Аль намынх нь хамаагүй гол нь шаардлагад нийцсэн байх ёстой

Одоогоор Ерөнхий сайдад хэдэн аймгийн Засаг даргын танилцуулга ирээд байгаа вэ. Тэднээс хэд нь Ерөнхий сайдын тавиад буй шалгуурыг хангаж байгаа бол?
-Засгийн газрын хэрэг эрхлэх газар орон нутгийн ИТХ болон Засаг дарга нарын үйл ажиллагааг уялдуулах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Түүний дагуу орон нутгийн сонгууль явагдсанаас хойш 20 хоногийн дотор бүх аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт хуулийн дагуу хурлын байгууллагын байгуулах, шинээр сонгогдсон гишүүдэд хууль зүйн зөвлөгөө өгөх зэрэг бүх аргачилсан материалаар хангах үүрэг өгсөн. Мөн бүх аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлынхаа тайланг ирүүлэхийг даалгасан. Аймгийн Засаг дарга нар ажлынхаа тайланг аймгийнхаа ИТХ-д танилцуулах үүрэгтэй. Энэ нь хоёр талтай. Нэг талаас юу хийж бүтээснээ аймгийнхаа ИТХ танилцуулах үүрэгтэй бол нөгөө талаас Засгийн газрын төлөөлөгчийн хувьд Засгийн газартаа яаж ажилласнаа тайлагнах ёстой. Ихэнх аймгуудын хувьд хуучин Засаг дарга нь ИТХ-ын дарга, ИТХ-ын дарга нь Засаг дарга болох тохиолдолд бий. Тэгэхээр тэдний ажлын тайлан нэг шалгуур болох юм. Их эвслийн Засгийн газрын үйл ажиллагаанд их зөвшилцлийн асуудал явагдаж байгаа учир бид Засаг дарга нарт хэд хэдэн шаардлага тавьж байгаа. Үүнийхээ дагуу Ерөнхий сайд Засаг дарга нартай хамтын хариуцлага тооцсон, нэг багийн гишүүн гэдэг гэрээ байгуулна. Гэрээнд ажлын дадлага туршлагатай байх, улс төрийн хувьд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг, аль нэг намын төлөө туйлширдаггүй, зөвшилцлийн багийн гишүүн болж ажиллах чадвартай хүн байх ёстой. Хувь хүнийхээ хувьд аймаг гэдэг асар том засаг захиргааны бүтцийг авч явах менежментийн чадвартай байх юм. Засаг дарга Засгийн газартай тодорхой гэрээ байгуулах ёстой. Аймгийнхаа төсвийн орлогыг нэмэгдүүлнэ, төсвийн болон удирдлагын зардлыг тодорхой хувиар бууруулна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон гол гол шинэтгэлийн заалтуудыг орон нутагтаа хэрэгжүүлнэ, тодорхой төлөвлөгөө гаргаж ажиллана гэдэг ч юмуу нарийвчилсан тодорхой гэрээг байгуулна. Одоогийн байдлаар арав гаруй аймгаас иргэдийн хурал, Засаг даргад ийм ийм хүн сонгогдлоо, ИТХ-ын саналыг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирсэн байгаа. Бид асуудлуудыг нэгтгээд Ерөнхий сайдад танилцуулна. Ерөнхий сайд энэ энэ хүмүүсийг батламжилж, гэрээ хийж болох юм гэсэн хүмүүсээ нийслэлд дуудаж уулзаад энэ Засгийн газрын онцлог, Засгийн газрын өмнөөс хийх гэрээний тухай асуудлаар харилцан зөвшилцөж томилно. Одоогийн байдлаар сонгогдсон хүмүүсийн талаар маш их гомдол санал араас нь ирж байна. УИХ-ын гишүүдийн зүгээс ч тэр, орон нутаг дахь бусад нам, эвслийн болон хувь хүмүүсийн зүгээс ирж байгаа. Ирсэн гомдол саналуудыг бид шалгаж нягтлах болно. Бидэнд ирсэн мэдээгээр гурван аймгийн хурал санаа зовоож байна. Баянхонгор, Ховд аймгийн хуралд Ардчилсан намын гишүүд хуралдаа оролцоогүй, МАХН болон бие даагчид олонхиороо хуралдаж шийдвэрээ гаргасан. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагааг орон нутагтаа хэрэгжүүлэх тал дээр зөвшилцлийн уур амьсгал дунд доод шатандаа хүртэл явагдахгүй байна гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Ийм байдал Сүхбаатар аймагт бас гарч МАХН-ын гишүүд хуралдаа очоогүй, нөгөөдүүл нь дангаар хуралдаж шийдвэрээ гаргасан байгаа. Энэ нь их эвслийн Засгийн газрын дөрвөн жилд хийх ажил орон нутагт хэрэгжихэд анхнаасаа саад тотгор гарч хэрэгжихгүй болчихвий гэсэн эмзэглэл бидэнд төрж байна.
