Yе мөчний өвчнөө хялбар аргаас эхлэн эмчил

Хэрүүл шуугиан, хэл амаар хүн доромжлох гэх мэт таагүй байдал хамгийн түрүүнд хүний зүрх, үе мөчинд нөлөөлдөг. Тиймээс хэрүүл шуугианаас хол байхыг хичээгээрэй. Яагаад гэвэл хэрэлдэж, мудуалцаж байгаа аль аль тал нь энэ өвчинд нэрвэгдэнэ.
Эмчилгээг хамгийн хялбар аргаас эхлээрэй. Жишээ нь Хэрэв нэг ээмгийг чихнээсээ салгалгүй байнга зүүдэг бол чихээ амраахын тулд ээмгээ тайлаарай. Тайлмагц биеэ амрахыг мэдэрнэ. 1-2 сар зүүхгүй бол үе мөчний өвчин чинь арилна. Энэ үед шингэнээ сайн гаргахын тулд аньс, гүзээлзгэний навчаар хандалсан цай уу.
Артритыг эмчлэх ардын эмчилгээ
Yнээний сүүг жамц давстай хольж хэрэглэхэд маш сайн. Нэг аяга сүүнд 1 цайн халбага жамц давс хийж 15 мин буцалгана. Өвдөж байгаа газарт /хөл, гарын үе, нуруу/ өглөө, орой түрхэнэ. Ингэхэд хөлс их гарна. 30 хоног эмчилгээ хийж, 10 хоног амарна. Ингэж гурван удаа эмчилгээ хийнэ. Эмчилгээний явцад зүрхний үйл ажиллагаанд өөрчлөлт орж болох боловч эмчилгээг зогсоож хэрэггүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button