Сангийн сайд асан Ч.Улаан ОХУ-д өгөх нэрийдлээр 50 сая ам.доллар идсэн үү?

Тэд их өрийг тэглэсэн асуудлыг хууль бус гэж мэдэгдэж байсан бөгөөд 2004 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцсон нь энэхүү асуудлыг хүчтэй гаргаж ирэхэд нөлөөлжээ. Тиймээс тэд парламентад орж ирүүтээ л Н.Энхбаярын Засгийн газрыг ямар мөнгөөр их өрийгэглэсэн, аль дансанд орсныг нь шалгааж Гэрээ хэлцлээ үзүүл хэмээн байцааж эхэлсэн билээ. Гэвч цаадуул нь 250 сая ам.доллар хэрхэн босгож, хаанахын ямар дансанд хийснээ тодорхой ярьсангүй. Үүнээс үүдэн Н.Энхбаяр, Ч.Улаан нар 250 сая ам.доллараа хэнд өгчихсөн юм бол гэсэн эргэлзээ олон нийтэд төрж эхэлсэн. Тэгтэл ОХУ-ын тал ОУВС-д өгсөн тайландаа Бид монголчуудаас 200 сая ам.доллар авсан гэж мэдэгджээ. Ийнхүү ямар дансанд орсон нь тодорхойгүй байсан 250 сая ам.долларын 50 сая нь замаасаа алга болсон нь тодорхой боллоо. Тэгэхээ энэ ажлыг гардан зохион байгуулсан Н.Энхбаярын Засгийн газар 50 сая ам.долларыг замаас нь зувчуулсан болж таараад байна. Тэр ч байтугай энэ мөнгөөр сонгуулийн шоугаа хийсэн байж ч магадгүй Ч.Улааны дуугарч ядаад байсан 250 сая ам.долларын явдалд ямар нэгэн булхай орсон бололтой. Үүнийг нь гадарласан эвслийн зарим нөхөд сэвс үзсэн үхэр шиг орилолдож эхэллээ.
2004.11.01, Ноцтой мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button