Сонгины ач тус

Сонгиныг хоол хүнсэнд хэрэглэхээс гадна эмчилгээнд хэрэглэдэг. Гоо сайханд сонгинын хальс шүүс, иш бүгдийг хэрэглэдэг.
Нүүрний сэвх толбыг арилгая гэвэл сонинын шүүсийг хэрэглэ. Тослог, хэвийн арьстай бол өглөө оройд сонгины шүүсэнд норгосон хөвөнгөөр нүүрээ арчина. Дараа нь цөцгий түрхэж, 10 минутын дараа бүлээн усаар зайлна. Мөн жижиг үрүүлд үрсэн сонгиныг түрхэж болно. Батга арилгахад дээрх хоёр аргыг хэрэглэдэг. хуурай арьсанд зөгийн балыг сонгинотой хольж, макс тавина. Хоёр ширхэг сонгиныг жигнэж, нухаш болгон хоёр хоолны халбага зөгийн бал нэмнэ. Нүүрээ цэвэрлэж, маск түрхээд 15-20 минутын дараа чийглэг алчуураар арчина.
Сэвх толботой, хуурай арьсанд сонгинын шүүсийг шингэн зөгийн балтай хольж түрхэнэ. 15-20 минутын дараа эхлээд чийгтэй хөвөнгөөр дараа нь хуурай хөвөнгөөр арчина. Тослог арьсанд шүүсийг хоолны уксустай тэнцүү хэмжээтэй хольж түрхэнэ. Уг холимогт алчуур норгож нүүрэндээ 15 минут тавина. Цайртал өдөр бүр түрхэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button