Эрүүл мэндийн сайдтай онлайнаар уулзаарай

Энэ дагуу хоёр долоо хоног тутам баасан гаригт Засгийн газрын гишүүд интернэтээр чатладаг уламжлал тогтоод байгаа. Одоогийн байдлаар Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Байгаль орчны сайд У.Барсболд нар чадлаад байгаа бөгөөд энэ долоо хоногийн баасан гариг буюу маргааш Эрүүл мэндийн сайд Т.Ганди олон нийттэй илэн далангүй ярилцана. Тэрээр уг өдрийн 1700-1800 цагийн хооронд www.open-goүemment.mn хаяг бүхий онлайн тасалгаанд байх бөгөөд түүнтэй ярилцаж санал бодлоо хэлэх, сонирхсон асуултдаа хариулт авахыг хүссэн хэнд ч Эрүүл мэндийн сайд нээлттэй байх ажээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
/olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button