Монголд үйлдвэрлэсэн хятад эм

Үүнийг саяхан Улсын мэргэжлийн хяналтын газар (УМХГ) шалган илрүүлжээ. Даанч улс орныг хүнсээр нь дамжуулан үндэсний аюулгүй байдлыг ч ноцтой алдагдуулж болзошгүй асуудлыг холбогдох газрууд
үл хэрэгсэн өнөөг хүргэжээ.

ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ҮЙЛДВЭР
УМХГ-ынхан энэ оны гурваас тав дугаар сард Биокомбинат (ТӨҮГ), Шинэ эхлэл Түм, Биоимпекс, Цагаан залаа Агвет зэрэг малын эм үйлдвэрлэдэг төрийн өмчит үйлдвэрийн газар болон бусад хувийн компаниудын эмийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг шалгажээ. Энд УМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, Эрүүл мэндийн хяналтын хэлтэс, эм, био бэлдмэлийн чанарын хяналтын албаны малын болон хүний эмч, эмч зүйч зэрэг нарийн мэргэжлийн хүмүүс хамрагдаж манайд үйлдвэрлэсэн эм бэлдмэлүүд чанарын стандартад хэрхэн нийцэж буй, ер нь Монголд малын эмийн үйлдвэрлэл хэрхэн явагдаж буй байдыг хянаж шалгажээ.
Эхний шалгалтад манай гучаад жилийн түүхтэй Биокомбинат ТӨҮГ өртсөн байна. Саин юмнууд ч гарч. Бас нэлээд зөрчил дутагдал илэрч. Үүний дараагаар шал-галтынхан Цагаан залаа Агвет ХХК-д зочилжээ. Мөн л саар, сайн юмнууд гарчээ. Гэхдээ зөрчил дутагдлын тоо Биокомбинат-аас арав, хориор илүү их байв. Тус компанийн хоёр давхар барилга гаднаас харахад гял цал болсон маш гоё. За, тэгээд үйлдвэрлэсэн эм, бэлдмэлүүдийг харах юм мэн л гоё сав баглаа боодолтой анхаарал татахуйц. Тус компани мал туулгын Альмонзол, тарилгын Авермонмек болон ариутгал халдваргүйжуулалтын Киллса гэсэн гурван эм, бэлдмэл хийдэг аж.
Шалгалтынхан цааш нь Цагаан залаа Агвет-ын үйлдвэрлэл,технологийн заавар, стандарт гэх мэт үйлдвэрлэлтэй холбоотой бүхий л бичиг баримтыг шалгаж үзэв. Эхлээд бүгд жин тан ном ёсоороо байв. Тэгтэл шалгалтын группын зарим байцаагчийн анхаарлыг эдний үйлдвэрлэсэн Альмонзол эм, бэлдмэлийн найрлага, орц, үйлдвэрлэсэн хугацаа, хэмжээ зэрэг нь компанийн нөгөө гял цал болсон барилга шигээ сонин сэтгэгдэл төрүүлсэн байна. Дээрх үзүүлэлтүүдийн зарим нь манайд мөрдөгдөж буй чанарын стандартыг зөрчсөн, үйлдвэрлэлийн хэмжээ нь эм, бэлдмэлээ хоногт дунджаар 3,5 тонныг, дөрвөн өдөрт 20 гаруй тонн үйлдвэрлэж хөдөө орон нутагт ачуулсан зэрэг дэлхийн практикт ч байхгүй технологитой зүйл гарчээ. Чухам энэ нь л шалгаж буй мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан байна. Тус компанид лаборатори бий гэх боловч тэр нь итгэмжлэл аваагүй, эм, бэлдмэлээ хаа байгаа Зайсанд Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд аваачин шинжлүүлж шалгуулдаг гэх. (Уг нь нарийн технологитой эм, бэлдмэлийг үйлдвэрлэх дамжлагын явцад ингэж хол газар аваачиж болдоггүй, ийм практик байхгүй, эм үйлдвэрлэлийн шинжлэх ухаангүй явдал хэмээн шалгалтынхан ярьж байлаа) Энэ бүхэн нь шалгалтынхны гайхлыг улам төруүлж. Ингээд эцэст нь шалгалтынхан ямар дүгнэлтэд хүреэн бэ гэхээр туе компани эмийн үйлдвэрлэлийн технологийг зөрчсөн, үйлдвэр нь стандартын чанарын шаардлага хангаагүй малын эм үйлдвэрлэж байсныг тогтоожээ. Технологи үйлдвэрлэлийн зааврууд нь буруу, зөрчил ихтэй, стандарт болон холбогдох хууль дүрэмд тохирохгүй, зөвхөн хүнд үзүүлэх ёс төдий маягаар бүрдүүлеэн байжээ. Цагаан залаа Агвет-ын мал туулгын Альмонзол гэсэн ганц эмийн цувралыг нь сонгон УМХГ-ын нэгдсэн төв лабораторид оруулан шинжлэхэд амьтан хордуулах шинж чанартай гарчээ.

