Боловсрол хөгжлийн шинэ үе

Хүн амдаа чанартай боловсрол эзэмшүүлэхгүй бол эх орондоо иргэний ардчилсан нийгэм цогцлоон бүрдүүлэх гэсэн бидний туйлын зорилго улам бүр тунхаглалын шинжтэй болох нь ойлгомжтой.
Хүн төрөлхтөн матөриаллаг баялаг, эрчим хүч ихээр үйлдвэрлэж байснаа хөгжлийн үзүүлэлт болгож байсан цаг үе туух болон ард хоцорч мэдээлэл, шинэ технологийн үйлдвэрлэлээр өрсөлдөх шинэ зууны босгоор алхаж орлоо.
Хүн ам цөөнтэй шинэ хөгжлийн бодит ундэс суурьгуй жижигхэн Монгол улс даяаршиж байгаа ертөнцийн шинэ мэдээлэл технологийн өрсөлдөөнд тэсэн тогтож үндэстнийхээ хувьд оршин амьдарч чадах уу? үгүй юу? гэдэг асуудал бидний өмнө тавигдаж байх шиг байна.
Төр засгийн бодлогын хүрээнд ч хувь хүн өөрийнхөө амьдралын орчинд ч хөгжлийн шинэ боломж арга замыг эрж хайхаас өөрөөр бодож сэтгэх аргагүй боллоо.
Ерээд оноос хойших богинохоон хугацаанд хүмүүсийн амьдралын гаднах хэв маяг, өнгө төрх эре өөрчлөгдөж байна. Энэ бүх өөрчлөлтийн цаанаас хүн амын чанартай боловеролын өсөлт, ажлын байрны хангалт, өс суртахууны эерэг үнэт ча-нарын төлөвшилт, амьдралын төвшний ахиц гээд хүний хөгжлийн гол гол үзүүлэлт ямар байгааг олж харах гэж оролдвол нилээд баргар дүр зураг нүднээ туе ч сэтгэлд бууж байна.
Сүүлийн үеийн статистик орчим хувь нь ядуу, нэн ядуу төвшинд амьдрахчаан болж амь тээж хоног сар элээж байгаа нь ядуурал дорвитой буураагүйн баримт юм.Идэх хоолгүй, гэр оронгүй, ажил орлогогүй хүмүүс наад захын хэрэгцээгээ хэрхэн хангах арга сүвэгчлэхээс буе ирээдүй маргаашаа бодох, хүсэл тэмүүлэлгүй болж байгаа нь харагдаж байна. Түүгээр ч барахгүй нийгэм, улс төрийн амьдралд идэвхтэй оролцож чадахгүй болжээ.
Иймэрхүү зүдэргээнтэй замаар нийгэм урт удаан хугацаанд замнавал бидний ирээдүй болсон хүүхэд, залуусын маргаашдаа итгэх итгэл алдарч тайван тогтвортой хөгжиж, дэвжиж байгаа амьдралын тухай тэдний тө-сөөлөл сөргөөр өөрчлөгдөж болзошгүй.
Ажилгүйдэлд нэрвэгдэж ядуурсэн хүмүүсийн энэ давхаргыг залхуу арчаагүйгээр нь дуудаж нийгмийн золиос болгох эрх аль ч үеийн төр, засагт байхгүй.
Өнгөрсөн жилүүдэд ажлын байр ч бараг нэмэгдээгүй. Харин гадаад дотоодод их дээд сургууль төгеөж төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн залуучууд эх орондоо хөдөлмөр эрхэлж амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломжгүй учраас гадагшаа явж хар бор ажил хийж орон гэрийнхээ амьдралд нэмэр туе болохоор зүтгэж байна. Өндөр хөгжилтэй оронд очиж аяга таваг, шал угаахын тулд Монголд 1-2 сая төгрөг зарж 4-5 жил суралцаж дээд боловсрол эзэмших хэрэгтэй гэж үү. Энэ баримт нь монголын боловеролын тогтолцоонд яаралтай засвал зохих гажиг байгаагийн илрэл юм.
Өлөн зэлмүүр хоол ундтай, онгорхой цоорхой гэр оронтой, эрхэлсэн ажил, олсон орлогогүй боловч үр хүүхдээ боловсрол мэдлэгийн зах зухтай болгох гэсэн хүн ардынхаа холч ухаан, тэсвэр тэвчээрийг хүндэтгэлтэй.
