Харийнхантай нийлж үнэт баялгаа зөөсөөр байх уу?

Хилээр урсаж буй түүхийн ховор олдворуудын нэг бол чулуужсан мод. Түүний хувь заяа саяхныг хүртэл бүрхэг байв. Бэл бэнчинтэй нь хил гаалиар ядах юмгүй гаргаж, улс гүрэн дамжуулан арилжаалж эхэлсэн. Учир нь чулуужсан модыг түүхийн ховор баялаг мэн, биш гэдэгт санал зөрөлддөг байсан хэрэг. Түүхийн өв соёлыг хамгаалах хуулинд ч чулуужсан модны тухай үг үсэг байгаагүй тул хилээр чөлөетэй гаргаж байв. Харин энэ сиймхийг ашиглан түүхийн ховор олдворын бизнес эрхлэгчид өөрт таалагдсан, үнэд хүрэх бүхнийг Монголоос зөөж эхэллээ. Ямар алт, мөнгө, зэс биш говийн аймгуудаар нэг хэвтэж байдаг чулуужсан модыг хэн үнэд хүрнэ гэж санах билээ. Өвөг дээдсийн үлдээсэн баялаг их юм чинь монголчууд ганц үүгээр дутах биш. Нэр нөлөөтэй мэдэмхийрэгчид нь ингэж шийдсэнээр 70, 50 сая жилийн тэртээх он цагийг туулан байгалийн жамаар үнэт баялаг болсон эл мод гадаадынхны сонирхлыг татсаар байв.

ЧУЛУУЖСАН ОЙГОО ГАИХУУЛСАН ТҮҮХ
1990-ээд оны сүүл 2000 оны эхэн үеэс чулуужсан модыг гадаадынхан илүүтэйгээр амтшин сонирхох болов. Зарим нь гадагш нь гаргаж байлаа. Үгүй тэд энэ модоор яадаг юм бэ? Хог, хаягдал ашиглаж сурсрн улс, эм бэлдмэлд хэрэглэдэг юм байх. Нэгэн удирдах албан тушаалтны энэ мэт хариуцлагагүй үгнээс болж чулуужсан мод хилээр чөлөөтэй гарах болов. Хил, гаалийнхан яагаад гадаадынхан үүнийг сонирхоод авч яваад байгаа учрыг олох гэсэн боловч дээрээс төдийлөн анхаараагүй учир тэгсхийгээд мартахад хүрэв. Нэг жилийн дотор л Дундговьд байсан чулуужсан ой сүйдэж эхэлснийг Палеонтлогийн ,хүрээлэнгийнхэн холбогдох байгууллагуудад анхааруулжээ.
Гэвч таслан зогсоосонгүй, харин ч даамжирсаар байв. Судлаачид энэ ойг олж нээн төсөл боловсруулах хэмжээнд яриад байтал тэр нь хулгайн бизнесчдийн гарт өртөж тоногдоод дуусчээ. Ойгорс бараг юм үлдээлгүй, буталж хаяхыг нь хаяж, чулуу болгож орхив. Тэгэхэд чулуужсан мод хэлбэр дүрсээсээ хамаарч 1500 төгрөг байсан гэнэ.

ХУУЛИЙН ХАМГААЛАЛТАД АВЛАА
Эцэстээ энэ байдлыг төр засгийн хэмжээнд ярьж, Түүхийн ховор олдвор хамгаалах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар байгаль орчинд элэгтэй УИХ-ын хэдэн гишүун төсөл боловсруулж УИХ-д өргөн барьжээ. Асуудал ингээд ч шийдэгдсэнгүй түүхийн ховор олдвор гаргах нь хуулиар хориотой, заавал чулуужсан гэж оруулах хэрэгтэй юу, үгүй юу гэсэн шахаанд оржээ. Төслийнхөн чулуужсан мод сүүлийн хоёр жилд дууссаныг баримт-тайгаар тайлбарлажээ. УИХ-ын учир мэдэх зарим гишүүн ч дэмжиж, чулуужсан мод хилээр гаргахгүй байх хэмээн нэр оноож хуулинд оруулж өгсөн байна. Энэ тэндээс хууль бус бизнес эрхлэгчдийн гарт өртсөн чулуужсан модны багахан хэсэг нь ч хилээр гарах боломжгүй болов. Тонн тонноор нь хураасан чулуужсан мод боомт газруудад овоорон хураагдаж эхэллээ. Нар салхи, цас, борооңп элэгдэж, эртний түүхийг сануулах үнэт зүйлс бүр ч үнэгүй болов. Боомтын ойролцоох айлын хүүхдүүд тоглож, овор багатай нэгийг нь мал эргүүлэх хэрэгсэл болгохоос хэтэрсэнгүй.
Хэдэн сар говийн нутгаар чулуужсан модны эрэлд хатан хил гаргахаар арай гэж авчирсан хү-мүүсийн бизнес хуулиас болж уналтад оров. Нэгэнт хуулиар эл бүтээгдэхүүнийг гаргахыг хориглосон тул хил, гаалийнханд авилга өгөхийг санаархагчид нэмэгджээ. Хуульд нэмэлт еөрчлөлт оруулсны ачаар хэн дуртай нь хилээр гаргаад байхгүй болсон ч нууцаар хил давуулах асуудал цэг-лэгдсэнгүй. Ийнхүү чулуужсан модны хувь заяа нэг хэсэгтээ аврагдаж, харин хууль бүсаар гадагш нь гаргахыг хүсэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж эхэллээ.
Урьдын байдлыг бодвол говийн аймгуудаар доншуучлан явдаг хүмүүсийн тоо эрс цөөрснийг хуультай холбож үзэхээс өөр аргагүй.

ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД ХАР БИЗНЕСТ ХЭЛ ТАВЬСАН УУ
Хууль буе эл байдал түр зуур зогссон ч төслийн болон шинжлэх ухааны байгууллагуудын урилгаар ирж буй хүмүүс түүхийн ховор олдворт санаархах нь ихэсчээ. Тэд Монголд байх хугацаандаа эрэл хийж, олдворт газруудыг нээдэг ч, түүхийн ховор олдвор олсон үедээ холбогдох газруудад мэдэгдэлгүй, хамтарч ажиллаж байсан монгол эр дэмтэдтэй нийлж хууль бусаар гадагш нь гаргахыг завдеан хэргуүд багагүй гарч байв. Хууль хяналтын байгууллагууд иймэрхүү замаар хил давуулахыг завдеан олон олдворын хувь заяаг аварч байсан. Хууль бусаар олдвор гаргахыг завдсан хүмүүсийн ар талд ихэвчлэн эрдэмтэн
судлаачид байдгийг хууль хяналтынхан тогтоож хэд хэдэн удаа илрүулэх сэжүүр олсон ч бүрэн нотолж чадалгүй алдаж байсан удаатай.
Ингээд бодохоор хууль бус бизнес эрхлэгчдийн арми улам нягт уялдаа холбоотойгоор далд цэцэглэж буйг харуулах шиг. Нэг жилийн өмнө тагнуулынхан Монголд битгий хэл дэлхийд олдож байгаагүй түүхийн ховор олдвор гадагш нь гаргахыг завдеан хүмүүсийг таслан зогеоосон. Тэр хүмүүсээс мэдүулэг авахад манай томоохон нэр алдартай эрдэмтдийн нэр эл явдалд холбоотой нь тогтоогдож байсан удаатай.

ХӨРШҮҮДИИН СОНИРХЛЫГ ТАТСАН ОЛДВОР
2008 онд урд хөршид Дэлхийн зуны олимп болно. Олимпын нээлт болох цэнгэлдэх хүрээлэнгийн төв талбайг чамин хэлбэр дүрстэй чулуужсан модоор засаж, чимэглэх аж. Ийм учраас чу-луужсан модны үнэ өсчээ. Урагш нь гаргаж, мөнгөжих хүсэлд автсан хүмүүсийн тоо өсч буй нь үүнтэй холбоотой гэнэ. Чу-луужсан мод авах цэгУлаан-баатарт хэд хэд нээгдчихлээ. Тухайлбал, Баянзурх дүүрэгт хоёр, Чингэлтэйд нэггэхмэт. 3ахын гэр хороолл түшиглэн нээгдсэн эл цэгт 7000-10000 төгрөгөөр үнэлж чулуужсан модыг чамин хийцээс нь хамаарч авч эхэлеэн байна. Олон нийтийн хэвлэл мэдээллээр ч өндэр үнээр авна гэсэн зар явах болжээ. Мөн Өмнөговь, Дундговьд чулуужсан мод 5-7 мянгад хүрсэн сураг ч байх юм.
Ингээд бодохоор Монгол даяар чулуужсан мод олзворлох аян эхэлж байна уу гэлтэй. Энэ аян бараг дөрвөн жил үргэлжилж мэднэ. Иймд хууль хяналтынхан төдийгүй холбогдох газрууд ч түүхийн өв соёлоо хадгалж үлдэхийн тулд тэмцэх болох нь.