ТЕНДЕРИЙН ТАВАН ТЭРБУМ ТӨГРӨГ ХААНА БАЙНА ВЭ?
Цагаан залаа Агвет-ын зөрчил, дутагдлыг илрүүлсний дараа шалгалтынхан дүнгээ УМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар оруулан хэлэлцүүлэв. Эндээс тус компанийн бү-тээгдэхүүн үйлдвэрлэлийн стандартыг дахин шинэчил гэсэн саналыг Стандартлал, хэмжил зүйн үндэсний төвд тавьжээ. Улмаар хуулийн дагуу тус компанийн эм үйлдвэрлэх зөвшөөрлийг нэг жил зургаан сараар түдгэлзүүлэхээр шийдвэрлэснээ ХХАА-н сайд Д.Насанжаргалд тавьж танилцуулжээ. Мөн Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд мал, амьтны паразиттах өвч-нөөс сэргийлэх эм, бэлдмэлийг нийлүүлэгчийг сонгох тендерийг нарийвчлан хянаж үзэн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн сонгон шалгаруулалтыг шийдвэрлэж байх талаар ханджээ. Яагаад ингэх болов гэвэл Цагаан залаа Агвет ХХК нь дээр дурдсан чиглэлийн тендерт шалгарч улсаас тав орчим тэрбум төгрөг авсан юм. Шалгалт ийнхүү өндөрлөв.
Гэвч асуудал үүгээр дууссангүй. Цагаан залаа Агвет-ын захирал шалгалтынхны гаргасан актад гарын үсэг зураагүйгээс асуудал харин ч эсрэгээр өрнөж эхлэв. Тэр ч байтугай захирал нь улсын мэргэжлийн хяналтын байгууллагыг шүүхэд өгчээ. Энэ бүхний цаана юу оршиж байна вэ гэвэл туё компани жилд дунджаар 1,5 тэрбум төгрөг улсаас авдаг мөртлөө эм, бэлдмэл огт үйлдвэрлэдэггүй, үүний оронд гадаадаас, тодруулбал, өмнөд хөршөөс бэлэн эм, бэлдмэл оруулж ирэн савлах төдий үйлдвэрлэл явуулдаг байсныг хяналтынхан тогтоожээ. Үүнийг тэдний Хятадаас оруулж ирсэн байж магадгүй гэх малын зарим эм, бэлдмэл нь гол нь шаардлага хангахгүй, манайд тохирохгүй хортойг дээр өгүүлснээр хяналтынхан тогтоосон юм. Тэгэхээр монголчууд бид гол хүнс малынхаа сүү, махаар хордох аюултай байдал үүссэнийг харуулж байна. Гэтэл Үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндтэй холбоотой энэ асуудал өнөө болтол шийдэгдэхгүй байна. Үүний цаана малын эм, бэлдмэлтэй холбоотой бүхий л газрын дарга, мэргэжилтэн ажилтнуудаас аваад нэлээд том дарга нарын сүлжээ тээг болон хөндөлсөөд байж магадгүй гэсэн хардлагыг төрүүлээд байна. Энэ нь бас нөгөө талаар тендер гэх шалгаруулалт эхнээсээ булхайтай, будлиантай, буруу явсны булхайг илчлээд байх шиг. Учир нь Цагаан залаа Агвет ХХК нь тендерт жил дараалан ялж шалгарч байжээ. Тэр ч байтугай нөгөө үйлдвэрлэж байгаа гэх зөрчил дутагдал ихтэй бүтээгдэхүүнүүд нь зохиогчтойгоо төрийн шагналд ч тодорхойлогдож үзсэн гэнэ билээ.
(өдрйин сонин 2004.11.05 273)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button