Нийслэлийн толгой дахь өөрчлөлтүүд

Хуралд 40 төлөөлөгч бүгд ирсэн байв. Сонгуулийн дүнгийн талаар Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ц.Болдсайханы тавьсан илтгэлээс үзвэл нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн 337.532 сонгогчийн 191.084 нь буюу 56.6 хувь нь саналаа өгчээ.
Үүний дотор Баянзүрх дүүрэгт 54.0, Налайх дүүрэгт 64.5, Багануур дүүрэгт 73.9, Багахангай дүүрэгт 63.9, Хан-Уул дүүрэгт 55.5, Баянгол дүүрэгт 56.3, Сонгинохайрхан дүүрэгт 56.9, Чингэлтэй дүүрэгт 55.4, Сүхбаатар дүүрэгт 56.4 хувьтай сонгуульд оролцсон байна.
Нийслэлийн нийт санал өгегчдийн 59.5 хувь нь МАХН-аас нэр дэвшигчдииг. 33 хувь нь Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшигчдииг дэмжсэн аж. Бусад намаас нэр дэвшигчдийн төлөө 5.7 хувь нь саналаа егсөн байна.
Нийслэлийн ИТХ-д сон-гогдсон 40 төлөөлөгчийн гурав нь 26-30 насны, гурав нь 31-35 насны, 16 нь 36-40 насны, 10 нь 41-45 насны, найм нь 46-аас дээш насны хүн байгаа аж. Эдний дотор эмэгтэй хүн зургаа байна. Бүгд дээд боловсролтой бөгөөд инженер 10, улс төр судлаач хоёр, багш тав, эдийн засагч гурав, эрхзүйч хоёр, бусад мэргэжлийнх тав, доктор цолтон дөрөв байна. Урьд нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч байсан 12 хүн улиран сонгогджээ.
Хуралдааныг халаагаа өгч буй ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Т.Билэгт удирдсан бөгөөд зохион байгуулалтын асуудал хэлэлцэхэд санал дэвшүүлэгч нь нийслэлийн МАХН-ын хорооны орлогч дарга бөгөөд шинээр бий болж буй ИТХ дахь тус намын бүлгийн дарга Д.Баасансүрэн байлаа.
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооноос сонгогдсон Нордовын Болормааг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар сонгох саналыг тэрбээр оруулав. Түүнийг санал нэгтэй баталлаа. Энэ хүнийг уншигчид мэднэ байх. 2000-2004 онд УИХ-ын гишүүн байсан юм. Тэрбээр 1980 онд нийслэлийн XII дунд сургууль, 1985 онд Орост Комсомолын дээд сургуулийг төгссөн аж. Социологийн ухааны дэд доктор бөгөөд МАХН-ын Бага хурлын гишүүн юм байна.
Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргын албыг хашсан Т.Билэгтийг нэг шат доошлуулж нарийн бичгийн даргаар сонголоо. Т.Билэгт 1949 онд Говь-Алтай аймагт төрсөн, 1971 онд УБДС, 1984 онд Намын дээд сургууль төгссөн аж. 1990 оноос МАХН-ын Бага хурлын гишүүн байгаа аж.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч гишүүнээр урьд нь есөн хүнийг сонгодог байж. Энэ удаа ч гажсангүй. Нийслэлийн ИТХ дахь АН-ын хоёрхон төлөөллийг Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулж өгөхийг хүсэв. Ш.Алтангэрэл АН-аас сонгогдсон хоёр хүний нэг нь юм.
МАХН-ын бүлгээс Г.Мөнхбаяр, Д.Баасансүрэн, С.Баярмөнх, Б.Ундармаа, Я.Аюушжав, С.Отгонбат нарын нэрийг дэвшүүллээ. Ингээд Н.Болормаа, Т.Билэгт нартай нийлээд МАХН-аас найман хүн болчихов. Намын бүлгийн саналыг эхэлж хэлэлцдэг журмын дагуу асуудлыг хэлэлцэн дээрх найман хүнийг Тэргүүлэгч гишүүнээр сонгочихлоо. Ш.Алтангэрэлийн гаргасан саналыг хэрхэн шийдвэрлэх талаар ярил цахад зарим нь хэниихээ нэрийг дэвшүүлэхийг АН-ын хоёр хүн шийдэг гэсэн байр суурьтай, зарим _нь АН-ын хоёр хүний хэнийгнь сонгохыг санал хураахад шийдчихье гэсэн саналтай байлаа. Эцсийнхээр нь шийдэн санал хураагаад Ш.Алтангэрэлийг наймаас бусад нь, Д.Нямхүү (АН)-г ердөө есөн хүн дэмжив. Ийнхүү нийслэлийн АН-ын хорооны дарга Шүхэрийн Алтангэрэл ИТХ-ын Тэргүүлэгч гишүүн боллоо.
Дараа нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар улираан томи-луулахаар Миеэгомбын Энхболдын нэрийг Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр хурлаас шийдвэрлэв. М.Энхболд 1964 онд төрсөн, 1980 онд нийслэлийн I дунд сургууль, 1987 онд МУИС төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй аж. 1992 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч болсноос хойш нийслэлийн төр, захиргааны байгууллагад ажилласаар иржээ.
Хурал их шуурхай, ямар нэг маргаан мэтгэлцээнгүй, аядуу болж өнгөрлөө. 40 суудлын 37-г нь авсан МАХН асуудлыг шийдвэрлэхэд аргагүй л илүүрхэж байна лээ. Н.Болормаа, Т.Билэгт нарыг сонгох, М.Энхболдын нэрийг дэвшүүлэхэд хэн ч юу ч асуугаагүй, ямар ч санал хэлээгүй, бүгдийг нь 100 хувийн саналаар дэмжсэн. Нам нь нэгэнт чиглэл өгчихсөн, шийдчихсэн байсан биз.
Уг хурлыг удирдсан Т.Билэгт, санал оруулсан Д.Баасансүрэн нарыг эс тооцвол үг хэлеэн хүн тун цөөн. Тэдний нэг нь мөнөөх Ш.Алтангэрэл. Орон нутгийн сонгуульд иргэдииг идэвхтэи оролцуулахаар холбогдох байгууллага, хүмүүс санаачилга муу гаргасан, сонгогч-дын нэрийн жагсаалтыг гаргахдаа цаашдаа анхааралтай хандах нь чухал болохыг тэрбээр анхааруулж байсан. Бас сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, бидний нөлөө бага ч олонхийн алдааг шүүмжилж, бурууг нь засч, өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болж явахыг хичээнэ гэж хэлеэн.
(өнөөдөр 2004.11.04 258)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button