Чөлөөтийнхөн чансаагаараа Азидаа гуравт оржээ

Ираны нийслэл Тегеранд болсон Азийн цомын тэмцээнээс тэд багаараа хүрэл медаль хүртсэн байна. Энэ сарын 29-31-ний хооронд болсон уг тэмцээнд чөлөөтийнхөн Ираны багт 61-ээр, Казахстаны багт 52 харьцаатайгаар хожигдсон ч солонгосчуудыг 61-ээр хожжээ. Эх орондоо өнөөдөр хөл тавьж буй тэд 55-120 кг буюу долоон жинд хүч үзсэн чөлөөтийн эл багийн тамирчид бүгд шинэ залуу бөхчүүд байлаа. Тухайлбал, 55 кг-д У.Ууганбаяр, 60 кг-д С.Сүхбаатар, 66 кг-дп Д.Ганзориг, 96 кг-д А.Батпүрэв, 120 кг-д Д.Ганхуягнар барилдсан юм. Азийн цомын хоёр дахь удаагийн эл тэмцээнийг зохион байгуулж буй Иранчууд Монголын баг тамирчдын замын зардал болон байрны зардлыг бүгдийг нь даасан аж. Дашрамд дурьдахад, Азийн цомын тэмцээнд тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний таван байрт орсон багийг урьдаг байна.
2004.11.03, Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button