-Аль аль аймгаас Засаг даргаа томилуулах санал ирсэн бэ?
-Одоогийн байдлаар Архангай, Өвөрхангай, Говьсүмбэр, Булган, Сэлэнгэ аймгийнх ирсэн байгаа. Хурал хийсэн ихэнх аймгууд факсаар саналаа ирүүлсэн. Маргааш нөгөөдөр гэхэд бүх аймгууд ирүүлчих байх. Тэгээд нэгтгэж өгөх бөгөөд мөн дөрвөн жилийн ажлын тайланг бас хүлээж байна. Тэгэхлээр нэгдсэн маягаар шийдье. Бүх аймгийн Засаг дарга нарын батламжилж, томилохтой холбогдсон асуудлаар Засгийн газар хуралдаж шийдвэрлэнэ гэсэн байр сууринаас хандаж байгаа.
-Та түрүүн нэр дэвшигчдийн талаар гомдол санал ирж байгаа гэсэн. Энэ талаараа тодруулж ярихгүй юу?
-Эхний ирсэн аймгийнх дээр гомдол санал ирсэн байгаа. Ер нь Архангай, Өвөрхангай, Говьсүмбэр гээд бүх аймгаас ирүүлсэн нэр дэвшигчтэй холбоотой санал гомдол ирсэн.
-Нэр дэвшигч нарыг батламжлахдаа тодорхой шалгуур тавина гэж байгаа. Энэ нь нэгэнт сонгууль, улс төрийн томилгоо тул хэрвээ нэр дэвшигч шалгуурт тэнцэхгүй бол дараагийн нэр дэвшигчийг аль намынх байхыг харах уу?
-Энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид нар зөвшилцөл хийхдээ улс төрийн албан тушаалыг 50, 50 хувиар харилцан тэнцвэртэй томилгоо хийнэ гэж тохирсон.
Орон нутгийн ИТХ-ын шийдвэр, саналыг хүндэтгэнэ. Гэхдээ томилгоо гэдэг эцсийн эцэстээ Ерөнхий сайдын мэдэх асуудал. Санал гаргах эрх нь олонх болсон ИТХ-д байгаа. Мэдээж хэрэг олонх болсон ИТХ-аас маш цөөхөн саналтай байгаа хүмүүс Засаг дарга болно ажиллана гэхэд цаашаа ажил нь явах, ИТХ-аасаа дэмжлэг авна гэдэг хүндрэлтэй, үүнийг ойлгож байгаа. Хамгийн гол барьж байгаа шалгуур бол бидний тавьсан шалгуурт тэнцсэн хүн байхын бол аль намын хүн байх нь зарчмын гол асуудал ерөөс биш. Ажлаа хариуцаад хийх чадвартай улс төрждөггүй, зөвшилцлийг хийгээд аваад явж чаддаг, харилцан буулт хийх чадвартай, аймаг орон нутгийг удирдаад явж чадах чадвар туршлагатай ийм л хүн байх хэрэгтэй. Ийм хүн байвал аль намынх байх нь хамаагүй Үндсэн хууль болон бусад хууль заасан эрхийнхээ дагуу асуудлыг шийдвэрлэнэ.
-Анх зөвшилцөл хийхдээ улс төрийн албан тушаалд томилгоо хийхдээ 50, 50 гэсэн харьцааг барина гэж байсан шүү дээ?
