Жаргалсайхан Бага мөнгөтэй хүн их татвар төлнө гэсэн үг шүү дээ

Их эвслийн, зөвшилцлийн гэсэн хившигтэй ийм орчин угтана гэж бодож байв уу, ер нь. Сөрөг хүчингүи шахам энэ УИХ-ын үйл ажиллагааг Та арай өөр өнцгөөс харж байгаа байх л даа. Манай уншигчид сонгуулиас хойш тантай уулзаагүй юм байна.
-Шинэлэг зүйл харагдахгүй байна. УИХ-аар шийдэж байгаа зүйлүүд, нийгэм, эдийн засгийн талаар авч байгаа арга хэмжээнүүд з.орилго, агуулга муутай байдаг. Түүний л үргэлжлэл болсон УИХ гэж хэлэх юм уу даа. Манайханд тодорхой зорилт алга. Яахав дээ, өнөө л лообийгоо хийж, тендэр.төсөл хэрэгжүүлнэ энэ тэр гээд, худаг уе гаргана гэдэг ч юм уу тиим л аар шаархан зүйл ярьсан хүмүүс л байна.
-Баасан гаригийн чуулганы хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хетөлберийг яаравчлан баталлаа. Нам төлөөлж буйн хувьд Та санаа оиоогоо тэнд хэр зэрэг тусгаж чадсан бэ. Ямар шүү мөрийн хетөлбөр болсон гэж үзэж байна вэ?
-Хийж магадгүй гэсэн, аж ахуйн муухан ажлын жагсаалт л юм уу даа гэж ойлгосон.
-Та чуулганы хуралдаан дээр мэдэгдэж байсан. Нэгэнт л амласан бол 10 мянгаа өг. Өгч чадахгүй бол, огцор, өгөөд эхлэвэл би огцорно гэж. Гэтэл юу ч болсонгүй. Аманд ч үгүй, хамарт ч үгүй 3000 төгрөгөөр л хэдэн хүүхдээ хуурчих бололтой юм. Яг одоо Та юу бодож байна. Хэн нь огцорч таарах бол?
-Энэ хоёр нам, эвсэл сүүлийн арван хэдэн жил ард түмнийг юугаар татсан юм бэ гэхээр тэр нь амлалт. Хялбархан амьдарч, хялбархан юмтай болохыг амладаг. Түүнийх нь үр дагаврын нэг нь энэ 10 000,100 000, 500 000 төгрөг байхгүй юу. Хүмүүний нийгэмд хүн хийж, бүтээж тэрнийхээ хөлсөөр амьдарч ирсэн. Цаашдаа ч тиим л байх болно. 10 000 төгрөгийн тухайд, манай улсын шилжилтийн энэ үед олон хүүхэдтэй эхчүүдийн амьдрал хүңд байгаа нь үнэн. Гэхдээ энэ асуудлыг шийдэхийн тулд арай өөр аргачлал хэрэглэх нь зүйтэй. Ингээд төсвөөс мөнгө цацаад байх юм бол инфляц гэж нэг юм чинь хэцүүднэ ээ дээ. Хүн амаа ашиг орлоготой байлгахын тулд өндэр технологитой үйлдвэр барьж ажилтай болгох хэрэгтэй.
Тэгээд тэднийхээ цалингаас төрөл бүрийн даатгалын сангууд байгуулж, тэр сангийнхаа хөрөнгөөр нийгмийн эмзэг хэсгийн хүндрэлтэй асуудлуудыг шийддэг зарчим байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүн ажил хийж байж ядарсныгаа өөд нь татдаг байх ёстой. Түүнээс буе татвар нэрээр хуримтлуулж авсан төсвийн хөрөнгөө тиим зүйлд цацаж болохгүй шүү дээ. Төсвийн хөрөнгийг улс орны хөгжлийг харсан зорилгод зарцуулах нь зүйтэй болов уу гэж би хувьдаа үзэж байгаа.
