөрөнгөөр бэлтгэдэг цаашид яах бол гэж бэмбэгнэж байна. АН-24, 26, АН-2 онгоцны нисгэгч нарын ирээдүй, амьдралын батал-гаа хутганы ирэн дээр байгаа ба тэд одоо яах бол гэж өдөр хоногийг өнгөрөөж байна. Байнга дадлага шаарддаг, нисч байх ёстой нисгэгч нарын нислэгийн тоо эре цөөрсөн. Хангалт гэж бараг байхгүй. Цалин нь дэндүү бага байгаа нь өрөвдөлтэй-гөөс гадна нислэгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болох талтайг ирландууд, тэдний гар хэл болсон хэдэн хүн ойлгохыг хүсээгүйд хамаг учир байна.
Менежментийн багт ажилласан цөөн монгол хүн, унаа тэрэг хангамж, төслийн хөрөнгөнөөс хүртэх хувиа л бодохоос даанч компаниа бодохгүй байсан нь өрөвдөлтэй юм. Ирландууд МИАТ-ийн боловсон хүчнээр тоглоод барахгүй Монголын үйлчлүүлэгчдээр тоглосон. 2003-2004 оны нислэгийн хуваарь нь өөрийн орны авиакомпаниар үйлчлүүлдэг иргэдийн хэрэгцээг хязгаарламанласан зүйл болсон. Монголын ганц төрийн өмчит авиа компани болох МИАТ-ийн нислэгийг эре цөөлж, заавал гадаадын авиа компанийн онгоцоор нисэх сонголт хийхээс өөр аргагүй байдалд оруулсан. Яахаараа монгол хүн, Монгол руу ирдэг хүмүүс нойроо хагаслаж шөнөөр явах ёстой юм бэ. 2003 оны сүүлийн хагас, 2004 оны эхний хагаст Монголд нислэг үйлдэж байгаа гадаадын авиа компаниудын онгоцууд зорчигчдынхоо тав тухыг бодож зөвхөн өдрийн цагаар шууд нислэг хийж нислэгийнхээ тоог нэмж байв. Засгийн газар ард түмнийхээ хэрэгцээг хангах үүднээс олон жил ярьж хэлэлцэж байж Улаанбаатар-Бээжин-Улаанбаатарын хооронд тогтмол аяллын нислэг үйлдсэнээс хойш өнөөдрийг хүртэл жил ирэх тутам нислэгийн тоогоо нэмж хоёр орны хооронд зорчигчдын тоо өесөөр байгааг баримт гэрчилнэ. Хоёр орны хооронд зорчигчдын 70-аас дээш хувийг МИАТ тээвэрлэж үүнд үйлч-лүүлэгчид ч талархаж байс-ныг ирландууд тасалсан. Ирланд ноёд Хятадын Иргэний агаарын тээврийн удирдах газарт өнгөрсөн оны аравдугаар сард явуулсан бичигтээ танай онгоцыг түлхүү нисгэх боломжийг бид олгож байна гэж бичсэн байгаа юм. Яахаараа өөрийг нь цалинжуулж байгаа компанийнхаа эрх ашгийг Хятадын компанийн эрх ашгаас дорд үзэж байна аа. Зорчигч олны шаардлагаар нислэгийн цагийн хуваарийг өөрчилж хуучин хэвэнд нь оруулж байгааг ирланд менежмент гэх үү, энэ хуваариас үүдсэн эдийн засгийн хохирлыг МИАТ-ийн алдагдал гэх үү.