-Бид нар анх зөвшилцөл хийж байхдаа тэгж ойлгож байсан. Улс төрийн албан тушаал гэдэгт Засаг дарга нар, ИТХ-ын дарга, сум, дүүрэг, багийн засаг дарга нар бүгд ордог. Тэгж ойлгож баримт бичгүүдийг үйлдсэн. Одоогийн МАХН-ын байр суурь бол мэдээж ИТХ-ын сонгуулийн үр дүнг хүндэтгэх ёстой гэж байгаа. Энэ бол аль аль талаасаа харж үзэх шалгуур л даа. Мэдээж бид сонгуулийн үр дүнд бий болдог ИТХ-ын даргын хувьд ярих юм алгаа. Харин Засаг дарга бол нэг талаасаа төлөөлөгчдийн саналыг үндэслэдэг боловч нөгөө талаасаа цэвэр дээд шатны дарга нарын хийдэг томилгоо. Энэ дээр 50, 50 хувийг барих асуудал байж болно. Үүнийг уян хатан зохицуулж, зөвшилцлийн хүрээнд шийдэх боломж бий. Аливаа эвслийн Засгийн газар байгуулаад явсан туршлагууд юу харуулаад байна гэвэл том зүйлээс болж маргалддаггүй, жижиг сажиг зүйл дээр асуудал үүсэхэд гацаачихдаг. Тийм учраас хамгийн бололцоотой тэр аймгийг аваад явчих чадвартай хүмүүсийг аль намынх байх нь хамаагүй томилох нь илүү чухал. Ийм л зарчмыг барьж байгаа. Тэр хүнд тавьж байгаа төрийн ажилтны шалгуур хатуу байх ёстой. Тэнцэж байвал өрийн намынх ч байсан, хувьсгалт намынх ч байсан тавина. Харин шалгуурт тэнцэхгүй бол МАХН-ынх ч байсан, АН-ынх ч байсан томилохгүй. Ийм хатуу шалгуур тавина гэсэн зарчмын байр суурьтай байгаа.
-Дэд сайдын асуудлыг Засаг даргын томилгоог хараад томилохгүй байна гэсэн яриа гадуур тархаад байгаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Тийм зүйл ерөөсөө байхгүй. Өөрөөр хэлбэл, бид нарт ойлгомжтой байгаа. Одоо байгаа яамдын дэд сайд нарыг сайд нь ямар намын хүн байна, дэд сайд нь нөгөө намынх буюу сөөлжүүлж тавигдах ёстой. Тиймээс аль аль намууд нь хүмүүсээ гаргаад ирвэл дэд сайд тавигдана. Энэ асуудал одоо нам дээрээ байгаа. намууд тодорхой хүмүүсээ гаргаад ирвэл шийдвэрлэх асуудал бэлэн. Тэрнээс биш зөрчлийн асуудал байхгүй.
-Дэд сайд болон зарим агентлагийн дарга нарыг томилохгүй байгааг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна л даа. Төмөр зам, МИАТ, Төрийн өмчийн хороог эвслийнхэн авчихлаа, Гааль, Эрдэнэт-ийг МАХН-ынхан авч бялуугаа хуваах гэж байна гэж яригдах боллоо?
