Сексийн хамтрагчаа БЗХӨ-тэй эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Гэтэл энэ бүхнийг мэдсээр байж эр эмгүй таалагдсантайгаа энгэр зөрүүлэн байгааг энэ нийгмийн эмгэнэл гэмээр. Уг нь дэлхий даяараа эдгэшгүй өвчин болсон ДОХ-ын эсрэг тэмцэж улс болгон хэмжээндээ эрүүл нийгмийг бүрдүүлэхийг хичээж байгаа ч хүмүүс өөрсдөө энэ замыг сонгосоор байна. Эрүүл энх аз жаргалтай амьдралыг хүсэгч залуу та тохиолдлын сексээс аль болохыг татгалзахыг хичээгээрэй.

Эмэгтэй хүн өөрийнхөө өвчтэй эсэхийг мэддэггүй
Эмэгтэйчүүд ихэнхдээ нян тээгч байдаг бөгөөд түүнийгээ тэр мэддэггүй. Учир нь эм бэлэг эрхтэн болох үтрээ нуугдмал байдаг болохоор өвчний шинж тэмдгүүд маш удаан илэрдэг. Түүнчлэн нэг хэсэг илэрч байгаад оргүй алга болж дахин илрэхдээ өвчин улам хүндэрсэн байдаг. Тийм болохоор халдвар тээгч эмэгтэй өөрийгөө өвчин авсан эсэхийг зөвхөн мэргэжлийн эмчид үзүүлж байж л мэдэх боломжтой. Тиймээс эрчүүд хавьтагчаа өвчинтэй гэж мэдэлгүй бэлгийн харьцаанд орж халдвар авдаг байна. Үүнээс сэргийлэхийн тулдбэлгэвчийг тогтмол хэрэглэж занших явдал юм. Бэлгэвч залуусын хооронд итгэлцэл төрүүлэхгүй байх биш харин ч хамгийн дотно харьцааг нээх болно.

БЗХӨ-тэй эмэгтэйн амнаас эвгүй үнэр гардаг
Баар цэнгээнийгазар танилцсан шинэхэн танил чинь танд таалагдаад ямар нэгэн байдлаар дотно харьцаа үүсгэхийг хүсэж буй бол эхлээд түүнийг сайн сонжиж үзээрэй. Тохиолдлын секст орохын өмнө залуу та үнэрлэх эрхтнээ ашиглан танил бүсгүйгээ БЗХӨ-тэй эсэхийг мэдэж болно. Түүнтэй ярилцаж байх үед амнаас эвгүй үнэр үнэртээд, мөн үнсэлцэх явцад хүйтэн шүлс ялгарч амтагдаж байвал та бэлгийн харьцаанд орохоос татгалзаарай. Халдвар тээж буй эмэгтэй хүний үтрээ аажим аажимдаа бохирдож өвөрмөц эхүүн үнэртэй болдог. Тиймээс бэлхүүс цавины ойролцоо үнэрлэн үзээд хүсэл төрүүлээд буй бүсгүйгээ эрүүл эсэхийг мэдэж аваарай. Бүр илүү мэдэхийн тулд хурьцал үйлдэхээсээ өмнө эмэгтэйн дотоожийгүнэртэж үзсэн ч болно.
/2004.11.03, Хүмүүсийн амьдрал/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button