Р.Гир Түвд бол миний амьдрал

-Хоёулаа адилхан чухал. ДОХ бол дэлхий нийтийг хамарсан асуудал. Энэ асууд-лыг яарзлтай анхааралдаа авах хэрэгтэй. Зөвхөн Орост гэхэд хүн амын нэг хувь нь ДОХ-ын халдвар авсан. Хэрвээ даруйхан арга хэмжээ авахгүй юм бол таван хувьд хүрнэ. АНУ-д ингэсэн шүү дээ. Харин Түвд бол миний амьдрал. Тиймээс хийж буй бүх юмаа Буддын шашинтны нүдээр хардаг.
-Нэг хүн ертөнцийг өөрчилж чадах уу?
-Мэдээжийн хэрэг юуны түрүүнд өөрийгөө өөрчлөх хэрэгтэй л дээ. Бидний бодлоор хүн болон ертөнцийн хооронд нэг зааг байдаг. Ийм зааг байгаа гэдгийг бид мэдэрдэг. Бусдаас тусдаа байгаа гэдгээ мэдэрдэг тул хүн өөрийн мөнгө, нийгэм дэх баир суурь, гэр орон, хүүхдээ бусдын нөлөөнөөс хамгаалдаг. Ингэснээр өөрөө өөрийгөө шоронд оруулчихдаг. Миний зорилго бол өөрийн минь дотор байгаа тэр шоронг нураах явдал. Зөвхөн миний доторхи төдийгүй дэлхий дээр буйг нь. Бүхюм маш энгийншүүдээ. Хүн бүрт ойр дотны хүмүүс гэж байдаг. Энэ хүмүүсийн хүрээг тэлж дэлхийн хэмжээний болгох хэрэгтэй. Хэрвээ ингэх юм бол хүний өөрчлөлт дэлхий ертөнцөд ч нөлөөлнө.
-Та өөрийнхөө зорилгыг биелүүлж чадвал дэлхий хэрхэн өөрчлөгдөх вэ?
-Ертөнц тэр чигээрээ зовлонгоос ангижирна. Ингэхийн тулд жилээс илүү хугацаа хэрэгтэй л дээ.
-Та урлагийг бүрмөсөн орхино гэсэн мөртлөө кинонд тоглоод байх юм…
-Одоогоос таван жилийн өмнө 50 настай байхдаа би ингэж хэлж байсан. Би их ядарсан одгээ мэдэрсэн тул эхнэр, хүүхдэдээ илүү цаг зав гаргаж тайван амьдаръя гэж бодсон. Гэтэл удалгүй кинонд тоглох үнэхээр дуртай юм байна гэдгээ ойлгосон. Тиймээс би юу ч хийж чадахгүй гэж хэлтлээ кинонд тоглохоор шийдсэн. Түүнээс гадна мэргэжил маань бусад ажлыг эрчимтэй хийхэд тус болдог.
-Та Чикаго, Бүжиглэе кинонд тоглохдоо бүжиглэсэн мортлсо би бүжиглэж чадахгүй гэж ярьдаг…
-Би үнэхээр бүжиглэж чадахгүй. Би маш сайн чад-даг юм шиг л харагдаж байгаа юм. Ингэж харагдахын тулд яах хэрэгтэйг мэдэрдэг гэсэн үг. Чикаго кинонд бүжиг-лэснийхээ дараа би маш их баяртай байсан. Дахиад бүжиглэж чадах уу гэж үү? Үгүй. Бүжиглэе кинонд тоглохоосоо өмнө би гурав дөрвөн сар
эрчимтэй бэлтгэл хийсэн. Кинонд би маш сайхан харагдаж байгаа. Гэхдээ би бүжигчин биш. Харин Женнифер Лопес бол мэргэжлийн түвшинд бүжиглэдэг хүн.
-Түүнтэй хамтран кинонд тоглох нь танд таа-лагдсан уу?
-Энэ бол үнэхээр гайхамшигтай байсан. Тэр надад маш тэвчээртэй, энэрэнгуй хандсан.
-Та анх мюзиклд тоглож кино урлагт хэл тавьсан. Одоо дахиад л тоглох боллоо.
-Энэ бол тохиолдол. Еренхийдөө бол би мюзиклд дургүй. Чикаго кинонд тоглох санал тавихад маш их гайхсан. Гэхдээ энэ кино сайн үзэгдлүүдтэй байсан бөгөөд миний хувьд со-нирхолтой аялал мэт байлаа. Яг тэр үед би Үнэнч буе кинонд тоглох гэж маш их сэт-гэлийн хүч гаргасан бол Чикаго-д яг л амарч байгаа мггг байсан юм.
-Таныт Түвдийн тухэй кино хийж байгаа гэж сонссон юм байна…
-Надад баримтат бичлэгүүд бии. Ийм кино хийх тухай олон жилийн өмнө бодсон. Хоёр их гүрэн болох Орос, Их Британи хоёр Хмтад, Монгол, Түвдэд нөлөөгөө тогтоохын төлөө тэмцэж байгаа тухай түүх болно. Гэхдээ киноны зураг авалтыг эхэлж чадахгүй л байна.
-Таныг байнга л дэлхийн хамгийн сэтгэл бу-лаам, тачаангүй эр гэдэг. Энэ нь танд саад болдог уу?
-Та өөрөө харж байгаа биз дээ. Миний өрөөнд толь байхгүй байгаа биз дээ. Миний ер бусын гоо үзэсгэлэн маань нүданд тусахгүй л байна.
(өдрийн сонин 2004.11.04 273)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button