Сэтгэл зүрх, уран бүтээлээ нэгтгэхэд цаг хугацаа хэрэгтэй

Хүүхдээр бол ухаан сууж амьдралын наана цаадахыг мэдэх үе. Тэд өнгөрсөн арван жилийнхээ жилийнхээ хүч хөдөлмөр, уран бүтээлээ нэгтгэн Камертон-2004 тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын бэлтгэл ажил ямар хангагдаж байгаа, фэнүүддээ ямар сюрприз бэлэглэх гэж буй талаар хамтлагийн ахлагч Д.Болдтой ярилцлаа.
-Арван жил гэдэг бага хугацаа биш. Хамтлагаа өдий зэрэгтэй авч яваа нь таны хөдөлмөр үү?
-Ганцхан миний хөдөлмөр биш л дээ. Хамтлагийн ахлагчийн хувьд бусад гишүүнээ бодвол арай илүү хөдөлмөрлөх нь ойлгомжтой. Тийм болохоор бидний өдий зэрэгт хүрсэн нь сэтгэл зүрхээ нэгтгэж ойлголцсоны ач. Сэтгэл зүрх, уран бүтээлээ нэгдгэхэд цаг хугацаа их хэрэгтэй байсан. Бид үүнийг туулж чадсандаа баяртай байгаа.
-Нэгэнт өөрсдийн байр суурьтай болчихсон хамтлагийн хувьд ивээн тэтгэгчийн асуудал дээр толгой өвддөггүй байх?
-Үнэн шүү. Манай ерөнхий ивээн тэтгэгч Монгол газар, Капитрон банк. Энэ тоглолт дээр олон байгууллага гараа сунгаж байгаа. Барилгын шилдэг компани Ганьт, хэвлэлийн Интерпресс, Fashion shop, Cass шар айраг, Зууны мэдээ сонин гээд томоохон газрууд тоглолтын бэлтгэл хангахад туслалцаа үзүүлж байгаа.
-Тоглолтын ар талын фоныг хэн чимэглэх вэ?
-СУИС-ийн мэргэжлийн бүжгийн хамтлаг тоглолтод оролцоно. Тэдбидний тоглолтыг нэлээд чимэглэх байх.
-Гурван өөр тайз засна гэсэн үү?
-Гурван өдрийн турш тоглох учраас гурван өөр тайз засна. Энэ тоглолтоо аль болох өвөрмөц хийхийг хичээж байгаа. Өмнө тоглосон June-2004 тоглолтоос илүү сайн тоглохыг хичээж байгаа.
-Манай хамтлагууд тоглолт хийдээ ар талынхаа ажилдаа хэтэрхий дарагдаад өөрсдийнхөө бэлтгэлд тааруу анхаарч байх шиг санагддаг?
-Яг үнэн. Тийм алдааг гаргахгүйн тулд бид цагийн нарийн хуваарьтайгаар ажиллаж байгаа. Өдөр 14.00-17.00 цагийн хооронд хоолойны бэлтгэл, 18.00-23.00 цаг хүртэл бүжгийн бэлтгэл дээр ажиллаж байгаа. Бэлтгэлээ Монгол газар дээрээ хийж байна.
-Танайхан Харанга-ын Чука, ая зохиогч Балхжав гээд олон уран бүтээлчийн дууг олонд хүртээл болгодог. Тэд та нарт мөнгө төлдөг үү?
-Үгүй. Гэхдээ үнэхээр сайн уран бүтээлийг хамтлагийнханд яагаад худалдаж болохгүй гэж. Жинхэнэ хит дууг их мөнгөөр бүтээж болно. Манайхан найран дундаа уран бүтээлээ солилцдог зарчмаас татгалзаж болно шүү дээ.
-Сүүлийн үед манайхан том дуучид, хамтлагийнхны тоглолтыг худалдаж авдаг болсон. Танайханд ийм санал ирсэн үү?
-Дуучин Сараа, ариунаагийн тоглолтыг худалдаж авч байна гэдэг их сайн хэрэг. Бидэнд ийм санал одоохондоо ирээгүй. Гэхдээ энэ менежмент таалагдаж байгаа.
