Биеэ үнэлэгчид өөрийн гэсэн эмнэлэгтэй

Итгэл төслийнхөн одоогоос зургаан жилийн омно ДОХ-ын сангаас санхүүжилт авч, биеэ үнэлэгчдийг өөрсдийгөө хамгаалах сургалтад хамруулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Харин одоо Итгэл төсөл Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ, БЗДХ-тай тэмцэх албаны дэргэд бапрладаг аж. Уг алба нь биеэ үнэлэгчдэд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ болон эмчилгээ хийж төслийн ажилд тусалдаг.
Ингээд бид ДОХ, БЗДХ-тай тэмцэх албаны их эмч Л.Одгэрэлтэй уулзаж ярилцсан юм.
-Хоёулаа яриагаа таны ажил, мэргэжлиин онцлогоос эхлэх үү?
-Миний мэргэжил бол арьс өнгөний эмч. Бүх л эмч сувилагчдын нэгэн адил хүний төлөөтангарагөргөсөн эмч хүн. Бидэнд алдах эрх байдаггүй. Бас бүх хүнтэй харьцана, тэр нь миний мэргэжлиин онцлог юмуу даа.
-Та албаныхаа талаар жаахан тодруулахгүй юу?
-Манай алба ерөнхийдөө иргэдийг үнэ төлбөргүй үзлэг шинжилгээнд хамруулдаг. Мөн өвчтөний нэр болон нууцыг чанд хадгалж, ямарваа нэг бичиг баримт, даатгалын дэвтэр шаарддаггүй.
-Тэгвэл танай албанд хаанаас ч ирсэн, ямар ч хүмүүс үзүүлж болно гэж ойлгож болох уу?
-Тиим ээ эр, эм хөгшин залуу, харъяалал хамаарахгүйгээр Монгол Улсын бүх иргэнд бид үйлчилнэ.
-Танай алба биеэ үнэлэгчидтэй их харьцдаг гэсэн, хүндрэл гардаг уу?
-Өө, гаралгүй яахав. Жишээ нь л гэхэд бид өвчтөнд шаардагдах эм тариа, бусад бүх зүйлийг нь эмнэлгээс гаргадаг. Зөвхөн тариураа өвчтөн өөрөө авчрах ёстой. Гэтэл биеэ үнэлэгчид авчирдаггүй. Тэгээд согтуу ирж эмчлүүлнэ, зарим нь элдвээр авирлах гээд хүндрэлүүд их гарна даа.
-Биеэ үнэлэгчдийг яаж үзлэг шинжилгээнд хамруулдаг вэ. Өөрсдөө хүрээд ирдэг юм уу?
-Үгүй дээ. Манай хажууд байдаг Итгэл төслийнхөн авчирч хамруулдаг. Тэд чинь зүгээр нэг өөрсдөө хүрээд ирэхгүй шүү дээ.
-Цагдаатай хамтардаг уу?
-Үгүй, төсөл маань үйл ажиллагаагаа явуулаад нэлээд хэдэн жил болж байгаа. Энэ хугацаанд тэдний байж болох боломжтой баар, цэнгээний газруудыг мэддэг болчихсон, түүгээр байдаг биеэ үнэлэгчдийг нь ч таньдаг болчихсон байдаг юм билээ.
-Тэгээд л биеэ үнэлэгчид дагаад ирдэг гэж үү. Ямар нэг аргаар авчрах ч гэдэг юмуу, тиим зүйл байдаг байх тиим үү?
-Бид хамтарч ажилладаг болохоор тэр талаар сайн мэддэг юм л даа. Төслийнхөн маань орой бур нөгөө баар, цэнгээний газруудаараа явж биеэ үнэлэгчдэд өвчнөөс яаж өөрийгөө хамгаалах, хэохэн хүчирхийлэлд автахгүй байх талаар сургалт явуулдаг. Тэгээд тэр дотроо өөрсдийн үе тэнгийн сургагч-ийг бэлтгэдэг. Тэр хүнтэйгээ байнга холбоотой ажилладаг.
-Тэгэхээр бусад нь тэр хүнийхээ үгэнд орно гэж үү?
-Мэдээж тодорхой хэм-жээний нөлөөтэй хүнийг нь
сонгож сургана л даа. Тэгээд бас жаахан илүү урамшуулалт эдлүүлнэ. Тэр нь юу гэхлээр үнэгүй бэлгэвч өгдөг ч юм уу.
Өвчтэй хүн хэр их гарах вэ?
-Гарна. Хамгийн сүүлд бид энэ оны аравдугаар сарын 8-14-ний хооронд 100 биеэ үнэлэгчдийг хамруулсан том шинжилгээ хийсэн. Тэгэхэд 37 нь тэмбүү өвчтэй гарсан. Энэ бол үнэхээр аймшигтай тоо.
-Таны бодлоор яавал энэ тоо багасна гэж бодож байна?
-Итгэл төсөл маань илүү олон газар сапбартай болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх юм л даа. Ингэхийн тулд мэдээж төсвөө нэмэх хэрэгтэй байх.
-Үйлчлүүлэгчдээс тань голдуу ямар өвчин илрэх вэ?
-Трихомониаз, мөөгөнцөр, гардпералла гэх мэт өвчнүүд илүү тод илэрдэг. Өвчтөнд ил зовиур өгдөг учраас яах аргагүй эмнэлэгт ханддаг юм. Мэн БЗХ өвчний үрэвелүүд, нарийн суурьт ургацаг буюу үү байна.
-Манай иргэд энэ төрлийн өвчнүүдээ эмчлүү-лэхээс их ичдэг. Тэгэхээр та тэр хүмүүст юу гэж зөвлех вэ?
-Ичиж зовох хэрэггүй. Энэ бол зөвхөн өвчин гэдгийг санах хэрэгтэй. Тэгээд дээрээс нь та манайд ирж хандах юм уу, эсвэл манай найдвартай утас 450867-д хандаж зөвлөгөө авч болно.
(өдрйин сонин 2004.11.08 275)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button