Алуурчдад оноосон цаазаар авах ялыг хэвээр үлдээлээ

Удалгүй энэ жигшүүрт хэргийг үйлдсэн этгээдүүдийг баривчилсан нь туе сумын 18-19 настай Ө.Мөнхөө А.Ганжаргал нар байв. Тэдэнд анхан болон давж заалдах шатны шүүхээс цаазаар авах онцгой ял оногдуулсан юм. Харин саяхан Улсын Дээд шүүх хяналтын шатны эрүүгийн шүүх хурал-даанаараа дээрх хэргийг хянан хэлэлцээд эдгээр за-лууст оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр баталжээ. Дөнгөж эрийн цээнд хү-рүүтээ буэар үйлдлийнхээ уршгаар хүний өртөнцөөс жам бусаар буцах болсон энэ хоёр залууд холбогдох хэргийг хуулийн дагуу Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх нэг шат байгаа бөгөөд ял хэвээр үлдсэн тохиолдолд Ерөнхийлөгчөөс өршөөл хүсэх эрхтэй юм.
Гэмт этгээдүүд нэгэнт тохирсон ялаа авчээ. Гэвч энэ хэргээс санаж сэрүүштэй зарим зүйлийн талаар өгүүлье. Тэд яагаад ийм жигшүүрт хэргийг үйлдэх болов? Эдгээр хөвгүүдийг гэмт үйлдэл рүү түлхсэн зүйл нь шунал. Хохирогч Баярсайханых тэр хавьдаа л чинээлэг амьдралтай, мал хуй олонтой айл байжээ. Баярсайхан хүмүүст хүүтэй мөнгө зээлдэг, их хэмжээний мөнгө гэртээ бэлнээр хадгалдаг нь гэмт этгээдүүдийн олзлох хамгийн том шалтаг болсон байна. Б.Мөнхөө, А.Ганжаргал нар дээрэм хийхээр овоо хараандаа гурван айлыг аваад байсан бөгөөд Баярсайханыхаас бусад нь хэрэг гарахын өмнөхөн мөнгөө банкинд хийчихсэн тухай хэрэгтнүүд хоорондоо ярилцаж байсан нь хавтаст хэрэгт дурьдагджээ. Мөн тэд хэрэг үйлдэхээсээ өмнө Баярсайханыд 40 сая орчим төгрөг байгаа гэж тооцоолон хүүрнэлдэж байсан аж.
Б.Мөнхөөгийн эмээгийнх хохирогч Баярсайханы хөрш айл байжээ. Иймээс ч гэмт хэрэгтнүүд бүр эртнээс хохирогчийн гэрийг тандаж байсан гэнэ. Ингээд л хэрэг гардаг өдөр дэлгүүрээс нэг шил архи аван хувааж уусныхаа дараа бузар санаагаа гүйцэлдүүл-жээ. Тэд гэрийн эзнийг эзгүй байгаа хэмээн тооцоолсон бөгөөд эхнэр, хүү хоёрыг нь шууд л гүйцээгээд мөнгө авахыг санаархан очиж. Гэвч тэр үед Баярсайхан төдийгүй айлынх нь Ганболд гэдэг залуу гэрт нь байж таараад алуурчдын гарт өртсөн байна. Залуус эхлээд өөрсдөд нь нохой хорьж өгсөн гэрийн эзнийг гурав, дараа нь гэрээс нь гарах гэж явсан Ганболдыг хоёр удаа буудаад, гэрт нь орж. Гэрийн эзэгтэй Дүү нар минь, та нар надтай адилхан эхтэй шүү дээ. Амийг минь өршөөгөөч гэж уйлан хайлан гуйсан ч нүдийг нь алчуураар боон Доошоо бөхий хэмээн тушаагаад буудаж орхижээ. Хамгийн сүүлд шүүгээний ард нуугдсан нэгдүгээр ангийн бяцхан хүүг гаргаж ирээд Намайг таньж байна уу? гэж асуухад нялх амьтан таньж байгаагаа илэрхийлэн нэрийг нь хэлж үүнийх нь төлөө алуурчид түүнийг хутгалан хөнөөсөн байна. Үүгээр зогсохгүй бусад хохирогч нарын цогцсыг ч хутгаар хоолойг нь сэтлэн зүсэж хэрцгийлеэн ажээ. Ингээд ч сэтгэл ханасангүй, бүр сүүлдээ гэрт нь гал тавиад гарч одсон байна.