-Бидний баримталж байгаа байр суурь бол улсын ямар ч албан тушаалд тэр ажлыг гүйцэтгэх чадвартай, нэр хүндтэй, энэ ажлыг аваад явах тийм л хүмүүсийг тавина. Эвслийнх байна уу, хувьсгалт намынх байна уу гэдэг нь хамаагүй. Ойлголцох л асуудал байгаа юм. Төрийн аливаа нэг албан тушаалыг энэ саалийн үнээ, энэ саалийн үнээ биш гэж харж, тайлбарлаж болмооргүй юм. Би яагаад энийг хэлж байна гэвэл хуучин хүн бүр сайдаас Дэд бүтцийн сайдыг, агентлагаас Гааль, Эрдэнэтийг гэж ярьдагб айсан. Бид зарчмын хувьд ямар байр суурь баримталж байна гэвэл тухайн албан тушаалд ажлаа хариуцах чадвартай хүн л байх ёстой гэж. Тодорхой асуудал дээр бид хээл хахуулийн асуудал яригдаж байгаатай хатуу тэмцэнэ. Аль намынх байх нь хамаагүй, хамтарсан Засгийн газар байна гээд хэн нэгний учир дутагдалтай үйл ажиллагаа, ажлын чадваргүй байгаа байдал, хээл хахууль авилгалыг өөгшүүлэхгүй тухай тухайн хүн дээр нь хууль хяналтын байгууллагаар арга хэмжээ авахуулаад, ажлаас нь чөлөөлнө. Оронд нь ажлын чадвартай хүнийг томилно. Засгийн газраас үүнийг шуурхай, шууд хэрэгжүүлнэ. Тэгэхгүй бол аливаа албан тушаалд байгаа хүмүүсээ хувьсгалт намынх бол уг нам нь, эвслийнх бол эвслийн хүмүүс нь тэднийхээ авилгал хээл хахууль, ажлын хариуцлагагүй үйлдлийг хаацайлж, хамгаалаад байна гэсэн ойлголт гадуур байгаад байх шиг байна. Тийм юм байхгүй гэдгийг хатуу хэлэх байна. Өөрөөр хэлбэл, алдаа дутагдал гаргасан хүнийг хууль журмынх нь дагуу өөрчилж, өөр шинэ хүнийг тавих юм. Бидний хувьд ажил хийж, шинэтгэл явуулах нь илүү чухал. Бид нар ард түмнийхээ өмнө үүрэг хүлээсэн хүмүүс.
Аливаа улс төрийн болон төрийн өндөр албан тушаалын томилгоог харилцан мэдээлж, эрх хэмжээнийхээ хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар, засгийн газрын тогтоолоор сайд нарын захирамжаар баталдаг. Гол нь их эвслийн Засгийн газрын нөхцөлд ажиллах чадвартай гэж үзээд томилгоо хийсэн. Одоогоор томилогдсон нь эвслийнх болохоор хүмүүс буруугаар ойлгоод байгаа байх. Ер нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төрийн албан хаагчид нам бус байна гээд тусгачихсан байгаа.
-Хэрвээ мөрийн хөтөлбөрт тусгаснаар нь УИХ баталчихвал…
-Энэ мөрийн хөтөлбөр хэрэгжээд хуульчлагдаад явбал төрд алба хашиж байгаа яамдын төрийн нарийн бичгээс доошхи бүх албан тушаалтан нам бус болно. Намаасаа түдгэлзсэн энэ хүмүүс эргээд улс төрийн сонголт хийгээд, улс төрийн сонгуульд оролцох юм бол төрийн албан тушаал дээр эргэж тавигдахгүй. Өөрөөр хэлбэл, төр бол төрийнхөө мэргэжсэн ажил албан тушаал, өөрийнхөө жаягаар дээшээ явах ёстой. Аль нам засгийн эрх барих нь хамаагүй тэр хүмүүс хийдгээ хийгээд явж байдаг журам руу шилжүүлэх юм.
-Сонин хэвлэлээр Гаалийн болон ИНЕГ-ын ч гэдэг юмуу зарим дарга нартай холбоотой асуудал бичигдэж яригдах болсон. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Бид тодорхой хэмжээний зохих шалгалтуудыг оруулаад энэ хүн үнэхээр уг асуудалтай холбоотой байдаг юм бол өөрчилнө. Түүнээс биш өөрчлөх гэж өөрчилдөг, хүчний харьцааг тэнцүүлнэ гэсэн зүйл төрийн албанд байхгүй. Дахин хэлэхэд, ажлын хариуцлага алдах, хээл хахуульд автагдах зэрэг асуудал байх юм бол аль намынх байх нь хамаагүй хуулийн дагуу арга хэмжээ авна. Энэ бол Засгийн газрын баримтлах хатуу байр суурь.
-Ирэх оны төсвийн хэлэлцүүлгүүд одоо ид явагдаж байх ёстой. Гэтэл өнөөг хүртэл сураг байдаггүй. Уг төслийг хуулийн хугацаанд нь өргөн барьчихаад буцаагаад авчихсан, Засгийн газар дээр ид хэлэлцэж байна гэсэн яриа гараад байгаа?
