40 мянган орон сууц хамгийн их анхаарал татсан

Манай улс хоёр сая 500-гаад иргэний нэг сая гаруй нь Улаанбаатар хотод амьдардаг агаад иргэдийн маань 50 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Тийм ч учраас Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан 40 мянган айлын орон сууц барих заалт хамгийн их анхаарал татаж буй нь тодорхой. 40 мянган айлын орон сууцыг хэрхэн барих асуудлыг Барилга хот байгуулалтын сайд Н.Батбаяр Эхний ээлжинд өнөөдөр баригдаж буй орон сууцны барилгуудыг дэмжих, хоёрдугаарт ашиглагдаагүй газарт амины орон сууц барих асуудлыг зохицуулах ёстой. Үүний тулд барилгын эрчим хүч инженерийн шугам сүлжээ зэргийг барьж байгуулахаар төлөвлөсөн. Гуравдугаарт, гэр хорооллын дундуур бохир, цэвэр усны шугам хоолой татахаар төсөв төлөвлөгөө боловсруулсан. Ийнхүү инженерийн шугам сүлжээг шийдвэрлэж өгснөөр орон сууц барих нөхцөл бүрдэнэ. 40 мянган айлын орон сууцыг барихад 800 сая ам.долларын хөрөнгө хэрэгтэй. Энэ хөрөнгийн дийлэнх хэсгийг төсвийн бус аргаар олохоор төлөвлөж
буй агаад, энэ нь үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх, газрын эргэлтэнд оруулах замаар шийдэхэд боломжтой гэлээ. Мөн иргэдийн худалдан авах чадварыг харгалзан эхний ээлжинд 10 хувийг авч үлдсэнийг10-20 жилийн хугацаанд төлөх хувилбарыг санал болгов. 40 мянган айлын орон сууцтай уялдан 100 мянган ажлын байр бий болгох заалт хамт хэрэгжих боломжтой гэнэ.
/2004.11.04, Монгол төрх/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button