Алуурчид нэг айлыг гал голомтоор нь сүйрүүлчихээд авдар ухан гурван боодол буюу нийт гурван сая гаруй төгрөг, мөнгөн хазаар, хэт хутга, бэл, мөнгөн аяга зэрэг зүйлийг авсан байна. Ийнхүү дөрвөн сая хүрэхгүй төгрөгийн төлөө дөрвөн хүний аминд хүрсэн этгээдүүд хэрэг үйлдэхээсээ өмнө Мөнгөтэй болчихвол хот руу явчихна, баригдахгүй гэж ярьж явсан байх юм.
Сүүлийн үөд аймшигт хэргүүд олноор гарч байгаа ч тухай бүрдээ илэреэнийг алуурчид харин мэддэггүй байсан бололтой. Ер нь 18-20 насны гэмт хэрэг үйлдсэн хөвгүүдийн ихэнх нь яагаад ч юм, баригдахгүй гэсэн хачин гэнэн бодол өвөрлөж явдаг аж. Ганц жишээ авахад Петровис-ийн шатахуун түгээх станцын түгээгчдийг хөнөөсөн хэргийг үйлдсэн 17-18 насны залуус болох Э.Эр-дэнэбуд, Б.Мөнх-Эрдэнэ, Н.Баатарцогт нар мэн л баригдахгүй хэмээн тооцоолсон тухайгаа шүүх хурал дээр ярьж байсан билээ. Гэтэл тэд шууд үйлдэл дээрээ цагдаагийнханд гардуулсан. Дашрамд дурьдахад энэ хоёр хэргийн бас нэг төстэй шинж нь мөнгөнөөс болж үүдсэн байгаа юм. Шатахуун түгээх станцын түгээгчдийг хөнөөсөн залуус Жаахан мөнгөтэй болоод Эрээн явж амьдралаа дээшлүүлэх гэсэн юм гэж нэг талаас зэвүүцмээр, нөгөө талаас өрөвдмөөр зүйл ярьсан бол Б.Мөнхөө, А.Ганжаргал нар бас л мөнгөтэй болж сайхан амьдрахын тулд энэ хэргийг хийжээ.
Хэрэгтнүүдийн амьдралын сүүдэртэй талын тухай ч дурсах хэрэгтэй байх. Б.Мөнхөөгийн мэдүүлэгт Намайг төрсний дараа аав ээж хоёр салсан. Манай дүү бид нар гурвуулаа өөр, өөр эцэгтэй гэж байгаа бол А.Ганжаргалын мэдүүлэгт аав нь шоронд суусан тухай дурьдагджээ. Гэхдээ эдгээр залуусын амьдрал тиим ч ядуу дорой байгаагүй бололтой.
Хүмүүсийн яриагаар бол Б.Мөнхөө нь байнга хэрэм агнана гээд буу үүрчихсэн явдаг, хааяа архи балгачихдаг, уухаараа догшин ширүүн зантай нэгэн аж. Харин А.Ганжаргалын талаар гэрчүүд Их аймхай хүн. Хүн алсан гэдэгт нь итгэмээргүй юм. Архи уучихаараа агсам, догшин, ойворгон зантай болдог гэж ярьжээ. Тэд хоёулаа бага боловсролтой.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн бас нэг гол шалтгаан нь буу зэвсгийн хараа хяналтгүй байдал. Алуурчид буу үүрээд таваргаж явсаар эцэст нь тэр л хүйтэн зэвсгээрээ дөрвөн ч хүний аминд хүрчээ. Буу зэвсгийн талаар холбогдох байгууллагууд нь жаахан анхааралтай хандахгүй бол цаашид ч хүйтэн зэвсэг агссан, хоосон дотортой, чулуун зүрхтэй, согтуу залуус чухам хаана юу хийхийг тааж мэдэхэд бэрхтэй.
Эцэст нь хэлэхэд мөнгөтэй хүн гэмт этгээдүүдийн хараанд өртдөг цаг нэгэнт иржээ. Эхлээд ченжүүд, ломбардынхан, шатахуун түгээх станцынхан, одоо байтлаа гэртээ мөнгөө хадгалсан жирийн нэг хөдөөний иргэн. Энэ цуваа цааш яаж ч үргэлжилж мэднэ.
(өдрийн сонин 2004.11.04 273)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button