Ходоодны шархлаа удвал хорт хавдар болон хувирдаг

Бид зав муутайгаар шалтаглан халуун хүйтэн, хайрсан хуурсан зүйл замбараагүй идэж, ходоод өвдвөл но-шпа мэтийн эмээр дарсан болоод явдаг нь ноцтой аюулд хүргэж болзошгүй. Мөн энэ өвчнийг голдуу өөх, тос ихтэй хоол хэрэглэсэнтэй холбоотой гэж эрдэмтэд үздэг.

Дараах зөвлөгөө нь ходоодны элдэв өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
-Нэг хумс сармисыг хар талхаар даруулж өглөө бүр өлөн элгэн дээрээ идвэл ходоод эрүүл байна.
-Өтгөн хаталтын үед нэг аяга тараг дээр 15 гр наранцэцэгийн тос хийгээд өдөр болгон ууна. Архагшсан өтгөн хаталт ходоодонд маш муу.
-Ходоод дээш цанхайх үед ранитидин буюу целитидин ууна.
-Хоол муу шингэдэг ходоодны өвчний үед ааруултай цай уух сайн.
-Архи, тамхи, эм, химийн хордлогын үед ходоод угаах эмчилгээ хийнэ.
-Хүйтэнд даарч хөрсний улмаас ходоод өвдөх үед бүлээн жин тавина.
-Хэт хурц, тослог, хайрсан хоол идэхгүй байх. Мөн өтгөн кофе, байхуу цайг хязгаартай хэрэглэх.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button