-МАХН, Эвсэл хоёр амлалт өгсөн, түүнийхээ хүчинд гарч ирсэн нь ч үнэн. Ард түмэн ямар амлалтад яаж хууртснаа мэддэг хэрнээ л дахин дахин хуурсан хүмүүсийнхээ төлөө саналаа өгсөөр л ирсэн шүү дээ. Улс төрийн ямар ч хариуцлага хаана ч алга байна аа даа?
-Ард түмэн хариуцлагаа нэхэх ёстой шүү дээ. Мартын найманд эмэгтэйчүүдиин, зургадугаар сарын 1-нд хүүхдиин баяр нь болно. Тэр үед нь хот хөдөөгүй 10 000, 100 000, 500 000 төгрөгөө нэхэх хэрэгтэй. Өгөхгүй бол Засгийн газар огцрох ёстой л доо. Өөрсдөө хэлээ биз дээ. Бид нар энэ мөнгийг чинь өгч чадахгүй бол ухамераараа огцорно гэж. Ямар би тэгээд хэлчихсэн биш.
-Мартын найман хүртэл та чимээгүи тэмцэл хийгээд байх бодолтой байна уу?
-Тэр хүртэл эд нарын ажиллахыг нь харья. Ард түмэн аяндаа жагсаад юмаа хийх байлгүй дээ.
-Ямар ч байсан 3000 төгрөг өгөхөөр боллоо. Тиим мөнгө төсөвт байдаг болов уу?
-Энэ мөнгийг өгөхийн тулд ажлын байр бий болгох хэрэгтэй. Олон хүн ажилтай болсоны дараа тэдний цалингаас сан байгуулаад ядарсан хүүхдүүддээ өгвөл хамгийн зөв алхам шүү дээ.
-Таны огцрох, огцруулах шаардлага юу болсон бэ?
-Сонгуулийг популист ар-гачлалаар явуулдагаа боливол яасан юм. Би тэднийг буланд шахах гэж тэгж хэлеэн юм. Битгий худлаа ярьж бай, арван дөрвөн жил худлаа ярилаа, боллоо юм биш үү гэдгийг нь сануулсан юм. Зөв биз дээ.
-Мэдэгдлээр шахалтаа эхэлсэн юм байна. Харин хэзээ энэ шахалт чинь үйл ажиллагааны хэлбэрт орох юм бол?
-Үйл ажиллагаа явуулах олон арга бий. Он гаргаад эхлүүлнэ. Хүүхдүүд, эхчүүд бүгдээрээ нийлээд жагсана даа. УИХ, Засгийн газар хоёр амласан мөнгөө өг, өгөхгүй бол огцор гэдэг шаардлага тавина л даа.
-Дотроос нь Та шахаад эхлэнэ биз дээ, ангийнхаа хүүхдүүдийг?
-Ер нь энэ бүтэх, бүтэхгүй амлалтад цэг тавих хэрэгтэй шүү дээ. Засгийн газар саяхан байгуулагдлаа. Шууд өгөх боломжгүй байж болно. Хэдэн сар харъя л даа. Тэгээд өгч чадахгүй бол огцордог юм уу, ялдаг юм. УИХ нь Засгийн газартайгаа хамт огцрох ёстой.
-Зөвшилцлийн талаар Та ямар бодолтой байна. Нэг хөшигний ард л юм юм болоод байдаг бололтой юм. Зөвшилцөлд Таны оролцоо гэж байна уу?
-Эд нар чинь албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахаа болчихеон юм байна.
-Олонх, цөөнхгүй УИХ гэдэгтэй санал нийлэх үү. Сөрөг хүчин гэж байдаг бол Та, бие даан сонгогдсон гишүүд л байх?
-Манайхан чинь улс төрийн соёлгүй шүү дээ. Дандаа л манай хоёр нам, эвсэл гэж ярьдаг. Өөр нам байхгүй юм шиг. Яг үнэн хэрэг дээрээ 1990 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн цорын ганц нам байдаг юм. Улс орноо хөгжүүлье, ард түмнээрээ ажил хийлгэе гэсэн. Энэ бүхнийг улс төрийн зорилго болгож явсан нам бол Бүгд найрадах нам. Ядуурал, ажилгүйдэл гэж ярьж байна. Тэгвэл энэ бүхнийг хэн бий болгосон юм. Өөрсдийгөө улс төрийн том хүчин гэж хэлээд байгаа энэ хоёр нам, эвсэл л бий болгоо биз дээ.