-Дуучид өөрсдийгөө рекламдахаас гадна ая зохиогч, яруу найрагчаа үнэлж баймаар санагддаг?
-Харин тийм ээ. Жишээ нь сайн тоглолт хийгээд тэдэнтэйгээ ашгаа хувааж авч болно шүү дээ.
-Хамтлагууд тоглолтоо жилдээ нэг л удаа хийдэг. Ёстой юм шиг нэг удаа тоглочихоод сураггүй болчихдог шүү дээ?
-Шилдэг менежмент хийж чадвал жилд нэг биш гурван удаа тоглож болно. Хамгийн гол нь манайд шоу явуулахад ихээхэн хүндрэлтэй. Ойр ойрхон тоглолт хийчих юм бол амархан уйдчихна. Хамтлагууд ихэвчлэн тоглолтоо хийснийхээ дараа клип, CD-нийхээ ажилд ордог нь ажиглагддаг.
-Тоглолтынхоо ашгаас CD, клип хийлгэдэг гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Гэхдээ хамтлаг болгон адилгүй шүү дээ. Зарим нь оюуны хөрөнгө оруулалтдаа зориулдаг.
-Оюуны хөрөнгө оруулалт гэснээс танайхан Сингапурын роок плпын сургуульд суралцсан гэсэн?
-Өнгөрсөн жил Сингапурт очиж суралцсан. Тэндхийн Ямаха нэртэй сургуульд сурсан. Их нэр хүндтэй сургууль. Хэлний мэдлэгээ сайжруулаад авсан.
-Манай рок попынхон Сингапурт CD-гээ хэвлүүлдэг нь бараг моод болчихож. Тэнд хямдхан хэвлэдэг юмуу?
-Бид CD-нийхээ бичлэг, танилцуулга, дуугарлт, зураг авалт, дизайнаа өөрсдөө хийдэг. Сингапурт зөвхөн хэвлүүлдэг. Хямдхан биш. Хамгийн гол нь чанартай гаргахын тулд тийшээ явдаг.
-Танай June-2004 CD хамгийн их гүйлгээтэй байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Бид олон CD гаргасан байх юм. Худалч хүнд бараг эхнээс нь мартах дөхөж. June-2004 CD-нд бидний бүх хит дуу орсон учраас борлуулалт сайн байгаа. 8000 ширхгийг хэвлэсэн сая дуусаад дахин хэвлэлтэд орсон.
-Тоглолтын хувцсаа Солонгост захиалж байгаа гэсэн?
-Тоглолтын үлеэр бид таваас зургаан удаа хувцсаа солино гэж хөтөлбөрт орсон. Хувцсаа Солонгос, Хонконгоос авчирч байгаа.
-Монголын урдаа барьдаг Boy хамтлаг болж чадсан уу. Өөрсдийгөө яаж үнэлж байна вэ?
-Бид өөрсдийнхөө хийсэн уран бүтээлээрээ бахархаж байгаа. Өнгөрсөн жил Нарантрейд компаниас зохион байгуулсан МТВ-ийн ярилцлагад орсондоо их баярлаж өөрсдөөрөө бахархахаас гадна эх орноороо бахархсан.
-Тоглолтын сюрпризээсээ задлахгүй юу?
-Ирсэн хүн болгонд гарын бэлэг, Cass шар айраг өгнө. Их олон сюрприз бий. Гурван өдрийн турш Камертон-чууд уйдаахгүй гэдгийг хэлье.
-Ингэхэд танай хэд дэх тоглолт вэ. Тасалбарын үнэ хэд вэ?
-Камертон-2004 бол 11 дэх нь. Тасалбар 6999 төгрөг. Бид тасалбарынхаа үнийг нэлээд хямдруулсан. Яагаад гэвэл оюутан залуучуудыг их үзээсэй гэж хүссэн.
-Шинэ тоглолтод тань амжилт хүсье.
-Баярлалаа.
2004.11.05, Зууны мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button