-Хуулийн төслүүдийг хугацаанд нь өргөн барьсан. Та мэдэж байгаа. Засгийн газар 9-р сарын 28-нд бүрдсэн. Тэгэхлээр өргөн баригдсан төсөв гэдэг бол хуучин Засгийн газрынх байгаа. Энэ хугацаанд бид Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Энэ мөрийн хөтөлбөртэйгөө уялдуулж төсөв, үндсэн чиглэлээ өөрчилж байгаа. Зарчмын өөрчлөлт орсон тул өргөн барьсан төсөв дээрээ өөрчлөлт хийз гэсэн саналыг УИХ-д тавьсан. Одоо хэлэлцэж байгаа мөрийн хөтөлбөр батлагдчихвал үндсэн чиглэл, төсөв ороод явчихна. Мөрийн хөтөлбөр л батлагдчихвал үндсэн чиглэл, төсвөө шууд барина. Техникийн хувьд бүх зүйл бэлэн болчихсон байгаа. Шат дарааллын хувьд мөрийн хөтөлбөр батлагдаад үндсэн чиглэл, төсөв батлагдах ёстой. Цаг хугацаан дээр Засгийн газар бүрдсэн хугацаатай давхардаж байгаа тул ийм байдал үүсээд байгаа юм.
-Одоо баригдаад байгаа нь хуучин Засгийн газрын хийсэн төсөв гэсэн үг үү?
-Төсвийн хууль гэдэг том зүйлийн өмнө төсвийн төсөөллийг дөрөвдүгээр сард өргөн барьдаг. Сонгууль болсон ч бай болоогүй ч бүтэн жил үргэлжлээд явж байх ёстой. Эхэлж төсвийн хуулийн ерөнхий мэдэгдэл гэж хийдэг. Энэ мэдэгдлийн хүрээнд Засгийн газрын дараа жилийн төсөв батлагддаг. Үүнийхээ хэмжээнд төсвөө боловсруулдаг юм. Шинэ Засгийн газраас мөрийн хөтөлбөр боловсруулж тодорхой хэмжээний шинэчлэлтүүд хийгдэх байгаа. Энэнтэй уялдуулж төсөвт өөрчлөлт орж байх жишээтэй. Ерөнхий сайд ямар санал тавьж байгаа гэхээр нэг талаас яамдын сайд буюу төсвийн эрх захирагч нарыг өөрийнхөө харьяаллын төсвийг 10 хувиар багасгах гэж байгаа. Үүнийг би санаачилга гэж байгаа юм. Ерөнхий сайдаас ийм үүрэг даалгаврыг өгөөд байна.Сангийн сайдаас юу гэж хэлсэн гэвэл Засгийн газрын гишүүд тухайн салбарынхаа асуудлыг хариуцчихаад тэрнийхээ жаргал зовлонг Засгийн газар дээр шийдүүлдэг хүмүүс биш. Энэ хүмүүс Засгийн газрын гишүүн тул Засгийн газрын нэгдсэн бодлогыг тухайн салбар дээрээ хэрэгжүүлэх ёстой учир тогтсон салбарынхаа хэмжээнд авч байгаа нийт төсвийн зардлыг өөрөө нэгтгэ. Сайжруулж, удирдлагын зардлаа хэмнэ, бодлогын хүрээнд 10 хүртэл хувийг гэсэн үндсэн шаардлага тавьсан.
-10 хувийг хэмнэ гэсэн үүрэг нь төсвийн зардлыг бууруулах, тансаг хэрэглээг багасгахтай холбоотой юу. Мөн сайд дарга нарын жип машиныг хураан авч, дуудлага худалдаагаар худалдаж өөр бага зардал гаргах машинаар солино гэж сонссон. Энэ 50-60 саяын үнэтэй машиныг дуудлага худалдаагаар авах хүн олдохгүй болов уу. Тиймээс үнэ нь эрс унаж, танил талаараа авч ашиг гаргах, шинээр машин нийлүүлэхдээ мөн л төсвөөс мөнгө гаргах тул алдагдлыг бууруулах биш нэмэх юм биш үү?
