М.Энхболд дахин сонгогдлоо

Өмнөх Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолын дагуу өчигдөр шинээр сонгогдсон гишүүдиин эрхийг баталгаажуулах болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд Нийслэлийн ИТХ-д сонгогдсон МАХН-ын 37, Эх орон-Ардчилал эвслээс хоёр, бие даагч нэг гишүүн бүгд 100 хувийн ирцтэй оролцсон байна. Хэлэлцэх асуудлын дагуу Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид, тэргүүлэгчдийн дарга, нарийн бичгийн дарга нарыг сонгов. Үүнд ИТХ-ын тэргүүлэгчдээр Ш.Алтангэрэл, Г.Мөнхбаяр, С.Баярмөнх нарын есөн хүн, тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар өмнө нь тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан Т.Билэгт, даргаар УИХ-ын гишүүн асан Н.Болормаа нар сонгогдлоо. Өмнөх дөрвөн жилд Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд ардчилсан хүчнийхнээс ганц ч төлөөлөл орж чадаагүй бол энэ удаад Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшин сонгогдсон нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Алтангэрэл ажиллахаар болов. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар М.Энхболдыг улируулан ажиллуу-лахаар нэр дэвшүүлсэн саналыг Ерөнхий сайдад өргөн барихаар боллоо. Орон нутгийн сонгуулиар ниислэлдээ хамгийн өндэр буюу 78,6 хувийн санал авсан хотын мэр энэ удаад ч гишүүдийн 100 хувийн саналыгавч Эх орон-Ардчилал эвсэл болоод бие даан нэр дэвшигчдийн дэмжлэгийг хүлээж чадсан байна.
Өнөөдрөөс эхлэн дүүргүүдийн ИТХхуралдаж, Засаг дарга нарын нэрийг тодруулах бөгөөд есөн дүүргийн хурал энэ долоо хоногт багтан хуралдаж асуудлаа шийдэх бололтой.
(өдрийн сонин 2004.11.04 273)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button