Арилжаа наймаахан хийж амар хялбар амьдарч болно гэсэн ерээд оны эхэн үеийн нийгмийн урегал сэтгэлээ нөөцөө шавхаж эрин цагийн шалгуур даах олигтой боловсрол эзэмшихгүй бол сайхан амьдрах байтугай сайн амьд явж ч чадахгүй юм байна гэдгийг залуучууд ойлгожээ.
Хүсэхэд хясах гэгч л болж байна. Бага, дунд сургуулийн сурагчдаас шаарддаг элдэв зардал, их дээд сургуулиудын төлбөр эцэг эхийн нуруун дээрхүнд ачаа болон буудаг боллоо.
Ялангуяа хэдэн малаа зуд, ган гачигт алдсан хөдөөгийн малчид хүүхдийнхээ дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл, байр хоолны зардлыг төлж бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд ч хүндрэл учирч байна.
Эрчим хүчний хангалт, багш нарын чанар, хүрэлцээ хичээлийн ба дотуур байрны тохь тух гээд олон үзүүлэлтээр манай хөдөөгийн сургуулиуд ахиц дэвшил хийх нь байтугай өмнө хүрсэн төвшингөөс эрс доошилсон учраас хөдөөд сургууль завсардах, боловсрол мэдлэгээс хөндийрөх үйл явц огцом өссөн.
Ингэснээр манай хөдөөд үө дамжсан ядуучууд, боловсрол мэдлэггүй залуусын бүхэл бүтэн давхарга бий болох хандлага аль хэдийн эхэлжээ.
Монголын ядуучуудын 88 орчим хувь нь боловсролгүй хүмүүс байна гэсэн статистик судалгаа ч бий. Эндээс харвал боловсролын хоцрогдол, нийгмийн ядуурал хоёр гар гараасаа хөтлөлцөн өсдөг нь тодорхой.
Өнөөгийн боловсрол зах зээлийн өрсөлдөөнд тэсч тогтох амьдралын болзошгүй эрсдлүү-дийг гэтлэн давах хэрэгсэл төдийгүй хүмүүний өөрийнх нь амьдралын агуулга, учир утта, нийгэмд эзлэх статусыг нь тодорхойлох болж байна.
Тиим учраас өндэр хөг-жилтэй орнууд амьдралын чанарын чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн дотор боловсрол онцгой байр эзэлнэ гэж үздэг.
Аж төрөх ёсны тухай бишгүйдээ ярьдаг байсан бидний монголчууд ч өнөөдөр амьдралын чанар хэмээх асуудалд анхаарлаа төвлөрүүлэх цаг болжээ.
Улс орны хөгжилд байгалийн баялаг, материаллаг үйлдаэрлал гол байр эзэлдэг байсан цаг өнгөрч прагматик
Үйлч мэдлэгтэй, бүтээлч сэтгэлгээтэй, авьяас чадвартай хүн, хүний нөөц тэргүүн байранд тавигдах боллоо.
Эндээс үзвэл боловсролын философи-үзэл баримтлал ч эре өөрчлөгдөж байгаа нь илт.
Хэлбэрийн өөрчлөлтөөс агуулгын шинэчлэлд тооны өсөлтөөс чанарын өөрчлөлтөд шилжих чиглэлээр өнөөгийн Монголын боловеролын философи хандлага томъёологдох цаг боллоо. Өөрөөр хэлбэл

-Өнөөгийн эрин цагт нийцсэн шинэ мэдлэгүүдээр боловсролын агуулгыг бүрдүүлэх
-Энэхүү шинэ мэдлэгүүдийг шинэчлэгдсэн арга зүйгээр эзэмшүүлэх
-Эрин цагийн шинэ багш, оюутан, сурагч-бие хүнийг сургах, суралцах хөдөлмө-рийнх нь явцад төлөвшүүлэх
-Оюуны хөдөлмөрийн үнэлэмжийг дэлхийн жишигт хүргэх зэрэг олон асуудлыг өнөөгийн боловсролын философи-үзэл баримтлал өөртөө багтааж байна.
Монголын өнөөдрийн өнгө аясыг эрх мэдэлтнүүд тодорхойлж байгаа бол ирээдүйг нь үндэсний эх оронч үзэлтэй боловсрол мэдлэгтэй өсвөр үе, залуучууд тодорхойлох нь хэн бүхэнд ойлгомжтой.
Тиим залуу үеийг өсгөн хөгжүүлэхэд эцэг эх төдийгүй өнөөгийн төр засаг холын ул-баатай үүрэг гүйцэтгэж, хариуцлага хүлээх ёстой.
Ерээд оноос өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн хүрээнд Монголын боловсролын шинэчлэл өрнөж байна.
Энэхүү шинэчлэлд дээд боловеролын хүрээний өөрчлөлт, эрчимт хөдөлгөөн онцгой үүрэг гүйцэтгэж байгааг үгүйсгэх аргагүй
Гэвч монголын дээд боловсролд чанарын ахиц гарлаа гэж дүгнэхэд эртэднэ.
Хувийн олон их дээд сургуулиуд байгуулагдаж боловсрол эзэмших хүсэл эрмэлзлэлтэй залуучуудад үүд хаалгаа нээж, тэдний сонгол-тын боломжийг өегөж хүн ёс-ных нь сурах эрхийг хангаж байна.
Хувийн сургууль үүсгэн байгуулагчид хуримтлаж байгаа хөрөнгөө шавхаж хичнээн идэвх чармайлт гарган ажиллаад ч сургалтын материаллаг бааз, багшлах боловсон хүчний хүрэлцээ, эрдэмжилтийн зэрэг зиндаа зэрэг үзүүлэлтээрээ 70, 80 жилийн түүхтэй улсын сургуулиудтай өрсөлдөх төвшинд одоохондоо хүрээгүй байна.
Хувийн сургуулиудын өрсөлдөх чадвар сул байгаа нь дэмжиж туслахаасаа илүү дан ганц хянаж шалгадаг, хориглож цагддаг өнөөгийн төр засгийн эрин цагаасаа хоцор-сон менежмент, цаг хугацааны хүчин зүйл зэрэгтэй холбоотой.
Төр, засаг боловсролыг тэргүүлэх салбар хэмээн тодорхойлох төдийгүй боловеролын салбарт төрөөс хөрөнгө оруулах тэргүүлэх чиглэлүүдийг ч тодорхойлох цаг болжээ.
Өөрөөр хэлбэл, шинэ техник, технологи мэдээллийн салбарт боловеролд оруулж байгаа хөрөнгийн зонхилох хэсгийг төвлөрүүлмээр байна.
Үүний тулд Хувийн сургуулиудын хүч хөрөнгө, санхүүгийн нөөцөнд тулгуурлаж бэлтгэж болох мэргэжлийн боловсон хүчнүүдийг төрийн сургуулиар давхардуулан бэлтгэдэг практикийг өөрчлөх хэрэгтэй. Манай нилээд олон хувийн сургуулиуд хэл, эрх зүй, түүх, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг нийгэм хүмүүнлэгийн олон чиглэлээр боломжийн чадвартай мэргэжилтэн бэлтгэх зэрэг төвшинд хүрчээ.
Иймд төрийн өмчийн сургуулиудаар зөвхөн төрөл бүрийн мэргэжлийн инженер, технологи, эмч, мэдээлэл зүйн мэргэжилтэнүүдийг бэлтгэдэг болмоор байна.
Ийм учраас төр инженер, техник технологи, мэдээлэл зүйн сургалт-эрдэм шинжил-гээ- үйлдвэрлэлийн цогцолбор-их сургуулиудыг шинэчлэн байгуулж сургалт явуулахад бүх хөрөнгө хүч бололцоогоо төвлөрүүлэн ажилмаар байна.
Зах зээлийн нийгэмд хүн бүрт дээд боловсрол эзэмшүүлэх хэрэгцээ байхгүй юм. Ийм учраас төр, засаг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвшиний боловеролыг дэмжин хөгжүүлж төгсөгчдийг ажлын байраар хангах эрх зүйн төдийгүй эдийн заегийн орчин бүрдүүлэх цаг болжээ. Иймээс сургалт үйлдвэрлэлийн төв байгуулан мэргэжилтэй ажилчин бэлтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийг төр, засгаас дэмжиж төрөл бүрийн татвараас чөлөөлөх , хөнгөлөлттэй зээл олгох, төсөлд хамруулах зэргээр төр менежментийн олон арга ухаан сүвэгчилж болох юм гэж үзэж байна.
Улс үндэснийхээ хөгжилд боловеролын хувь нэмрийг бодитой болгох чиглэлээр манай орны дээд боловсрол өөрчлөгдөж хөгжих ёстой гэсэн философи бидэнд чиг баримжаа болно.
Үүний тулд төр засаг дээд боловеролын хүрээнд шударгаар өрсөлдөх гарааны ижил нөхцөл, зөв механизм бий болгож зохистой үндэс суурь тавих ёстой юм.
