Тайваний ижил хүйстэнүүд эсэргүүцлийн жагсаал хийв

Тайбпэй хотод цугларсан 2000 орчим ижил хүйстнүүд Цагдаа нар бидний хэвлэлийн бага хурал хийлгэж байсан бааранд дайран орж ирээд эзнийг баривчилсан явдал хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг. Биднийг ялгаврлан гадуурхахаа зогсоо хэмээн шаардсан байна. Цагдаагийн газар хийсэн тайлбартаа Тэр бол хууль ёсны мөрдөн шалгах ажиллагаа байсан. Баарны эзэн хамтран ажиллахаас татгалзсан тул баривчилсан ч удалгүй сулласан гэлээ. Мэн жагсаалд оролцогсод, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлахыг шаарджээ. Өнгөрсөн жил Тайванийн энэ эрхийг хуульчлах, тэдэнд хүүхэд өргөж авахыг зөвшөөрсөн хуулийн төсөл парламентад өргөн барьсан боловч одоог болтол хэлэлцээгүй байгаа юм. Ижил хүйстнүүд Засгийн газрыг зөвхөн сонгуулиар санал авахын тулд биднийг хуурсан хэмээн буруутгаж байгаа билээ. Жагсаалын үеэр элдэв зөрчил, маргаан гараагүй байна.
(өнөөдөр 2004.11.08 261)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button