Бушийнх шинэ нохойтой боллоо

Энэ гишүүн нь өнгөрсөн пүрэв гаригт Ерөнхий-лөгч Ж.Буш гэргийнхээ 58 насны төрсөн өдрөөр бэлэг-лэсэн гөлөг юм. Хатагтай Бизли нэртэй энэ гөлөг нь шотланд үүлдрийн овчарка бөгөөд өнгөрсөн сарын 28-нд мэндэлжээ. Тэрээр хүссэн хүн болгон амьдарч чаддаггүй Цагаан ордонд Христосын мэндэлсний баярын өмнөхөн очих гэнэ. Ийнхүү бяцхан гөлөг Цагаан ордонд очсоноор Ерөнхийлөгч Ж.Бушийн Бар-ней хэмээх гурван настай мэн шотланд үүлдрийн овчарка найзтай болж байгаа хэрэг юм. Барней өмнө нь Бушийнх-ны итгэлтэй анд Спот нохой-ны хамтрагч байсан билээ. Залуу Бушийн гэр бүлийн хамгийн анхны нохой нь бо-лох Спот энэ жилийн эхээр нас барахад Ерөнхийлөгч түүний гэр бүлийнхэн ихээр гашуудсан. Энэ талаар ч Лсэвлэлээр багагүй бичигдэж
байсан юм. Англи үүлдрийн Спот нохой 14 нас хүрсэн бөгөөд Цагаан ордонд төрсөн нохой байсан аж. Эцэг Бушийн засаглалын үед тэдний нохой Миллигээс төрсөн Спо-тыг залуу Бушийнхан өсгөсөн байна. Тиймээс Спот Цагаан ордонд төрж, бас үхсэн нохой гэгдэх болжээ. Спот, Барней нар Цагаан ордон төдийгүй Техас дахь эздийнхээ эдлэн рүү байнга аяллалаар хамт явдаг байсан байна. Харин хатагтай Бизлиг Спотын орон зайг нөхнө гэдэгт Ерөнхийлөгч найдаж байгаа бололтой. Тэднийх мэн Энэтхэг гэсэн нэртэй мууртай гэнэ. Ж.Бушийн муурны хувьд өмнөх Ерөнхийлөгч Б.Клинтоны муур шиг алдаршаагүй билээ. Б.Клинтоны муур Сокс нь эзнээ Ерөнхийлөгчийн алба хашиж байх үеэс эхлээд олон жилийн турш сонин сэтгүүлийн эхний нүүрэнд зургаа тавиулж ирсэн азтай муур юм. Харин Клинтоныхны ноход азгүй гэж болно. Мэн л дэлхий дахинд Бадди гэсэн нэрээрээ алдаршиж байсан нохой нь өнгөрсөн жил автын ослоор нас барсан юм. Түүнийг 1997 онд Б.Клинтон гэр бүлийн нэг гишүүнээ болгож, нас бараад нэг жил болж буй авга ахынхаа нэрийг өгсөн гэдэг. Ярилцлага өгөх бүрдээ Бадди нохой, Сокс муураа ярьсаар байгаад дэлхийн алдартнуудын тоонд оруулж дөнгөсөн гэж болно
Тэр жишгээр нь сүүлийн үед америкчууд Ерөнхийлөг-чийнхөө тэжээдэг амьтдыг эчнээ мэдэх болоод байгаа юм. Б.Клинтоны гэр бүлийн анхны нохой нь болох Зэкэ түүнийг Арканзас мужийн захирагч байх үед мөн машинд дайруулж үхсэн ажээ.
(өдрйин сонин 2004.11.08 275)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button