Ерөнхий сайд нийгмийн халамжийн бодлого сэдэвт семинарт оролцов

Энэхүү семинарыг саяхан Монгол улсад айлчилсан Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон Далайн бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгч Жемал Уд-Дин Кассумитай уулзах үеэрээ Ерөнхий сайд нийгмийн халамжийн асуудлыг амжилттай хэрэгжүүлсэн бусад орны туршлагаас суралцах хүсэлт гаргасны дагуу зохион байгуулж байгаа юм.

Дэлхийн Банкны экспертүүд, мэргэжилтнүүд АНУ –ын Вашингтон болон Индонезийн Жакарта хотуудаас семинарт оролцогчидтой шууд видео дэлгэцээр холбогдож, нийгмийн халамжийн асуудал, нийгмийн эмзэг давхаргын хүмүүс, гэр бүл, хүүхдүүдэд мөнгөн тусламж, тэтгэмж олгох арга замууд, ядууралтай тэмцэх бусад орны туршлагаас суралцаж, тодорхой асуудлаар харилцан ярилцаж, саналаа солилцов.

Видео семинарын үеэр Ерөнхий сайд энэхүү семинар нь Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон тулгамдсан асуудлын нэг болох нийгмийн хамгааллын асуудлыг хөндөж, бусад орны тэргүүний туршлага, ололт амжилт, анхаарвал зохих асуудлыг авч үзэж байгаагаараа цаг үеэ олсон, үр дүнтэй арга хэмжээ болж байгааг онцлон тэмдэглээд, эдгээр туршлага нь Монгол улсад ядуурлыг бууруулах, хүн амын тусламж зайлшгүй хэрэгтэй байгаа эмзэг хэсгийг зөв олж тогтоон, шаардагдах мөнгөн тусламж, тэтгэмжийг зөв эзэнд нь олж хүргэх, ядуурлаас аажмаар гарах арга замыг зааж өгөхөд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Дэлхийн Банкны мэргэжилтнүүдтэй видео сувгаар холбогдож сонирхсон асуултынхаа хариуг авлаа.

Семинарт УИХ – ны дарга Н. Энхбаяр, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц. Дамиран, төсвийн байнгын хорооны дарга Р. Бадамдамдин, УИХ-ны гишүүн Г. Занданшатар, Монгол Улсын шадар сайд Ч. Улаан, Санхүү, эдийн засгийн сайд Н. Алтанхуяг, Дэлхийн Банкны суурин төлөөлөгч, Монгол улсыг хариуцсан менежер ноён Саха Меяанатан, НЇБ-ны Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч, НЇБ-ын хөтөлбөрийн зохицуулагч хатагтай Пратибха Мехта, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч ноён Барри Хичкок, ОУВС-ийн суурин төлөөлөгч хатагтай Даун Рем нар оролцов.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button