МИАТ-ийн шинэ захирал Б.Цогоо гэж хэн бэ?

Б.Цогоо гэж хэн бэ. Тэр хаана ажиллаж байгаад гэнэт Монголын үнэ цэнтэй аж ахуйн нэгжийг толгойлох болов. Ер нь ямар намтар түүхтэй хүн бэ гэдгийг олон нийт сонирхох боллоо.
Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдын тушаалаар МИАТ компанийн захирлаар Б.Цогоог томилов. Тэрбээр өнгөрсөн сараас Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд газрын даргаар ажиллаж эхэлсэн юм. Үүнээс өмнө хаана, юу хийж явеныг нь тэр бүр хүмүүс мэдэхгүй Г.Батхүүг сайдаар томилогдсоноос хойш түүний толгойлдог яаманд ирсэн болохоор түүнийг Г.Батхүүгийн хүн гэсэн яриа ч дуулдав.
МИАТ-ийн захирлаар хэнийг томилох вэ гэсэн асуудал хэд хоногийн өмнө Төрийн өмчийн хорооны зөвлөлиинхнии дунд өрнөжээ. Энэ үеэр Зам, тээвэр, аялал жуулчлалын яамнаас Б.Цогоог томилохоор намтар анкетийг нь ирүүлсэн нь дээрх яриаг батлах шиг болов. Гэхдээ сайд Г. Батхүү Цогоо бол гадаадад олон жил ажилласан. Улс төрийн аливаа нөлөөлөлд автаагүй. МИАТ-ийн даргаар томилоход ямар ч асуудалгүй хүн гэж тодорхойлсон. Зөвлөлийн гишүүд ч МИАТ-ийн удирдлагыг дотроос нь томилбол өнөөх албан тушаал, эрх мэдлийн маргаан үргэлжлэх болно хэмээн сэрэмжилж Б.Цогоог гаднаас сонгоход санал нэгдсэн бололтой.
МИАТ-ийн удирдлагыг гадаадын менежментийн багаар гүйцэтгүүлэх төслийн эцсийн хугацаа энэ сарын 20-ны үеэр дуусах тул Б.Цогоог гүйцэтгэх захирлаар түр томилж, төслийн удирдлагын багийн ажиллах хугацааг дуустал дагалдуулан ажиллуулах нь зүйтэй гэж үзжээ. Б.Цогоо өнгөрсөн баасан гаригт МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ирж буйгаа туе компанийн ажилчдад албан ёсоор танилцуулж дагалдан захирлынхаа ажлыг хүлээж авсан байна.
Б.Цогоо нь 1956 онд Ховд аймгийн Мөст суманд төржээ. 1975 онд тус аймгийн нэгдүгээр арван жилийн дунд сургуулийг төгеөж, 1981 онд ОХУ-ын Харьков хотын инженер-эдийн засгийн дээд сургуулийг туе дүүргэжээ. 2001 онд ОХУ-д Техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
1981 оноос ШУТМТ-д мэргэжилтэн, секторын эрхлэгч, орлогч захирал, 1995 оноос Москва дахь ШУТМ-ийн олон улсын төвд Монгол Улсын төлөөлөгч, мэргэжилтэн зэрэг ажлыг хийж байв.
(өнөөдөр 2004.11.04 258)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button