Байнгын хороод юу хэлэлцэв

Мэргэжлийн байнгын хороод туе тусын чиглэлийн дагуух ажлыг хэлэлцэж байгаа ч бүх хуралдаан дээр Итгэлийн 10 мянган төгрөгийн асуудал хөндөгдөж байв. Үүнийг МАХН-ын гишүүд байнгын хороодын хэлэлцэх асуудалд бараг хамааралгүй зүйлийг сөхөж байна, Төсвийн болон Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэх асуудал гэж шүүмжилж байгаа.
Харин төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн санал хуваагдав. Тухайлбал С.Отгонбаяр Итгэлийн мөнгөний талаар ярьж эхлэхэд Б.Жаргалсайхан гишүүн эсэргүүцэж байв.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр мөрийн хөтөлбөрт 0-18 насны хүүхэд бүрт сар тутам Итгэлийн мөнгө олгоно гэж тусгахаар нэмэлт хийсэн нь дэмжигдлээ. Уг байнгын хорооны хуралдаан шинэ парламент байгуулагдсанаас хойш ховорт тооцогдох ирцтэй байв. Итгэлийн мөнгөний талаархи санал хураалтад 21 гишүүн оролцож 12 нь дэмжсэн. Тус байнгын хороо нь 24 гишүүний бүрэлдэхүүнтэй. Хамгийн том зорилтоо хэлэлцэх учраас эвслийн бүлгийнхэн өндэр ирцтэй оролцеон байх. Харин МАХН-ын гишүүд асуудал болгоныг хамаатуулаад байнгын хороогоор хэлэлцээд байвал холион бантан шиг зүйл болох нь гэж байсан. Байнгын хорооны дарга М.Энхсайхан сонгогчдын эрх ашгийг илэрхийлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн асуудлыг бид хэлэлцэх л ёстой гэсэн хариу барив.
Ц.Шаравдорж гишүүн Итгэлийн мөнгийг байнга ярьж байгаа нь бид хүүхдүүддээ мөнгө өгөх гээд байгаа юм шүү гэсэн ойлголт төрүүлэх гэсэн хэрэг гэж дүгнэв. Харин Д.Арвин гишүүн шууд л Энэ мөнгө хүүхдүүдэд очихгүй гэдэгт хатуу итгэлтэй байна гэж мэдэгдэв. Тэрбээр энэ бол эвслийнхний хүмүүст итгэл олох хуурах аргынх нь нэг гэж үзэж байгаа юм гэнэ.
ДАВХАР ХАРЬЪЯАЛЛЫН САНАЛ ДЭМЖИГДСЭНГYЙ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны куралдаан дээр гишүүн Р.Гончигдорж өмнө нь олонтаа ярьж байсан Монгол Улсын иргэд давхар харьяалалтай байж болох асуудлыг шийдвэрлүүлэх саналыг мөрийн хөтөлбөрт тусгуулахыг зорив. Тэрбээр зарим нэг улсуудтай улс хоорондын гэрээ хийж Монгол Улсын иргэдийг давхар харьяалалтай болгохыг зөвшөөрүүлэх, мэн гадаадад төрсен монгол хүүхдүүдийг давхар Монгол Улсын харьяалалтай болгох асуудлыг шийдвэрлүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Үүнд Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил гадаадад амьдарч буй Монголын иргэдийн хамгийн их анхааран харж байгаа асуудал мөн ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэн зарчмын зөвлөмж, чиглэл авах ёстой, мөрийн хөтөлбөрт тусгаснаар хүмүүсийн дунд хүлээлт үүсч магадгүй гэсэн саналаа хэлсэн. Р.Гончигдорж хүлээлт үүсэх нь харин ч зөв заавал асуудлыг шийдвэрлэнэ гэлгүйгээр ядахдаа санал оруулж шийдвэрлэх зорилго тавин ажиллана гэж тусгуулахаар зүтгэсээр байсан ч гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй. Харин байнгын хорооны дарга М.Энхсайхан заавал мөрийн хөтөлбөрт тусгалгүйгээр судлаж байгаад шийдвэрлэж болох л юм гэсэн санаа хэлнэ билээ.
Эвслийн гишүүдийн ихэнх саналыг унагав
Өмнөх өдөр нь хойшлогдож, хэзээ хуралдах нь тодорхойгүй байсан Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр үдээс хойш гэнэт хуралдав. Байнгын хорооны хурлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгах зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт болов. Эвелийн болон бие даагчийн гаргасан зарим саналуудыг МАХН-ын гишүүд дэмжилгүй унагалаа. Жишээлбэл, Д.Одхүү гишүүний Төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын ажилчдад төрөөс үзүүлэх анхаарал халамжийг нэмэгдүүлнэ, Ж.Наранцацралт гишүүний Хотын Засаг даргыг нийт оршин суугчдын саналаар томилдог болох, Э.Бат-Үүл гишүүний Төрийн албан хаагч нь заавал хугацаат цэргийн алба хаасан байх ёстой гэсэн шалгууртай болох зэрэг санал байлаа. Ж.Наранцацралт гишүүний гаргасан саналыг Үндсэн хуулийн болон төрийн тогтолцооны том асуудал тул санал өгөхөд эргэлзээтэй байна гээд унагасан. Бусад саналуудыг тус байнгын хорооны хамрах хүрээний асуудал биш тул хэлэлцэхгүй гэж С.Батболд дарга хэлснээр нэлээд маргаан өрнөсөн. Гишүүдийнхээ гаргасан саналыг хэлэлцэнэ хэлэлцэхгүй гэж хоёр талаас маргалдаж, сүүлдээ байнгын хорооны хуулийн зөвлөх Саналаа бусад байнгын хороонд оруулж хэлэлцүүлж болно шүү дээ гэснээр маргаан таслагдлаа.
Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтоос гишүүд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Самбуу нарын шарилыг шилжүүлэх талаар төрөл төрөгедөөс нь зөвшөөрөл авсан эсэх, Засгийн газрын ордныг өөрчилж цогцолбор болгохдоо орчны хамгаалалтын асуудлыг хэрхэн шийдэж байгаа, ирэх оны төсөвт хэдэн төгрөг суулгасан, Д.Сүхбаатарын хөшөөг яах гэж байгаа гээд олон зүйлийг асууж хариулт авлаа. Цогцолборыг байгуулахад 5.8 тэрбум төгрөг зарцуулах аж. Энэ эх үүсвэрийг улсын болон хотын төсөв, иргэд, байгууллага, гадаад, дотоодын хандив тусламж гэсэн гурван зүйлээс бүрдүүлэх юм байна. Гишүүд төслийг бүхэлд нь дэмжиж байгаагаа илэрхийлж байсан ч Д.Сүхбаатарын хөшөөг хөндөхгүй байх, шарилыг шилжүүлэхдээ хүндэтгэлтэйгээр гэж нэмэх гээд олон санал гаргаж байлаа.
(өдрийн сонин 2004.11.04 273)