-Зөвшилцөл яах вэ?
-Яахав дээ. Найрлах, албан тушаал хуваахыг л хэлж байгаа.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт таны амлалтаас туссан зүйл байгаа байлгүй?
-Дунд сургуулийг 12 жил болгоё гэдгийг авсан. Гэхдээ тад нар маань миний энэ санааг далдуур, чимээгүй хуулж аваа биз дээ. Миний энэ санаа туссанд би баяртай байгаа шүү. Дунд сургуулийн хүүхдүүдэд мэргэжил эзэмшүүлэх ёстой. Хар ажил хийе гэхээр мэргэжил байхгүй. Гадаадад гарахаараа шал л арчиж байна. Тэгэх юм бол дээд сургууль төгсөх хэрэг байсан юм уу. Энэ мэтчилэн ганц нэг тохиолдлын чанартай зүйл байна л даа. Ерөнхийдөө энэ мөрийн хөтөлбөр надад лав таалагдаагүй. Хүлээж авахгүй гэдгээ ч хэлсэн л дээ. Бүтээн байгуулалтын хөтөлбөр байх ёстой. Тэгэхгүй урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг байж таарахгүй.
-Хөтөлбөр хэлэлцэж байх үед өөрийн байр суурийг хэр илэрхийлж чадсан бэ?
-Байнгын хорооны хурал цуглаан дээр зөндөө хэлеэн. Энэ хөтөлбөр чинь биш байна шүү. Социалист реализм гэдэг шиг социалист утопи хөтөлбөр болсон гэж. Дандаа нийгмийн асуудал тойрсон, хөгжил дэвшил байхгүй тиим л хөтөлбөр. Янз бүрийн мөнгөний асуудал төсөв дээр очоод унана. Тэр мөнгө нь байхгүй юм чинь. Цаадуул чинь миний саналыг дэмжихдээ тааруу хүмүүс шүү дээ. Өөрсдийнхөө эрх ашгийг л хамгийн түрүүнд боддог улсууд байгаа юм.
-Төсвийн төсөл Таны гар дээр ирсэн үү?
-Тараагдах нь тараагдсан. Ер нь бидний үгийг сонссон ч сонсоогүй юм шиг л байдаг шүү дээ, цаадуул чинь.
-Татварыг нэг шатлалтай болгох бололтой. Энэ алхам, эсвэл шинэчлэл гэх ч юм уу ийм шийдвэр жижиг татвар төлөгчдөд цохилт болно гэдгийг зарим хүн сэнуулаад байгаа л даа?
-Наадах чинь бол яг үнэн. Тиим л болно. Жижиг татвар төлөгчид хохироод томууд нь баярлана гэсэн үг,
-Бизнесийн салбарт ажиллаж байсан хүний хувьд энэ талаар төсөөлөл байна уу?
-Байлгүй яахав. Бага мөнгөтэй хүн их, их мөнгөтэй хүн бага татвар төлнө гэсэн уг шүү дээ. Жижиг татвар төлөгчид их л хохирох байх.
-Тамхи, архи, пивоны онцгой албан татварыг нэмэх Таны санал дэмжигдсэн?
-Хулхидуулчихгүй л бол татварыг нэмэх нь зөв л дөө. Тэгэхгүй бол бүгдээрээ уснаасаа хямдхан архи уугаад, Монголын эрчүүд бүгдээрээ архичин болж гүйцлээ шүү дээ.
-Таны үгийг сонсдог гишүүн ч гэж бараг алга бололтой. Ингэхэд сонгуульд өрсөлдөж байхдаа юу бодож байсан, УИХ-ын гишүүнээр сонгогдоод ороод ирсэн хойно ямар сэтгэгдэл төрж байх юм?