-Зарчмын хувьд дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар дуудлагын машин унах юм. Хот дотор шатахуун бага зарцуулдаг жижиг тэрэг байна гэсэн зарчим барьж байгаа. Энэ зарчим мөрдөгдөхгүй байсаар дээр дурдсан албан тушаалтнууд бүгд түлш их зарцуулдаг, үнэ, арчилгаа ихтэй машин унаж байна. Энийг болих юм. Харин хөдөө явах бол ийм машиныг дуудлагаар унах болно. Хот дотор үйлчилгээний жижиг машин явах ёстой. Монголын нөхцөлд таарсан үнэтэй, боломжийн машинаар солонгосын машинуудыг сонгож байгаа. Зарим машиныг дуудлага худалдаагаар борлуулж одоо байгааг нь зохистой ашиглах юм бол болохгүй зүйл байхгүй. Илүү хэмнэлт гарна. Магадгүй одоогоор хэмнэлт гарахгүй ч гэсэн ирэх болон дараа жилийн төсвүүдэд бодитой хэмнэлт гарах болно. Дээр нь тодорхой албан тушаалтнууд янз бүрийн гар утас барьдаг, мөнгийг нь төрөөс төлж байгаа. Үүнийг өөрчилж төрийн холбоо буюу 92-той дугаарын утастай болгоно. Энэ утас нь өөр хоорондоо ярихад төлбөргүй, хямд гээд олон давуу талтай сүлжээ бий. Хэрвээ тухайн хүн Скайтелийн, Мобиомын гар утас барья гэвэл утасныхаа төлбөрийг өөрөө хариуцах юм. Дараагийн асуудал бол хүндээ илүү биш байшиндаа, дулаан цахилгаан талбайдаа их мөнгө зарцуулж байна. Тиймээс бид хүмүүсээ талбай, ажлын байраа оновчтой хэрэглэхийн үүднээс ерөнхий хүндээ зориулсан талбайн нэгж хэмжээгээр нь санхүүжүүлэх юм. Хүнд зориулсан нэгж талбай нь 12 кв.м байх ёстой гэдэг ч юмуу тодорхойлж өгнө. Ер нь манай байр талбай менежментийн хувьд их муу хийгдсэн. Оффисын барилгууд гэхэд нэг хүн нэг өрөөндс ууж байх жишээтэй. Барууны оффисын менежментийн систем бол нээлттэй, бүгд бие биенээ хардаг, зөвхөн ажил дээрээ ажлаа хийдэг. Манайд бол тар хаалттай хаалганы цаана тухайн хүн ажлаа хийж байна уу, унтаж байна уу, утсаар дэмий ярьж байна уу гэдгийг бид мэдэхгүй. Ингэж бүгд нэг зааланд суух нь нэг талаасаа оффисын менежментийг хөгжүүлдэг, нөгөө талаасаа гаргаж буй зардлыг багасгаж хүндээ шингээх боломжийг олгодог. Байшин савандаа зарцуулж буй зардлын хэмнэлтийг хүндээ буюу компьютер, ширээгээр хангаж, цалин мөнгөнд нь зарцуулах боломжийг бид гаргаж өгөх юм. Ингэж чадвал захиргааны зардлыг асар ихээр хэмнэх боломжтой. Түүнчлэн гадаадад явах томилолтын зардлыг хэмнэх бололцоотой. Зиндаа зиндаагаараа янз бүрийн зэрэглэлийн суудлаар явдаг. Энийг зохицуулж болно. Дээр нь юун дээр үрэлгэн байна гэхлээр цагаа тулгаж өндөр үнэтэй тасалбар авдаг явдал юм. Онгоцны билетийг урьдчилан захиалахад хямд байдаг. Үүнийг аль нэг тасалбарын агентлагтай гэрээ байгуулснаар шийдэх боломжтой. Бүх гадаадын албан томилолтын тасалбарыг ганцхан тэр компаниас авдаг болох юм. Ийм маягаар бид гадагшаа болон дотоодод явах томилолтын лимитүүдийг заагаад өгөх ёстой. Унадаг унааг нь биш. Бензин шатахуундаа төдөн төгрөг зарцуулж болногээд. Тухайд хүн дуудлагын унаагаар явах уу, амины машинаараа явна уу хамаагүй. Гол нь ажлаа цагт нь амжуулсан байх ёстой. Иймэрхүү шаардлагуудыг тавина. Эхнээс нь хэрэгжүүлээд эхэлчихсэн байгаа.
2004.11.08, Өдрийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments