Итгэлийн мөнгө 10000 биш, 3000 боллоо

УИХ-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Д.Лүндээжанцан, дэд дарга, ИЗ-БНН-ын тэргүүн С.Оюун, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Ардчилсан намын дарга М.Энхсайхан, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, Шадар сайд Ч.Улаан, Батлан хамгаалахын сайд, МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар өмнө нь ярьж хэлж байснаасаа тэс өөр дүр эсгэсээр өчигдөр сэтгүүлчидтэй уулзав. Гэхдээ энэ нь хэвлэлийн бага хурал биш, мэдээлэл юм гэсэн.
Өөрөөр хэлбэл бидний асуулт тавих эрхийг эвтэйхэн хаахыг хүссэн бололтой юм билээ, тэд. Тэгээд итгэлийн мөнгө, бас буе санхүүгийн амлалтаа биелүүлэх боломж-гүй шалтгаанаа туе тусын үгээр тайлбарлачихаад гарч одов.

Ц.Элбэгдорж -МАХН, Эх орон-Ардчилал эвелийн амласан нийгмийн хамгаал-лын зорилтуудыг тусгасан сонгуулийн хөтөлбөрийг нэгтгэж дундын хувилбар боловеруулах үүргийг Засгийн газар хүлээсэн. Энэ дагуу бид судалгаа хийж, хэлэлцэж ярилцеаны үр дүнд амжиргааны батлагаажих доод түвшнээс доогуур орлоготой гурав ба түүнээс дээш хүүхэдтэй боловч өрхийн хүүхэд бүрт сард 3000 төгрөг олгох нэгдмэл шийдвэрт хүрч чадлаа. 2005 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ мөнгийг олгож эхэлнэ. Ийм шийдвэрт хүрэхэд хоёр бүлгийн санал санаачилга их чухал байлаа. Би тэдэнд талархенаа илэрхийлж байна.

Ч.Улаан -Илүү бодитой, хэрэгжих боломжтой хувилбар болсон. Энз хувилбарыг олон улсын банк, санхүүгийн байгууллагынхан ойлгож хүлээж авч байгаа. Гэхдээ шаардлага, зөвлөгөөгөө ч өгсөн. Төсвийн алдагдлыг Дотоодын нийт бүтээгдэ-хүүний 3.5 хувиас хэтрүүлэх-гүй байхыг, хүүхдэд мөнгө өгөх нэрээр инфляцийг хөөрөгдөхөөс болгоомжлох талаар тодорхой зохион байгуулалттай арга хэмжээ авахыг зөвлөснийг онцлон тэмдэглэмээр байна.

М.Энхсайхан -УИХ-ын сонгуульд улс төрийн аль ч хүчин ялаагүй. Харин Монголын хүүхдүүд ялагч боллоо. Энэ бол нийгмийн цоо шинэ бодлогын эхлэл. Мөнгө олгох энэ арга хэмжээнд 500 мянга орчим хүүхэд хамрагдах юм. Засгийн газрын оруулж иреэн хувилбарыг дэмжээд бүг-дээрээ сайхан хамтран ажиллъя гэж хэлмээр байна.

Н.Энхбаяр -Төсөв, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр хэлэлцэж буй үед ийм шийдвэр, бодлого орж ирлээ. Хүүхдийн мөнгөний арга хэмжээ 20 орчим тэрбум төгрөгт багтахаар байна. Цаашдаа үр дүнтэй, хүндээ, хүүхдэдээ чиглэсэн олон арга хэмжээ хэрэгжих бололцоо гарч ирнэ гэдэгт найдаж байна. Энэ мөнгийг олгож эхлэснээр нэг өрхийн жилийн орлого 108 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байгаа юм. Ийм шийдвэрт хүрэхэд хамтран ажилласан Эх орон-Ардчилал эвелийнхэндээ баярлалаа.

Нэг ийм л хам хум мэдээлэл хийцгээв. Ард түмнээ хулхидсан байдлаа Ерөнхий сайд Ц.Элбэгдорж жаахан ч гэсэн зөөлрүүлэхийг оролдов уу, Цаашдаа энэ мөнгө өсч байгаасай. Бид ч энэ талаар ярилцаж байгаа шүү гэсэн манж үгийг хэлэхээ мартсангүй.
Монголд хандивлагч олон улсын банк санхүүгийн байгууллагынхан энэ шийдвэ-рийг хүлээн зөвшөөрч байгаа гэж эрхэм дээдеийн хэн нь ч хэлж зүрхлээгүй. Тэд ойлгож байгаа л гэсэн. Харин хөшиг-ний ард Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банкныхантай арай өөр яриа болсон сурагтай.
Төсвийн алдагдлыг ДНБ-ий 3.5 хувиас хэтрүүлэхгүй, зарлагыг нэмэгдүүлэхгүй,
тэтгэмжийг аль болох мөнгөн хэлбэрээр олгохгүй байх, нийгмийн зориулалттай дэмжлэг нь эзнээ олсон байх ёстой зэрэг асуудлаар ОУВС-тай манай улсын тохирсон зүйлүүд байдаг. ОУВС-гийнхан ч хүүхдийн итгэлийн мөнгөний эх үүсвэрийг улсын хөрөнгө оруулалт, төсвийн зардлыг механикаар бууруулах замаар олж болох манайхны мэргэн санааг^ улсын цаашдын хөгжил, эдийн засаг, санхүүгийн тогтвортой бай-далд сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн сануулсан гэнэ билээ.
Харин АХБ-ныхан цоо шинэ нийгмийн бодлого зохиосноос хуучин бодлогыг анхаарах нь зүйтэй. Хүүхдийн мөнгө олгох асуудлыг судлах хэрэгтэй гэж үзэж буй бололтой. Дэлхийн банкныхан болохоор энэ тэтгэмжийг хүүхдэд бэлэн мөнгө хэлбэрээр өгч эхэлбэл инфляц, үнийн өсөлт гарч болзошгүй, энэ нь эргээд эмзэг хэегийн-хэнд хүндээр тусах сөрөг үр дагавартай байж болохыг анхааруулсан байна. Нийгмийн зориулалттай арга хэмжээ, бодлогыг хэрэгжүү-лэхдээ яарч болохгүй, асуудлыг сайтар судалж эерэг, сөрөг үр дагаврыг урьдчилан тооцох шаардлагатай гэж үзэж байгаагаа мэдэгдсэн
(өнөөдөр 2004.11.05 259)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button