Хатаасан талхтай өндөг

Бас нэг ийм арга

Манжин болон бага зэргийн лууванг үрэгчид үрээд дээрээс нь 1-2 хоолны халбага цөцгий юм уу, ургамлын тос нэмж хутгана.
Yүнээс талханд түрхэж дээрээс нь үрсэн бяслаг, ногоон сонгино зэргийг асгана.

Бас нэг ийм арга

Орц Хар талх 4 хэрчим, чанасан өндөг 4 ш, тараг/цөцгий хоолны халбагаар 5, кетчуп цайны халбагаар 3, үрсэн бяслаг 3-4 хоолны халбага, сонгино.
Өндгийг цэвэрлээд хоёр хэсэгт хуваана. Тараг буюу цөцгий, кетчуп, бяслагийг холино. Талханд масло түрхээд хоёр тал өндгөө тавиад бэлэн болсон соусыг асгаж өгнө. Дээр нь хэрчсэн сонгиноосоо тавьж өгнө.

……….
Зүссэн талх /хэр их идэхээсээ хамаарна/
5 ш чанасан өндөг
2-3 том халбага цөцгий
100 гр хатуу эсвэл нунтаг бяслаг
100 гр цөцгийн тос
1 жижиг халбага горчиск
Бага зэрэг ногоон сонгино
Перц
Давс

Заавар
1. Өндөгөө чанаж хальслаад, сэрээгээр бяцлана.
2. Ногоон сонгиныг жижиг хэрчиж, өндөг /1/ болон цөцгийтэй хольж хутгаад үүн дээрээ горчиск, перц болон давс хийж амтлана. Үүнийгээ сайн өтгөрүүлэхийн тулд халбага майонез нэмж хийж болно.
3. Бэлдэж зүссэн талх дээрээ эхлээд цөцгийн тос түрхээд, үүн дээрээ бэлдсэн сүмсээ түрхэж дээрээс нь бяслагаа цацаад шарга шүүгээний 180 градуст 10-15 минут шарж жигнэнэ

……….

Орц 4 хүн идэхээр

8 зүсэм Сэндвичний талх
2 ш сонгино
2 халбага цөцгийн тос
100 гр Мөөг
½ Нимбэгний шүүс
4 ш Улаан лооль
200 гр Бяслаг
Давс
Хар перц
Ногоон сонгино

Заавар
1. Шарга шүүгээний төмрийг цөцгийн тосоор тослоод, үүн дээрээ сэндвичний талхаа тавьж, 180-200 градусд 5 минут жигнэнэ. Энэ хугацаанд талх нь зурган дээрх шиг хэлбэрийг олох бөгөөд үүнийгээ шарга шүүгээнээсээ гаргаж хөргөнө.
2. Сонгиноо арилгаж дөрвөлжин хэрчинэ. Хайруулын тавганд цөцгийн тос хийж хайлуулаад, сонгиноо шаргал өнгөтэй болтол нь хайрна.
3. Мөөгөө цэвэрлэж жижигхэн хэрчинэ. Мөөг болон нимбэгний шүүсийг сонгино уруу нэмж бага зэрэг хуурна. Үүн дээрээ улаан лоолийг дөрвөлжин хэрчээд нэмж өгөөрэй.
4. Үүнийгээ /3/ давс болон перцээр амтлаад, гал дээрээс авч ногоон сонгиноор амтлан дээрээс нь бяслагаа хийж өгөөд хутгаарай.
5. Дээрх бэлдсэн ногоогоо сэндвичний талх дээрээ тэнцүү хэмжээтэйгээр хувааж тавиад, шарга шүүгээний 180-200 градусд 10-12 минут жигнэнэ.
Зөвлөмж
Та хатуу бяслагыг үрэгчээр үүрүүлж хэрэглээрэй. Хамгийн гол анхаарах зүйл бол талх маань өөрөө маш хөвсгөр байх ёстой юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button