-Энэ болж байгаа явдлуудыг өөрчлөх юмсан гэсэн хүсэл эрмэлзлэлээр УИХ-д уг нь орж ирсэн юм. Татвар төлөгчдийн мөнгийг хэн дуртай нь улс төр хийгээд цацаад баймааргүй байна. Зүгээр л тараагаад байхаар хэн татвар төлье гэж бодох юм. Монголчууд нэг л хуулийн дор адилхан амьдрах ёстой. Нэг бол бүгдээрээ татвар төл, үгүй бол бүгдээрээ бол их хэрэгтэй.
-Энэ тогтолцоог тэгээд яаж өөрчлөмөөр байна?
-Ард түмнийхээ үзэл бодлыг өөрчилж байж л болно доо. МАХН, Эвсэл хоёрт хулхидуулж дууссан бол дахиад эд нарыг сонгохгүй байлгүй дээ. Залуучууд улс төрийн амьдралд сайн оролцож сонгуулиа өгдөг болмоор байна.
-Хаширвал хаширахаар л болсон биз дээ?
-Хаширах болоогүй дээ, болоогүй.
-Тэгвэл сонгуулийн хуулийг даруй өөрчлөх хэрэгтэй байх. Та төслийг нь олж үзсэн үү?
-Өөрчлөх хэрэгтэй.
-Яаж өөрчилмөөр байна гэж?
-Тойргийг томсгох хэрэгтэй. Элдэв шоу, хандив өргөдгийг болиулах хэрэгтэй. Намын мөрийн хөтөлбөрийн сонгууль байх хэрэгтэй. Аль нам нь улс орноо хөгжүүлэх мөрийн хөтөлбөртэй байна, тэрийг нь үзээд саналаа өгдөг байх ёстой. Дээр нь хүнийхээ боловсрол, мэдлэг, чадавх, хувийн соёлыг харж саналаа өгдөг болмоор байна. Өнөөдөр бол намууд уралдаж хэн нь илүү худлаа ярьж, худлаа амлаж их юм тараадаг нь гарч ирдэг боллоо шүү дээ.
-Энэ бүхнийг тэгээд яаж хаах вэ?
-Хуулиа өөрчлөөд, тойргоо томсгох хэрэгтэй. Нэг аймгийг нэг тойрог болгочих юм бол юу гэж тиим их юм тарааж чадах юм. Энэ бол наад захын жишээ.
-Ийм газар орж ирсэндээ цөхөрч байна уу?
-Цөхрөх нь ч юу юм. Их л сайн тэмцэл явуулах ёстой юм байна. Гэхдээ утта агуулгатай тэмцэл явуулах ёстой. Сайд болоогуйгийнхээ төлөө огцорно, намаасаа гарна гэдэг тэмцэл хол явахгүй.
-Ангийнхныхаа талаар юу хэлмээр байна?
-Яахав дээ, нэг л товчлуур дарссн сохор хүмүүс л байх шив дээ.
-Их эвслийн УИХ, Засгийн газрыг тогтвортой сайн ажиллана гэдэгт Та итгэлтэй байна уу?
-Тиим итгэл унэмшил бол тун бага шүү. Амлалтаа биелүүлээгүй юм чинь хэцүү шүү дээ. Тогтвортой ажиллаж чадна гэдэгт нь эргэлзэж байна.
-Яг одоо л гуравдагч хүчин идэвхтэй ажилладаг цаг биш үү. Гэтэл таг чиг л байх юм. Гуравдагч хүчин байдаг ч юм уу?
-Тиим хүчин байгаа шүү дээ. Хэт хувьсгалч дүр эсгээд байх нь гуравдагч хүчний байр суурь биш. Манай нам яаж улсаа хөгжүүлэх вэ, энэ хүмүүсийг сэтгэлгээг яаж өөрчилмөөр байна тэр чигийг л барьж явна. Гуравдагч хүчин гэхээр манай намаас өөр харагдаж байгаа нь байхгүй л байгаа биз. С.Оюун, Б.Эрдэнэбат таг чиг л байгаа биз дээ. Гуравдагч хүчний дуу хоолой байгаа биз дээ. 10 мянгаа өг, чадахгүй бол огцор гээд дуугарч л байгаа биз дээ, би.
(өнөөдөр 2004.11.08 261)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button