Үнэ нь нэмэгдсээр байгаа

Хөдөө орон нутагт дээрх ханш 20-30, зарим газар бүр 100 төгрөгөөр илүү үнэтэй байна. Бөөнөөр борлуулдаг газруудад шатахууны үнэ бага зэрэг буурсныг эс тооцвол сүүлийн үед тасралтгүй өсч ирлээ. Ирэх долоо хоногоос дизелийн болон бензиний үнэ өсч магадгүй байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Хэрвээ тэгвэл дөрвөн дугуйтаар тээгддэг бүх юмны үнэ нэмэгдэх вий. Шатахууны үнэ яагаад өсөөд байна вэ? Энэ асуултад Алтжин, Петровис, Магнаөй трейд зэрэг компанийн ажилтнууд импортын үнэ нэмэгдсэн учраас гэсэн ганцхан хариуг л өгч байна.
Идшиндээ явж чадахгүй байна. Энэ бол таны асуудал биз дээ. Бас ч тийм биш юмаа. Бензиний үнэ өсчихсөн. Монголд тэр ч байтугай дэлхийн хэмжээнд өсчихсөн. Тэгэхээр өнөөдөр Монгол хүнд идшиндээ явж чадахгүй байгаа нь дэлхийн хэмжээний асуудал болж хувираад байна.
Дээрх яриа жаахан сүржин байж магадгүй. Гэхдээ яг үнэндээ Монголд шатахууны үнэ өсч буурахад олон улсын зах зээл хэр нөлөөлдөг вэ?
Нэг улсын асуудал дэлхийн үнээс шууд хамаардаг практик байхгүй л баймаар юм. Зарим эдийн засагч, мэргэжилтнүүд ингэж ярьдаг. Үүнийг манайхны аливаа асуудлыг гадаад зах зээл рүү түлхэх дуртай занд хаяглаж хэлдэг байх. Гэхдээ дэлхий дэх нефтийн үнэ манайд үнэхээр нөлөөлдөг үү?
Өнөөдөр дэлхийн хэмжээнд 38 торх буюу нэг баррель нефть 52 ам.долларын үнэтэй байна. Өнгөрсөн сарын 20-ны байдлаар Нью-Йоркийн (WTI-Cushing) бирж дээр нэг баррель нефть 49,59, мөн Нью-Йоркийн бас нэг (Liht Sweet) бирж дээр 52,86, Лондонгийн (IPE Brent) бирж дээр 48,92 ам.долларын тус бүр үнэтэй байлаа. Энэ оны 3-р сард эдгээр бирж дээр нэг баррель нефть 42,25-42,58 ам.долларын үнэтэй байжээ. Үнэ долоон ам.доллараар өсөхөөс гадна харилцан адилгүй байгаа биз.
Москва хотод энэ оны 10-р сарын 21-ний өдөр нэг литр дизелийн түлш 476,51, Бээжинд 500,3 төгрөг байв. Дэлхийн нефтийн үнэ ханш өсч, буурсан иймэрхүү тогтворгүй байдалтай байна. Тэгвэл Монголд энэ хугацаанд шатахууны үнэ байнга л өссөөр ирлээ.
Монгол дахь дэлхийн нөлөөллийн тухайд хэдийгээр манайхан өөрийн орондоо шатахууны үнэ нэмэгдэхэд үүнийг бусад руу чихэх маягаар олон улсын байдлыг ярьж тайлбарладаг ч шууд бус утгаар бол олон улсын зах зээл дээрх нефтийн нэ ханшийн байдал манайд холуур тусалгй яахав Жишрээлбэл, дэлхийн хэмжээнд нефтийн олборлолт, нийллэлт багассан. Олон улсын зах зээл дээр нэ ханш тогтворгй байгаа нь нтэй холбоотой. Энэ бхнээс шалтгаалаад олон оронд нэ өссөн. Жишээлбэл, ОХУ-д.
Манай улс энэ орноос нефтийнхээ 90 хувийг авдаг. Хөрш ОХУ дахь нэ ханш болоод энэ салбарын байдал ямар байгаа нь манайд шууд тусдаг. ОХУ нефтээ манайд ямар нээр нийллнэ, бид тэр нээр нь авна. Тус улс нефтийнхээ экспортын татварыг нэмэх юмуу, экспортоо хязгаарлах зэрэг нь Монголд хндээр тусдаг. нээс зэхэд дэлхийн хэмжээнийх гэхээсээ нэг улсын байдал манайд шуудаар илтэй тусч байгаа нь тодорхой харагдаж байгаа биз. Хамаарлын зөвхөн слийн нэг жишээ гэхэд ОХУ Хятад руу экспортоо сэргээж нефтээ ил нийллэх болжээ.
2004.11.04, Өдрийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button