Л.Санжаасүрэн хурандааг өгүүлэхүй, Ж.Баатар генералыг дурсахуйн учир…

Дээрх хэргийн талаар шүүгдэгч Л.Санжаасүрэн өөрийгөө ямар ч хууль зөрчөөгүй, буруугүй хэмээн удаа дараа мэдэгдсээр ирсэн. Түүний хууль бус үйлдэл гэвэл тухайн үедээ манай хүчний байгууллага Францаас баривчлан авчирч С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан шалгаж улмаар өнөөдөр мэн шүүгдэж буй Д.Энхбатыг тэрээр өмгөөлж байсан явдал. Үүнээс өер хэрэг явдал байхгүй гэж Л.Санжаасүрэн хурандаа ярьж байгаа. Дээрх хоёр хүний хэрэг үнэхээр хууль буе эсэх, ер нь хаашаа яаж шийдэгдэх нь шүүхийн асуудал. Гэхдээ олон хүн энэ хэрэг явдлыг шударга буе бүү болоосой гэдэг талаар өнгөрсөн амралтын өдрүүдэд бидэнд санал бодлоо илэрхийлеээр байсан юм. Энд өмнө Ж.Баатар генөралыг шүү-сэн явдлыг шударга буе гэж үзэж буй зарим хүний эмзэглэсэн сэтгэл хөрөөгуй.
Ж.Баатар генералыг шүүх хурал болсноос хойш нилээд хугацаа өнгөрчээ. Энэ хурлыг (үнэндээ тэр үед өрнөсөн хэрэг явдлыг) олон хүн шударга бус болсон гэдэг. Гол нь шүүхдээ бус энэ хэрэг явдалд нэг талыг барьсан хүчин нилээд нөлөөлснөөс болж ийнхүү шударга бус боллоо гэж байсан. Хувь хүмүүсээс гадна улс төрийн хүчин ч ингэж үзэж байлаа. Бүр хэрэг явдалд оролцож, ороолцож байсан. Энэ талаар нилээд маргаан өрнөснийг та одоо санаж байгаа байх. Л.Санжаа-сүрэнг Ж.Баатарын адил мөн Ганц худаг-т шүүж байна.
Ж.Баатар генералыг шүүх тэр хуралд Ардчилсан намын удирдах хүмүүсийг гэрчээр дуудаж байсан. Уг хурлыг үнэн хэрэг дээрээ Хууль, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг удирдуулж явуулж байсан. Тиймээс шүүх хурлын эцсийн зорилго нь энэ хэрэг явдал дээр Ардчилсан намын баримталж байсан байр суурийг шүүмжлэх хэлбэрээр генерал Баатарыг хэлмэгдүүлэх байдлыг бий болгосон гэж үзэж байсан. Тиймээс Ардчилсан намын дарга М.Энхсайхан, дэд дарга Л.Гүндалай нар шүүх хурлыг хаяж явсан. Үүнийгээ өөрсдөө тухайн үедээ тайлбарлан ярьж байсан билээ. Гэтэл дараа нь шүүгчид сонинд ярилцлага өгөхдөө тэднийг хурал үймүүлээд байхаар хөөгөөд гаргасан юм шиг буруу тайлбар өгсөн гэдэг. Энэ тэлаар Ардчилсан намын дарга М.Энхсайхан Бид шүүх хурал үймүүлсэн гэдэг бол үнэнд нийцэхгүй. Үүнийг шүүх хурал дээр байсан бүх хүмүүс нотлоно гэж хожмоо мэдэгдэж байсан.
Уг шүүх хурлаас Ж.Баатар генералыг улоын нууц задруулсан хэрэгт холбогдуулан долоон жил хорихоор болсоныг хүмүүс саин мэднэ. Үүнийг Ардчилсан нам болон Ж.Баатар генералыг таньж мэдэх, түүнтэй хамт ажиллаж байсан болон ойр дотны хүмүүс нь хэрэг хийгээгүй хүнийг хэлмэгдүүллээ гэж үзэж байсан. Ж.Баатарыг зөвхөн улс төрийн шалтгаанаар шийтгэж байна. Тиймээс энэ явдлыг бараг 1990-ээд оноос хойших Монголын анхны улс төрийн хэрэгтэн боллоо гэж үзэн тайлбарлаж байсан. Энэ утгаар шүүх улс төрийн өнгөтэй, нэг талыг барьсан иймэрхүү хэлмэгд үүлтэд онцгой анхаарч арилган зайлуулаасай хэмээн үгээ хэлж байсан. Энэ бүхэнд зөвхөн улс төрийн нэг хүч буе олон хүн санаа зовж байлаа. Тухайн үедээ бүр Ж.Баатар генералыг хамгаалах түр хороо байгуулах тухай яриа ч Баатарын ойр дотны хүмүүсээс гарч байсан билээ. Энэ бүхнийг өнөөдөр яагаад дурдах болов гэвэл шүүж буй хэрэг нь өөр өөр боловч өнөөдөр Л.Санжаасүрэн, Д.Энхбат нарын хэрэгт эцэстээ хэн нэгэн эрх мэдэлтэн болон улс төрийн хүчин нэг талыг барин нөлөөлөх вий, үүнээс болж хэрэг явдал шударга бус тал руугаа хазайх вий гэдэг үүднээс хүмүүс санаа тавин санал бодлоо илэрхийлж эргэн өгүүлж буйг буулгахад ийм байна.
(өдрйин сонин 2004.11.08 275)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button