ОЛДВОРТ ГАЗРУҮД СҮИТГЭГДЭЖ БАЙНА
Палеонтологийн хүрээлэнгийн мэргэжилтэн Б.Уран-билэг ийн ярьж байна.
-Сүүлийн жилүүдэд палеонтологийн олдвор цуг-луулга, тэдгээрийн олдворт газруудыг судлаачид нээн, шинжлэх ухааны болон соёлын эд өлгий болохоос нь өмнө хүмүүс сүйтгэж байна.
Өнөөдөр үнэ хүрэхгүй, бид өөрсдөө ашиглаж чадахгүй байх нь хамаагүй. Цаг нь ирэхээр ямар үнэтэй болохыг аяндаа мэдэрнэ. Судлаачдаас ирүүлж байгаа тайланд Өмнөговь, Баянхонгор аймгийн нутагт орших
бараг бүх олдворт газрууд дээрх замаар сүйдэж, олд-ворыг нь газар дээр нь эвдэж, хэмхэлеэн баримт олныгдурдах боллоо. Гадаа-дад Монголоос хулгайн замаар гарсан олон олдвор хувь хүний музейд хадгалагдаж, өнгөт, үнэт чулууны болон эртний амьтан ургамлын чулуужсан олдвор үнэ хаялцуулах худалдаагаар зарагдах болсныг гадаадын мэргэжил нэгт эрдэмтдээс сэтгэл зовинон баримттайгаар мэдэгдэж байна. Ийм замаар чулуужсан мод бүү ороосой гэж боддог хэмээсэн юм.

ХҮҮЛЬ БҮСААР ОЛДВОРЛОДОГ БҮЛЭГЛЭЛ БИЙ БОЛЖЭЭ
Хууль хяналтын байгууллагынхны мэдээллээс үзвэл, эртний амьтан ургамлын олдворт газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг бүлэглэл байдаг гэнэ. Тэд олдворт газруудын мэдээллийг худалдаж аван, хайгуулаа эхэлдэг аж. Хэрэв хүн хүч хэрэгтэй бол нутгийн иргэдийг энэ ажилдаа татаж оролцуулдаг бололтой. Хууль хяналтынхныг очиход тусгай зөвшөөрлийн бичиг үзүүлээд сууж байсан тохиолдол мэр сэр гарч байжээ. Хэрэв ховор олдвор олох юм бол зохих журмын дагуу шорооноос гаргаж авалгүй олдворыг гэмтээдэг байна. Уг нь эртний амьтан ургамлын олдвор цуглуулгыг байгаль дээр илэреэн үед нь мэргэжлийн нарийн техно-логиор малталт, үе давхаргын бичиглэл, нас тогтооход хэрэглэх мэдээ зэргийг цуглуулан тухайн олдворын нарийвчилсан судалгааны үр дүн гарч, тэр нь байгалийн түүхийн нууцыг тайлахад болон танин мэдэхүйн хүрээг тэлэхэд ач холбогдлоо өгдөг байна.
Гэтэл хууль буе аргаар олборлосон эртний амьтан, ургамлын олдворт ийм мэдээ баримт орхигддог нь уг олдворын шинжлэх ухааны болон танин мэдэхүйн ач холбогдол буурах, мэргэжлийн буе хүмүүс ухаж авахад гэмтэж, бэртэх явдал гардаг аж. Тэд хэчнээн ховор, давтагдашгүй, үнэт олдвор олж буйгаа мэддэггүй зөвхөн ахиухан үнээр бусдад арилжаалахаа л боддог болсноос түүхийн үнэт зүйл үрэгдэх аюул нүүрлээд буй юм.
Шим ертенцийн түүхийн олон эрин галавын туршид үүсэн хөгжиж, удамшин хувьсаж, мөхөн сөнөж байсан амьтан болоод ургамлын тун багахан хэсэг нь үлдэж хоцорсныг нь нээн олж, эх дэлхийнхээ түүх, түүний нууцыг тайлах, танин мэдэхийн тулд бодит баримт болгон тив тивийн эрдэмтэн судлаачид махран оролдсоор байна. Харамсалтай нь иймэрхүү олдвор манай дэлхий дээр тэр бур элбэг тохиолддоггүй.
Бусад улстай харьцуулбал харин манай улс эрт галавын амьтан, ургамлын баялаг олдвортой орны тоонд багтдаг төдийгүй нөгөө талаас тэдгээрийг нээн олж, судлан шинжилж, олон улсын түвшинд таниулж чадсан зургаан орны нэг юм. Гэтэл байгалийн ийм ховор баялгаа хар бизнеечдийн гарт алдаад байвал Монголын гэх тодотголтой олдвор гадаадынхны сан хөмрөгийг зузаалаад дуусах нь.
(өнөөдөр 2004.11.08 261)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button