Н.Норовбанзад агсны дурсгалд зориулсан уртын дууны сургууль байгууллагджээ

Энэхүү сургуулийг Дундговь аймгийн уртын дуучин, хөгжимчин Г.Дадьсүрэн болон түүний шавь АНУ-ын иргэн Лилиана Голдман нарын санаачлагаар байгуулж, АНУ-ын Монгол соёлыг хадгалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Итгэл сан санхүүжүүлсэн байна.
Дадьсүрэнгийн уламжлалт хөгжмийн сургууль-ийн зорилго нь дуучдын хөгжмийн боловсролыг сайжруулснаар уртын дууг эх орон даяар сэргээн түгээх явдал гэнэ. Туе сургуулийг уртын дуучин Н.Норовбанзад агсны дурегалд зориулсан бөгөөд энэ нь хөдөө орон нутагттухайн чиглэлээр байгуулагдаж байгаа анхны сургууль юм.
Уг сургууль нь нас үл харгалзан, авъяастай, сурах хүсэлтэй хэн бүхэнд үүд хаалга нь нээлттэй байх бөгөөд 5-8 настай хүүхдүүдийг Итгэл сангийн сургалтын тэтгэмжээр уртын дуу сурах боломжийг олгож байгаа юм байна.
(өдрийн сонин 2004.11.08 275)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button