Өнөөгийн зах зээлийн нийгмийн аль ч салбарын хөгжлийг шударга өрсөл-дөөнгүйгээр төсөөлөх боломжгүй.
Улс үндэстнээ хөгжүүлэх төрийн үүрэг (функци) гэж байдаг бол эрх зүйт төрийн энэхүү үүрэг нь тухайн салбар, цаашлаад нийгэмд шударгаар өрсөлдөн ажиллаж, амьдрах зохистой үндэс суурь тавьж, механизм бүрдүүлэн хэрэгжүүлэх үйл явцаар л илэрнэ.
Орчин үеийн боловеролын гол зорилго бол хувь хүний хөгжил мэн.
Нийгэм, төрөөс нэхэж шаарддаг бус харин өөрийнхөө бүтээл туурьвил, хөдөлмөр зүтгэлээрээ амьдралаа учир утгатай, баян чинээлэг болгож аз жаргалтай амьдарч байгаагаа ухаарч сэтгэл ха-намж авдаг бие хүн-иргэнийг төлөвшүүлж чадсан эсэхэд боловсролын үйлчилгээний чанар тодорхойлогдоно.
Бид хүн хөгжүүлэх тасралтгүй үйл явцыг дан ганц бэлэн мэдлэг ойлгох төвшин-гөөр хязгаарлаж даджээ.
Цаашдаа бие даан тасралтгүй сурч боловсрох, эрдэм номын хорхойтой, хувь-даа болон нийгэмдээ өгөөж-тэй идэвх чармайлттай ажиллаж амьдрах чадвар эзэм-шүүлэх чиглэлээр хүн хөгжүүлэх философио тэлэх хэрэгтэй болж байна.
Үүний тулд л өнөөгийн төр засаг боловсролын салбарт хүнд шингэх хөрөнгө оруу-лалтхийж дэмжлэгтуслалцаа үзүүлмээр байна.
Өөрөөр хэлбэл, оюутны бие дааж сурахад нь хүрэлцэхүйц материаллаг бааз бий болгоё. Жишээ нь енөөгийн шинэ засгийн газрын онцгойлон үзэж байгаа хүн амын компьютер-мэдээлэл, англи хэлний боловсролд эргэлт гаргах мөрийн хөтөлбөр юуны өмнө их, дээд сургуулиас эхлэн хэрэгжих боломжтой.
Өөртөө тохиолдох аливаа асуудлыг зохистой шийдэх мэдлэг, чадвар олгож чадвал баялаг сонголт бүхий ардчилсан нийгмийн иргэн-сэхээтэн бэлтгэх үүргэа хангалттай биелүүлж байна хэ-мээн их дээд сургуулиуд өөртөө үнэлгээ өгч болох юм.
Аль ч үеийн боловсролын тогтолцооны нэг онцгой үүрэг бол бодгаль хүнд ховорхон заяах гоц авъяас билгийг нь нээж хөгжүүлэх явдал байжээ.
Өнөөгийн боловсролын үйлчилгээ нь
иргэдийн сурах эрх эрмэлзэлийг хангах төдийгүй авъяас билгээ илрүүлж өөрийгөө хөгжүүлэх баттай үндэс тавьж өгөхийг чухалчлах боллоо.
Энэ чиглэлээр онцгой туршлага хуримтлуулсан АНУ, Японы боловсролын тогтолцоог бид үлгэр дуу-риалал болгож болох юм.
Өөрийн орны авъяас билэгтнүүд болон гаднаас цагаачилж очсон онцгой мэдлэг чадвартай хүмүүсийн эрдэм ухаанаар Америкийн дээд боловсрол, шинжлэх ухаан жигүүрлэж байдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрчээ.
Монголчууд бид авъяас билэгтнээ урамшуулан хөгжүүлж чаддаггүи хоосон хөөргөж магтсаар унтраадаг, эсвэл атаархаж жөтөөхсөөр өөрсдийнхөө төвшинд авчирч санаа амардаг муу гэмтэй. Иймэрхүү хуучирсан сэтгэлгээ хоцрогдлоос дээд боловсролоо цэвэрлэх арга сүвэгчилье ээ.
Орчин үеийн боловсрол бодитой сонголт хийх өөрөө хөгждөг болох чиглэлийг илүүтэйд үзэх боллоо.
