Бээжингийн олимп хэдэнд нээлтээ хийх вэ?

Хятадууд ханзны утга нь баяжих гэсэн санааг илэрхийлдэг наймын тоог ихэд бэлэгшээдэг бөгөөд олимпийн өдрийг ч 8-ны өдөр хийхээр болсон байна. 2008 оны олимп наймдугаар сарын 8-ны өдрийн 20 цагт эхлэх болсон ажээ. Өөрөөр хэлбэл, бүх зүйл нь наймын тоотой давхцах гэнэ. Энэ үе нь цаг агаарын хувьд халуун хэвээр байдаг ч азтай тоондоо тааруулахын тулд ингэж шийдсэн бололтой. Ер нь зуны олимпийг тухайн улсын цаг агаарын хамгийн таатай үед хийдэг уламжлалтай. Хятадууд зургаа, найм, ес гэсэн тоог азын тоо хэмээн үздэг бол дөрөв, долоогийн тооноос цээрлэдэг юм. Зур-гаагийн тоо бүх зүйл хялбар бүтнэ гэсэн санааг илэрхийлдэг бол ес нь үүрд мөнхийн гэсэн утгатай байдаг байна. Тиймээс хятадууд хуримын өдөр, гар утасны дугаар, гэр байгууллагын хаягаа ч азын тоотойгоо дүйцүүлэн авах дуртай байдаг ажээ.
(өдрийн сонин 2004.11.08 275)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button