Бөхчүүд бөмбөг хөөцөлдөв

Алтай клубээс жил бүр зохион байгуулдаг уг тэмцээнийг Хаан банк ивээн тэтгэсэн бөгөөд эрэгтэй ес, бас эмэгтэй зургаан баг оролцжээ. Зүлэг ногоон дэвжээн дээр л барилдаж харагдда гтэднийгондоо орчинд харахад нэг л сонин. Тэдний дундаас улсын аварга Г.Өсөхбаяр, хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэ, гарьд Д.Сумъяабазар, Монгол Улсын гавъяат тамирчин О.Пүрэвбаатар нар олны анхаарлыг ихээр татаж байлаа. Тоглолтын өмнөх бие хапаалтын үеэр гавъяат тамирчин О.Пүрэвбаатарыг бөмбөгөө шидэхэд үзэгчид Оско, Оско, оско… гэж өхөөрдөн дэмжиж байв. Шигшээ тоглолтод шалгарч үлд-сэн багууд тэргүүн байрын төлөө тоглоход Аварга биеийн тамирын дээд сургуулийн Аварга баг түрүүлж шилжин явах цом, алтан медаль, 800 мянган төгрөгийн эзэн болов. Энэ багт улсын харцага Баяржавхлан, болон залуу бөхчүүд багтжээ. Аварга багт 6257-ын харь-цаагаар хожигдсон Хүч нийгэмлэгийн Торгон зодог-ийнхон мөнгөн медалийн эзэд болсон бөгөөд 600 мянган төгрөгөөр шагнуулсан юм. Харин гуравдугаар байрыг Архангай аймгийн Гарьд баг эзэлж хүрэл медаль, 400 мянган төгрөгийн эзэд болов. Энэ багийн төвийн тоглогчоор улсын аварга Г.Өсөхбаяр, харин холбогч болон довт-логчийн үүргийг О.Пүрэвбаатар, Д.Мөнх-Эрдэнэ арслан нар гүйцэтгэлээ. Энэ жилээс эхлэн бөхчүүдийн сагсны аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй бөхчуү-дийн баг шинээр орж байгаа аж. Эмэгтэй багийн та-мирчдыг голцуу чөлөөт болон самбо бөхийнхөн маань эзэлжээ. Тэд ч эршүүд, маш цэвэр тоглож байлаа. Ингээд аваргаар Монгол охид баг шалгарч шилжин явах цом, алтан медалийн эзэн болсон юм. Харин удаахь байрыг Говькомпанийн баг (мөнгө), Чөлөөт бөхийн тамирчид (хүрэл) эзэлсэн билээ. Гэх-дээ тэдэнд анх удаа болоод ч тэр үү менгэн шагнал да-галдаагүй. Түүнчлэн энэ үеэр шилдэг тоглогчдыг шал-гаруулав. Гэхдээ баг туе бүрээс юм. Шонхор багийн шилдэг тоглогчоор гарьд Д.Сумъяабазар, Архангай-гаас Д.Мөнх-Эрдэнэ, Торгон зодог багаас начин Лхагвадорж, Аварга багийн шилдэг тоглогчоор харцага Баяржавхлан, Орхон-оос начин Батхуяг нар шалгарсан юм.
Ийн хоёр өдөр манай бөхчүүд сагсан бөмбөгөөр ур чадвараа солилцож аваргуудаа тодрууллаа. Бөхчүүд ч гэсэн тэд маань сайн тоглож байв. Энэ нь бэлтгэлийн өмнөх бие халаалт дээр байнга сагс тоглодогтой холбоотой биз.
(өдрийн сонин 2004.11.08 275)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button