Буш ялснаа зарлаж, Керри ялагдлаа хүлээлээ

Учир нь энэ 20 санал нь хэн ялалт байгуулахыг шийдсэн юм. Ардчилсан намаас нэр дэвшигч Жон Керри Охайо мужийн саналын хуудсыг дахин тоолохыг шаардаж байсан боловч өчигдөр өглөө ялагдлаа хүлээн зөвшөөрлөө.
Ялалт байгуулсан нь тодорхой болоход бага Жорж Буш Цагаан ордны гурван давхарт Америкийн Time, Newsweek зэрэг нэр нөлөө бүхий хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг цуглуулж түүхэн агшны зургийг авах боломж олгожээ.
Дашрамд дурдахад бага Буш өрсөлдөгч Жон Керригийн утасдахыг дөрвөн цаг хүлээсэн гэнэ. Ингээд Керри утасдахгүй байсан тул сурвалжлагчдыг өглөөний таван цагт тараасан байна. Ардчилсан намаас нэр дэвшигч 11.00 цагт Буштэй холбоо барьж Ноён Ерөнхийлөгч өө, баяр хүргэе гээд улс орон хэт хуваагдмал байдалтай байгаа тул ялагдсанаа хүлээх хэрэгтэй гэжээ. Ж.Буш ч үүнтэй санал нэг байгаагаа хэлсэн гэнэ. Тэдний яриа ойролцоогоор таван минут үргэлжилжээ. Ийнхүү сонгуулийн эцсийн дүн гараагүй байхад Керри ялагдлаа хүлээлээ. Үүний дараа бага Буш Вашингтон хотын Рональд Рейганы нэрэмжит худалдааны төвд цугларсан 2,5 мянган дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ, ялсан гэдгээ мэдэгдэв. Тэрээр Жон Керри сурталчилгаагаа маш эрчимтэй явуулсан бөгөөд ялагдалд огтхон ч гутраагүй хэмээн онцлов. Ерөнхийлөгч еерийнх нь төлөө саналаа өгсөн хүмүүст талархлаа илэрхийлээд Америк үгээ хэллээ. Ерөнхийлөгчийн шинэ сонгуульт хугацаа гэдэг нь ард түмэндээ хандаж үг хэлэх шинэ боломж юм. Бид бол нэгдсэн, нэг улс бөгөөд нэг Үндсэн хуультай, нэг ирээдүйтэй. Бид нэгдэж, хамтран ажиллах юм бол агуу Америк зах хязгааргүй болно гэжээ.
Мэн өдөр Жон Керри ч дэмжигчдийнхээ өмнө үг хэлсэн байна. Тэрээр товлосон цагаасаа ялимгүй хожимдон ирсэндээ цугларсан хүмүүсээс хүлцэл өчөөд Би сая Ерөнхийлөгч болон Лорад баяр хүргэлээ. Бид улс орныг нэгтгэх хэрэгтэй байгаа тухай ярилцсан гэжээ. Тэрээр өөрийнхөө дэмжигчдийг сэт гэлээр унахгүй байхыг уриалаад Та бүхний хийсэн зүйл бол маш чухал юм. Америкийн сонгуульд ялагдагч гэж байдаггүй. Хэн ялах нь чухал биш. Яагаад гэвэл маргааш өглөө сэрэхэд бид америкчууд хэвээрээ л байх болно гэжээ. Ж.Керригийн үзэж байгаагаар хамгийн гол нь америкчуудын эв нэгдэл гэнэ.
Ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьд-чилсан дүнгээр Жорж Буш 51 хувь буюу 274 санал авснаар ялалт байгууллаа. Сонгуулийн дүнг ирэх 2005 оны нэгдүгээр сарын 6-нд албан ёсоор зарлах юм. Ерөнхийлөгчийн сонгууль Төлөөлөгчдийн танхимын зарим гишүүнийг нөхөн сонгох ээлжит сонгуультай давхацсан юм. Саналын дүнгээс үзэхэд Бүгд Майрамдах намаас сонгогдсон гишүүдийн тоо нэмэгдэж тэд олонхи хэвээр үлджээ. Ийнхүү туе нам Конгрессын хоёр танхимд олонхиин суудлаа бататгав.
Сонгуульд ялалт баигуулсан Жорж Буш энэ долоо хоногийн сүүлийн өдрүүдэд буюу ирэх бямба, ням гаригийг Мерилэнд мужийн ууланд орших Кэмп-Дэвид дэх өргөөндөө амарч алжаалаа тайлж өнгөрөөх гэнэ.
Жорж Бушийг хоёр дахь удаагаа АНУ-ын Ерөнхий-лөгчөөр сонгогдсонтой холбог-дуулан Их Британийн Ерөнхий сайд Тони Блейр, ХБНГУ-ын канцлер Герхард Шредер, БНХАУ-ын дарга Ху Жинтао, Австралийн Ерөнхий сайд Жон Говард нар баяр хүргэжээ.
(өдрйин сонин 2004.11.05 273)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button