Хоргүй хавдар хүндэрсэн тохиолдолд амь насанд аюултай

Эмэгтэйчүүдийн хавдрыг хортой хоргүй гэж хоёр том ангилалд хуваадаг . Умайн хоргүй хавдар буюу миома өвчин нь өнчин тархины үйл ажиллагаа алдагдаж эстрогены ялгаралт ихэссэнээс үүсдэг ажээ .
Хоргүй хавдрыг байрлалаар нь гурав ангилдаг
– Умайн гадагш түрж ургасан , умайн гялтан дор гадагшаа товойж ургасан
– Умайн булчин дунд гадагшаа товойгоогүй
– Умайн салст руу түрсэн буюу умайн хөндий рүү түрсэн, умайн дотор түрсэн байрлалтай байдаг .
Шинж тэмдэг
Дээрх байрлалуудаас шалтгаалж шинж тэмдгүүд нь харилцан адилгүй байдаг . Хоргүй хавдаг умайн салст доорх хөндий рүү түрж ургасан үе үе цус алдах шинж илэрдэг бол , умайн гадагш түрсэн эсвэл умайн булчин дунд гадагш товойгоогүй хавдар нь тийм шинж тэмдэг өгдөггүй байна .
Хоргүй хавдар нь гурван үе шаттай байна . Үүнд
-Леймиома буюу дөнгөж үүсч буй үе. Бүтцийн хувьд сийрэгжүү .
– Миома . Нягт тоо хэмжээний хувьд харилцан адилгүй .
— Фибромиома. Томорсон нэлээд удсан , нягт хатуу
Шинж тэмдэг
Умайн салст доорх буюу хөндий рүү түрж ургасан байрлалд сарын тэмдгийн үед хэвийн хэмжээнээс илүү цус гарах, хүндэрсэн тохиолдолд цус алдах , эсвэл мөчлөггүйгээр цус гарах , шинж тэмдгүүд илэрнэ . Умайн гадагш түрж ургасан эсвэл булчин дунд гадагш товойгоогүй байрлалд байгаа хоргүй хавдрын үед хэвлийгээр өвдөх шинж тэмдэг өгч болно. Мөн уг өвчин гормоны өөрчлөлтөөс болж үүсдэг учираас хөх өвдөх , үтрээний ялгадас өөрчлөгдөх , хэвлий доогуур өвдөх зэрэг шинж тэмдгүүд илрэх тохиолдол бий. Хоргүй хавдар умайн гадагш түрж урган нэлээд том хэмжээтэй болсноор ойр орчмынхоо эд эрхтэнг дарахад бас өөр шинжүүд илэрнэ . Жишээлбэл давсаг дарахад ойр ойрхон шээс хүрэх , шулуун гэдэс дарахад доошоо тулж өвдөх , өөр эрхтэнг дарснаас цусан хангамж алдагдах , бүр томрох юм бол цусан хангамж алдагдсанаас амь насанд ч аюултай байдаг . гэнэ .
Хоргүй хавдрын хамгийн аюултай хүндрэл өгдөг нь умай руу түрж ургах хэлбэр аж . Хоргүй хавдар хүндэрсэн тохиолдолд томрох , эд эрхтэнг дарах байрлалаас цус алдах болон цаашлаад хортой шатанд шилжих аюултай.
Оношлогоо
Хэт авианы аппарат , бодит үзлэг , лабораторийн шинжилгээ хийлгэнэ. Үтрээний ЭХО гоор нарийн оношлогддог.
Эмчилгээ
Хоргүй хавдрын гол эмчилгээ бол мэс засал юм . Мөн эмийн эмчилгээ хийдэг . Үүнд. Төрөх насны эмэгтэйд бол прогестрон , эстрогенгестагены / инфекундин / зэрэг гормон эмчилгээ хийж болдог . 45 аас дээш насны эмэгтэйд сарын тэмдгийн хоёрдугаар хагаст андрогеныг /эр бэлгийн даавар/ өөрөө хэлбэл метилтестостероныг хэрэглэдэг . Курс эмчилгээг 5-6 дахин давтаж хийнэ . Мэс засал хийлгэх эсэхийг эмэгтэйчүүдийн эмч шийдэх ёстой.
Мэс засалд орох шаардлага
– Хавдар хурдан ургаж байгаа бол
– Их хэмжээний цус алдаж цус багадалт үүсвэл
– хажуугийн эрхтнийг дарах хүндрэл өгсөн бол
– Субмукозний хавдар , умайн хүзүүний хавдар
– Хавдрын зангилаа нь үхжсэн бол хагалгаан орох зайлшгүй шаардлагатай .
Мэс заслын эмчилгээ
Мэс заслыг туслах чанарын ба төгс хагалгаа гэж хоёр аргаар хийдэг. Туслах чанарын хагалгааны үед зөвхөн хавдрын зангилааг авдаг бол төгс хагалгааны үед умайг тайрах буюу тэр чигээр нь авах мэс заслыг хийдэг .
Урьдчилан сэргийлэх
35 аас дээш насны эмэгтэйчүүд жилд наад зах нь нэг удаа эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт хамрагдах нь аливаа далд явцтай өвчнийг газар аваагүй байхад нь эрт илрүүлж , хүндрэлээс урьдчилан сэргийлэх тустай . Ялангуяа үтрээний ЭХО д жилд нэг удаа заавал харуулж байх ёстой.
Ер нь нэгэнт хоргүй хавдартай нь оношлогдсон бол хурдын томролт , хорт байдалд шилжихээс урьдчилан сэргийлэх зорилгоор ЭХО д умралд нэг удаа харуулж байх ёстой.
2004.09.14, Инфo

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button