Хоёр Эрдэнийн хоёр түүх

. Тэгэхэд нь хэт сунжирсан наадмыг түргэн дуусгахын түүс болсон Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж Гурав үзүүрлэсэн бөхөд арслан цол олгох талаар санаа тавьж болох юм гэх аястай үг хэл-сэнд Үнэхээр тэгэх юм бол би ингэж наадам уяад, олныг чилээгээд зогсоод байх хүсэл алга.
Барилдаанаа шуурхайлна гэж заан хариу өчсөн гэдэг. Ингээд төдхөн Хоёр Эрдэнэ-ийн гурав дахь тулаан өндөрлөж, дархан аварга түрүүлсэн бөгөөд үүнээс хойш нэг их олон сар өнгөрөлгүй Бөхийн холбоо дүрмэндээ өөрчлөлт оруулж гурав үзүүрлэсэн бөхөд арслан цол олгохоор тогтож Монгол улс Дуламжавын Мөнх-Эрдэнэ хэмээх арслантай болсон билээ. Арслан Д.Мөнх-Эрдэнийн Ийм юмыг чинь яаж хая гээ вээ? гэж цөхөрч хэлсэн тэр үгс монгол наадмын түүх болон үлджээ.

СУГА ТАЯГТАЙ ИРЭЭД ТҮРҮҮЛСЭН НЬ
Дараа жил нь буюу 1996 онд цагаан сараас хойш дархан аварга Б.Бат-Эрдэнэ гэмтлийн улмаас нэг ч барилдалгүй наадам хүргэв. Аварга наадмаар барилдахгүй гэнэ гэж шуугиж байлаа. Үнэхээр ч аварга барилдахгүй байх тун шахсан. Ийм гэмтэлтэй байж яаж барилдах вэ? гэж аваргыг хэлэхэд Д.Мягмар заан эрс эсэргүүцэж Юу гэсэн үг вэ, барилдалгүй яах вэ? Ямар ч байсан барилд гэж шахсанаар аваргын барилдах эсэх эргэлзээ нь тайлагджээ. Ингээд наадамд барилдах гэж хөлдөө гипстэй ч гэсэн гараараа шахалт, түлхэлт хийж барилдах өдрөө тэсэн ядан хүлээж байсан аварга наадмын өглөө суга таягтай төв цэнгэлдэхийг зүглэжээ.
Гэмтсэн шагайгаа сайн гээч нь боогоод дэвжээндээ гармагцаа аварга харин түрүүлэхийн төлөө зүтгэв. зургаа, долоо, найм даваад туг тойрох гэж гүйхдээ аварга бүр илт доголж харагдана. Балжаа аварга давхар ачаад их аваргыг нэлээд тэвдүүлсэн дээ. Ингээд үзүүр түрүүнд Хоёр Эрдэнэ дөрөв дэхээ үлдэж, барилдах болов. Мөнх-Эрдэнэ арслан барууны магнайд гүйхээрээ гарч ирээд хөлөө өндөр өндөр өргөн дэвж байхад дархан аварга зүүнээс үл ялиг зовиурласан төрхтэй бараг алхах шахуу засуулдаа хүрч байгаа дүр төрх одоо ч бөх сонирхогчдын ой тойнд илхэн буй биз ээ.
Барилдаан эхэлж, арслан давуулж гуядаад хариугүй давчих дөхсөн ч өглөөхөн суга таягтай цэнгэлдэхэд ирсэн аваргын хэл газарт шаасан гадас шиг нугаралгүй зогссоор… Дөрвөн цаг орчим үргэлжилсэн, хойшид ч давтагдахгүй байж мэдэх сунжирсан хүнд барилдааны эцэст дархан аварга Б.Бат-Эрдэнэ өрсөлдөгчөө өвдгөөрөө хашиж өргөөд давлаа. Одоо энэ мэхийг сумогийн их аварга Асашёорюү хийх дуртай бөгөөд үүнийгээ Энэ бол миний багш, Монголын их аваргын мэх гэж хэлсэн удаатай. Харин энэ барилдаанд улсын арслан их аваргын муу хөл рүү нэг ч өшиглөөгүй нь гайхалтай сайхан жудаг заасан явдал болсон билээ.
(өнөөдөр 2004.11.04 258)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button