Монгол дахь Америк сонгууль

Хэрэв одоогийн Ерөнхийлөгчийг дэмжиж байгаа бол улаан, өрсөлдөгчийг нь дэмж-вэл хөх балыг авч болох юм. Мэн сенаторд нэр дэвшигчдээс аль намын гишүүн ялна тэр намыг нь илэрхийлэх өнгө бүхий наалтыг нэрийнх нь ард нааж байсан. Энэхүү АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг ажиглах ажиллагаа төгсөхийн алдад хөх бал нь дуусчихсан байлаа. Тиймээс зарим хүн энд Керриг дэмжигчид цугларсан бололтой хэмээн өөр хоорондоо ярилцахад хүрсэн юм. Харин элчин сайдын яамны ажилтан бүсгүйгээс балаа тэнцүү тоотой гаргасан эсэхийг нь сонир-хоход Үгүй хэмээн хариулав. Үнэндээ тэр танхимд улаан, хөх балаас гадна мэн ийм хоёр өнгийн амны цаас тавьсан байсан нь са-намсаргүй хэрэг биш биз ээ. Нутагтаа болж буй сонгуулийн үйл явцтай танилцахаар Улаанбаатарт ажиллаж амьдардаг төдийгүй хөдөө орон нутагт ажиллаж байгаа аме-рикчууд олноороо иржээ. Бур Эрхүүд сурдаг оюутан америкчууд ч энд ирсэн байлаа. Тэд саналаа шуудангаар явуулдаг бөгөөд сонгуулийн өдөр л амжиж хүрэх ёстой гэнэ.

Адармаатай америк сонгууль
АНУ-ын сонгуулийн систем Монголоос тэс өөр тул ойлгоход тиим ч амар биш ээ. Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр буюу манайхаар 3-ны өдөр ид явагдах сонгуулийн эцсийн дүн манай сонины дугаар хэвлэлтэд шилжих мөчид хараахан тодроогүй байсан юм. Харин шинэ дугаар таньд очиход хэдийнэ тодорхой болчих биз ээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө Октябрийн баяраар Ерөнхийлөгчөө сонгож байсан америкчууд энэ удаад арай хэд хоногийн өмнө сонголтоо хийж байна. Зөвхөн Ерөн-хийлөгчөө сонгохоос гадна хэд хэдэн мужийн захирагч, сенаторууд мэн доод тан-химын гишүүдээ ч сонгоно. Хөрөнгө мөнгөнд ч хэм-нэлттэй энэ арга нь сурууштай арга биш гэж үү. АНУ-ын Сенат 100 гишүүнтэй байдаг. Тэд зургаан жилийн хугацаатай төр түшдэг. Ингэхдээ манайх шиг нэг жил 100 шинэ сурагчтай болдоггүй харин 50 мужаас сонгогдох сенаторууд харилцан адилгүй жилд сонгогддог аж. Энэ жилийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуультай давхцан 34 мужид сенаторуудыг сонгох ажиллагаа болж байгаа юм байна. Харин арван нэгэн муж шинэ захирагчаа сонгож байгаа бололтой. Гэхдээ энэ бүгдээс илүү Ерөнхийлөгчөөр хэн сонгогдох нь илүү сонин билээ.

Хэдэн мужид, хэдэи хүний санал авсан нь чухал биш харин…
2000 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ж.Буш манайхаар бол ялагдсан нэгэн. Тэрээр өрсөлдөгч Альберт Гороос сая гаруй хүний санал дутуу авсан гэдэг. Гэхдээ Ерөнхийлөгчийн заа-вал авах ёстой 270 саналын оноог авсан байсан учир хуулийн дагуу Ерөнхийлөгчийн тангаргийг өргөсөн. Сонгуульд ялагч хүн амын тооноос нь шалтгаалан муж бүрт харилцан адилгүй тогтоосон нийт 538 саналаас дор хаяж 270-ыг нь авах хэрэгтэй. Тухайлбал Канзас мужийн сонгогчдын олонхийн саналыг авсан хүн зургаан санал буюу оноо авч байхад Нью-Йоркийнх 31 санал эзэндээ авчирна. Үүнд газар нутгийн хэмжээ огт хамаагүй зүгээр л хүн амын тоо л нөлөөлнө. Тиймээс аль болох олон хүн амтай олон оноо авчрах мужид ялалт байгуулах нь чухал. АНУ-ын сонгуулийн хууль одоогоос 200 гаруй жилийн өмнөх тэр л хэв загвараараа явж байгаа ажээ. Харин тухайн мужид ногдох сонгуулийн саналын тоог хүн амын шилжилт хө-дөлгөөний статистик үзүү-лэлтийгхаргалзан арван жилд нэг удаа өөрчилдөг байна. Тиймээс 1981-1990 онд болж байсан сонгуульд 29 санал авдаг байсан Техас муж 1991 -2000 онд 32 болон нэмэгдэж, энэ удаагийнхад бур 34 болжээ. Харин Пенсальвани 25, 23, 21 болж буурсан байх жишээтэй. Өчигдөр 11 цагийн байдлаар Ж.Буш 182 санал, Ж.Керри 112 санал авсан байлаа. (Тэр хоёроос түрүүлж 270 санал авсан нь ирэх дөрвөн жилд АНУ-ын Ерөн-хийлөгч болох юм.) Харин гурав, дөрвөн минутын дараа Ж.Бушийн саналын үзүүлэлт 193 болж нэмэгдсэн. 11 цаг 50 минутын орчим Ж.Буш 193, Ж.Керри 133 саналтай байсан бол найм, есөн минутын дараа ардчилсан намын нэр дэвшигчийнх 188 болтлоо өссөн юм. Энэ нь хамгийн олон санал авчрах Калифорни мужид Жон Керри ялалт байгуулсантай холбоотой ажээ. Ер нь энэ муж ардчиллыг дэмждэг гэдэг нь ойлгомжтой гэгддэг. Харин хаашаа ч эргэж магадгүй гэгддэг таван мужид тэр хоёр хуваан ялалт байгуулсан харагдаж байсан. Өнгөрсөн сонгуулийн ялалт хаашаа эргэхийг Флорида мужийнхан шийдэж байсан билээ. Тэдний саналын дүн хамгийн сүүлд гардаг, мөн нэлээд шийдвэрлэх буюу 27 саналын эзэд тэд байдаг болохоор аргагүй. Өчигдөр 18 цагийн байдлаар Ж.Буш 252, Ж.Керри 245 санал авсан байлаа.
(өдрийн сонин 2004.11.04 273)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button