Хуулийг гууль болгоно гэж үүнийг л хэлэх байх

Түүний дараа аймгийн Засаг дарга Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг сон-гох ажил өнгөц харвал хуулийн дагуу мэт эхэлсэн байна. Иргэдийн төлөөлөгч 30 хүний ес нь Эх орон-Ардчилал эвслээс, 20 нь МАХН-аас, нэг нь бие даагч.
Хуульд заасны дагуу Эх орон-Ардчилал эвсэл Ч.Бямбаа, МАХН хуучин Засаг дар-гаар ажиллаж байсан Л.Тогоогийн нэрийг тус тус дэвшүүлэн нууц санал хураалтаар Засаг даргаа тодруулах ёстой байна. Гэтэл МАХН-ын бүл-гийн ахлагч заавал ил санал хураалтаар асуудлаа шийднэ хэмээн зүтгүүлеэн байна. Ийм тулгалтыг үл зөвшөөрсөн эвслийн есөн гишүүн хуралд оролцох боломжгүйгээ мэдэгдэн гарч явжээ. Гэтэл хурлыг зохион бай-гуулахаар төвөөс томилогдон очсон УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хууль ёсоор сонгогдсон гишүүдэд албан тушаалаараа шууд нөлөөлж, өөрийн намаас нэр дэвшигч Тогоог дан ганц МАХН-ын гишүүдийн бүрэл-дэхүүнтэйгээр, ил сонгож Засаг дарга болгосон байна.
Өнгөрсөн дөрвөн жил тус аймгийн Засаг даргаар ажилласан Тогоо аймаг орон нутагтаа нэр хүнд муутай нэгэн болохыг олон баримтаар нотолж болно. Хамгийн наад зах нь л гэхэд орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн боловч хэн ч танихгүй нэгэн залууд ялагдсан нь үүний нэг нотолгоо. Тэрээр аймгийн мал эмнэлгийн бүхэл бүтэн барилгыг акталж өөрийнхөө хүүд 500-хан мянган төгрөгөөр худалдсан, Эрүүгийн хууль зөрчин шүүхээр шийтгүүлээд удаагүй байгаа Баттөмөр гэгч танилаа Нефть хангамжийн газрын даргаар томилсноос техникийн горим зөрчиж дөрвөн хүний амь нас эрсдэх боломж олгосон, айм-гийнх нь иргэд өнөөг хүртэл гэрэл цахилгаангүй харанхуй сууж байгаа гэхчлэн зөрчил, доголдол цөөнгүй.
Увс аймаг боловсон хүчний чамгүй нөөцтэйд тооцогддог. МАХН-ын гишүүд дотор ч аймгийн даргын албыг шударгаар хаших боломжтой залуучууд байх атал заавал Тогоог дахин зүтгүүлэхийн цаана нууц учир шалтгаан бий юм уу?
ИРГЭДИЙН ХУРЛЫН ДАРГА НЬ УЛААНБААТАРААС АЖЛАА УДИРДАХ УУ?
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Д.Батсайхан гэдэг хүн сонгогджээ. Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хэн ч хязгаарлахгүй нь ойлгомжтой. Гэвч орон нутгийн өөрөө удирдах байгууллагад сонгогдож байгаа хүн тухайн орон нутагтаа сүүлийн зургаан сараас доошгүй хугацаагаар оршин суусан иргэн байна гэдэг заалтыг санамсаргүй тусгаагүй нь хэнд ч мэдээжийн асуудал.
Тэгвэл мөнөөх Батсайхан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн III хороо XII хо-рооллын 10 дугаар байрны 28 тоотод оршин суугч нийслэлийн иргэн болох нь Нийслэлийн иргэний бүртгэл мэ-дээллийн албаны иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хяналтын тасгийн дарга Ч.На-цагмаагийн 2004 оны аравдугаар сарын 7-ны өдөр гаргасан тодорхойлолт, Увс аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа хууль зүйн хэлтсийн дарга Д.Энхтуяа, Иргэний бүртгэл хариуцеан түшмэл Ч.Надмид нарын шалгасан дүгнэлт, аймгийн шүүхийн шүүгч У.Бадамсүрэнгийн хянаад гаргасан захирамж зэргээр тогтоогдсон байх юм.
Түүгээр ч зогеохгүй Батсайхан асуудал сөхөгдөөд ирмэгц иргэний үнэмлэх дээрээ хуурамч шилжүүлэг наалгасан болох нь ч илэрч, наалт хийж өгсөн албан тушаалтан түүнийгээ хүлээчихсэн байх жишээтэй. Ийнхүү хууль бусаар сонгогдсон даргатай ИТХ Засаг даргаа мөн ч иймэрхүү аргаараа сонгочихжээ гэхэд хол зөрөхөөргүй хачирхалтай үйл явдал Увс аймагт болчихоод байна.
Хуурамч шилжүүлэгтэй дарга өнөөдөртөө дэн буудлаар толгой хоргодож явна. Цаашдаа нийслэлээс ажлаа явуулах юм байлгүй гэж нутгийн иргэд шивнэлдэж байна. Юутай ч Эх орон-Ардчилал эвслээс аймгийн ИТХ-д сонгогдсон есөн гишүүн өөрсдийнхөө санаа бодлыг нэгтгэн Ерөнхий сайдад илгээжээ.
(өдрйин сонин 2004.11.05 273)