Америкчууд Ерөнхийлөгчөө хэрхэн сонгодог вэ?

Эдгээр нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн төлөө сонгогдсон муж улсаа төлөөлөн саналаа өгнө. Энэхүү 538 хүнийг Сонгогчдын коллеги (Electoral college) гэнэ. 538 гэдэг нь тохиолдлын тоо биш. Муж улс болгон Сенат, Төлөөлөгчдийн танхимд хэдэн суудалтай байна, тэр тоотойгоо тэнцүү хүмүүсийг Сонгогчдын коллегид оруулдаг.
Сенатын танхим 100, Төлөөлөгчдийн танхим 435 суудалтай, нийлээд 535 болно гэсэн үг. Дээр нь Үндсэн хуулийн 23 дугаар нэмэлтийн дагуу Колумбын тойрог Сонгогчдын коллегид гурван саналтай байх эрхтэй. Ингээд 538 болох нь.
Хэнийг коллегид оруулах вэ гэдгийг Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнөх зун болдог гол хоёр намын их хурлууд шийднэ.
Жишээлбэл, хүн ам олонтой Нью-Йорк муж улсаас 31 хүн Сенат, Төлөөлөгчдийн танхимд сонгогддог.
Тэгэхлээр яг адил тооны хүмүүсийг Сонгогчдын коллегид оруулна гэсэн үг. Ийм эрхийг тухайн муж улсын хууль тогтоох хурал эдэлнэ. Гэхдээ Үндсэн хуульд заасны дагуу АНУ-ын Сенат, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Сонгогчдын коллегид сонгогдох ёсгүй юм.
Сонгогчдын саналын хуудсан дээрээ бичсэн Сонгогчдын коллегиин гишүүдийн төлөө саналаа өгнө, нэр дэвшигчдийн нэр тэнд байхгүй. Үүний дараа буюу арванхоёрдугаар сарын эхний долоо хоногийн лхагва гаригт уг коллегиин гишүүд муж улсаа төлөөлөн саналаа өгдөг. Тэдний саналыг битүүлэн Сенатын даргын нэр дээр илгээх бөгөөд тэрбээр Сенат болон Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг байлцуулан битүүмжилсэн саналыг задлан тоолно. йнгээд Сонгогчдын коллегийн талаас илүү буюу 272 санал авсан нэр дэвшигч АНУ-ын Ерөнхийлөгч болдог. Нэг ч нэр дэвшигч олонхийн санал авахгүй бол Төлөөлөгчдийн танхим хамгийн олон санал авсан гурван нэр дэвшигчийн аль нэгийг нууцаар санал хураан Ерөнхийлөгчөөр сонгоно.
Ингээд ирэх оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн үд дунд шинэ Ерөнхийлөгчийг сонгодог журамтай аж.
(өнөөдөр 2004.11.04 258)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button