Энэ хүмүүс МИАТ-ийг өргүй болгосон мэт телевиз, сонин хэвлэлээр удаа дараа мэдэгдэж байна. Уг компанийг ирландуудад хүлээлгэж өгөхдөө ИНЕГ, Төрийн өмчийн хороо шийдвэр гаргаж ИНЕГ-т төлөх ёстой буулт, суултын хураамж, түрээсийн төлбөр зэрэг таван тэрбум төгрөг-ийн төлбөрийг хүчингүй болгож байж өгсөн юм. Энэ нь МИАТ-ийг өргүй хүлээлгэж өгсөн гэсэн үг. Тэгвэл 2004 онд л гэхэд шатахууныхаа өрийн ихэнх хувийг төлөлгүй өнөөдрийн байдлаар 200-гаад сая төгрөгийн өртэй, БУОУНБ-аар үйлчлүүлсний хэле 400-гаад сая төгрөгийн өр төлөгдөөгүй байна. Үүн дээр банкуудаас авсан зээл, бусад байгууллага, хүмүүст өгөх өр багагүй. Нислэгийн аюулгүй байдлыг хангахад, үйлдвэрлэлд зарцуулах ёстой хөрөнгө мөнгө МИАТ-д дутагдсаар байна. 17 сарын хугацаанд энэ хүмүүс техникийн шинэчлэлд нэг ч төгрөг зарцуулаагүй. Ийм байхад ашигтай ажилласан гэж яаж хэлж чадаж байна.
Ирландууд орон нутгийн нислэгийг бүрэн зогеоогоод буцлаа. МИАТ-д тэднийг ирэх үед орон нутагт үйлчлэх онгоц бүрэн хүрэлцээтэй, хөдөөгийнхөн болон албан ажлаар яваа хүмүүсийн хэрэгцээг бүрэн хангаж байсныг хүмүүс мэднэ. Тэгвэл менежментийн баг эдийн засгийн хувьд ашигтай хэдэн онгоцыг нь зарчихаад, мөнгийг нь өдөр тутмын аар саар зүйлд зарчихаад санхүүгийн чадвар сайжирлаа гэж ярьж байна. Одоо орон нутагт нисэх онгоц байхгүй. Мэн орон нутгийн нислэг зогссоноос МИАТ-д ажил-лаж байгаа 200-гаад хүн ажилгүй болох аюул нүүрлээд байна.
Үндэсний гэсэн тодот-голтой байгууллагууд дот-роос хамгийн онцгой нь агаарын тээврийн авиа компани. Монголын маань нэрийн хуудас шүү дээ. 80 шахам жилийн түүхтэй агаарын тээврийн компанийг авч явах монгол хүн байхгүй байсан гэж үү.
Гүйцэтгэх захирал Брэндэн Донохью юу гэж ярьж байсныг саная.
-Бид танай Засгийн газрын урилгаар иреэн. Дампууралд орсон компанийг туршлагатай бид хэд л өөд татаж боегоно. Хоёр сарын дараа хараарай гэж ажилчдын хурал дээр тэр хэлеэн. Үүнд олон хүн эргэлзэж байсан юм. Нэг жилийн дотор ийм авиаком-панийг сайжруулчихдаг элдэвтэй хүмүүсийг бурхнаас бидэнд илгээж дээ гэж шоглож байсан нь өнөө батлагдав. Тэр хурлаас гараад л бүгд авгай хүүхдээ эргэхээр нутаг руугаа одоцгоосон. Одоогоор 17 сар болоход амласан зүйлс биелээгүй. Харин тэдний гадаад явдаг нь нэмэгдсээр байна. Ололт нь энэ.
Ирландууд Монголд юутай иреэн юм бэ? Европын хөгжлийн банк МИАТ-ийн энэ төслийг 680 мянган ам.доллараар санхүүжүүлэх юм гэнэ билээ. Энэ мөнгийг тэд авна. Тав, зургаахан хүн шүү дээ. Ганц жилд цалин, бусад хангамж нь ороод 130000-гаад доллар буюу 150-иад сая төгрөг нэг хүнд оногдоно гэсэн үг. Үүний дээр Монголд байх үеийн бусад зардал, гадаадад томилолтоор ажиллах зардал, гадаадад зорчих тийзний үнийг компани төлнө. Тэгвэл ийм ажлыг 10-20 дахин бага зардлаар Монголын шилдэг сэхээтнүүд хийж чадах байсан.
Үүнийг бичигч би ирландууд тендерээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг Европын хөгжлийн санд мэдэгдэх ёстой гэдгийг хэлэх гэсэн юм. Менежментийн ийм хариуц-лагагүй хувьчлал дахин бүү болоосой.
(өнөөдөр 2004.11.03 257)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button