Дээд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж түүний байгууллагуудыг бүрэн бие даалгаж, төрөөс хараат бус болгох нь багшийн эрдэм, чадал оюуны эрх чөлөө дэлгэрэх, менежментийн олон хувилбараар хөгжих зэрэг үйл явцад онцгой ач холбогдолтой юм.
Боловсролын нийгэмд үйлчлэх үүргийг нэмэгдүүлж, эрдэм оюуны эрэл хаигуулыг өргэн хүрээтэй явуулахад дээд боловсрол, бизнесийн хүрээнийхний уялдаа холбоог улам бэхжүүлэх явдал чухал байна.
-Өнөөдөр мэдлэгт тулгуурласан эдийн засгийн хөг-жил эрчимтэй явагдаж бай-гааг тэргүүлэх орнуудын үлгэр жишээнээс харж болно.
-Мэдээллийн технологийн эрчимтэй хөгжлийн үр дүнд тээврийн зардалгүй бүтээг-дэхүүн бий боллоо.
Өнөөдөр дэлхийн аль ч өнцгөөс шаардлагатай мэ-дээллээ хормын дотор ямар ч зардалгүйгээр татаж авах бүрэн боломж бүрджээ.
Хэдийгээр ийм сайхан боломж нээгдэж байгаа ч хүн амын орлогын ялгаа эре өсөж амьдралын төвшин хоёр тий-шээ туйлширч байна.
-Боловсролын тогтол-цоонд хувийн сектор бий болж хөгжлийн зөв хандлага тавиг-даж байгаа ч энэ салбарт зарим сөрөг үр дагаврууд илэрч байна. Үүнд
-Дээд боловсролыг төрөөс дэмжих үйл явц саарсан.
-Дээд сургуулиудын тоо хэт өсч энэ шатны боловсролын чанар, нэр хунд буурч эхэлеэн зэрэг болно. .
Энэ байдлаас гарахын тулд дээд боловсролын өөрчлөлт шинэчлэлийг цаг алдал-гүй хийх зайлшгүй шаардлага гарч ирж байна.
Энд юуны өмнө хоёр чиглэлийг дурдая.
-Менежментийн ур чадварыг дээшлүүлэх явдал нь өөрчлөлт шинэчлэлийн нэг гол чиглэл болж байна.
-Их сургуулиуд үйлдвэрлэл, бизнесийн салбартай нягт хамтарч ажиллах, тэдний хэрэгцээ шаардлагыг мэдэрч, тэрхүү хэрэгцээг хангахуйц мэргэжилтэн бэлтгэх үйлчилгээ явуулахад гол анхаарлаа төвлөрүүлэх шаардлага гарч ирлээ.
1990 оноос хойш Монголы боловсролын салбарт өрнөсөн үйл явцыг дүгнэж үзвэл манай орны боловсролын өөрчлөлт хөгжлийнхөө онцгой үеийг туулжээ. Боловсролын шинэчлэлийн эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн гэж үзэж болно. Гэхдээ манай хууль эрхийн актууд үзэл баримтлалын (концепция) талыг нь голчлон анхаарч өрнөж байгаа болон өрнөж болох үйл явцуудыг зохицуулах боловсронгуй механизмуудыгтодор-хойлж хэрэгжүүлэх талаас нь дутуу анхаардаг гэмтэй.
Боловсролын тогтолцооны бүтэц агуулга тал нь нэлээд өөрчлөгдсөн боловч сургалтын арга технологи ба-раг хуучнаараа байгаа дутагдлыг бид хүлээн зөвшөө-рөхөөс өер аргагүй.
Өнөөдөр бүх шатны сургуулиуд түүний дотроос их дээд сургуулиудад оюутны бие дааж ажиллах чадвар дадлага хангалтгүй төлөвшиж байна. Боловсролыг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх эдийн засгийн чадамж ч хүрэлцээгүй байна.
Боловсрол соёл шинжлэх ухааны яам энэ салбарт өрнөж байгаа үйл явцыг хянаж шалгах, зааварлах ганцхан аргаар зохицуулах гэж оролдож байгаа нь мэдэгдэхүйц үр дүнд хүрч чадахгүй байна.
Энэ бүхнээс дүгнэж үзвэл боловсролын шинэчлэлийн дараагийн үеийн шинэ бодлого, зорилт чиглэлүүдийг тодорхойлж бодитой ажлууд хийх цаг үе тулгарч байгаа нь илт байна.
УИХ-ЫН гишүүн асан, Рh.Р доктор Д.ОЮУНХОРОЛ
(өдрйин сонин 2004.11.05 273)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button