Я.Арафат ДОХ-оор өвчилсөн үү

Зарим хэвлэлд түүнийг ДОХ-оор өвчилсөн хэмээн бичжээ. Сүүлийн өдрүүдэд Арафатын бие огцом сайжирчээ. Ер нь түүний бие муудсанаас хойш хсёр долоо хоног л өнгөрч байгаа юм. Эмч нар янз бүрийн шинжилгээ хийсээр байгаа ч тэрээр чухам ямар өвчин тусаад байгааг одоог болтол тодруулж чадсангүй. Арафатыг бүр Палестины Баруун эрэгт байхад шинжилгээ авахад цусанд нь бүлэнгийн түвшин бага зэрэг илэрч дархлалын систем суларсан нь тогтоогд-сон аж. Энэ нь ихэвчлэн хорт хавдраар өвчилсөн хүмүүст илэрдэг боловч эмч нар энэ
оношийг үгүйсгэжээ. Мөн цуст шарх, бүдүүн гэдэсний үрэвсэл, бөөрний дутагдал, ДОХ зэрэг өвчин тусахад ийм шинж тэмдэг илэрдэг байна. Эдүгээ Арафат ДОХ өвчнөөр шаналж байж болох тухай яриа хүчтэй тарж эхэллээ.
Гомо эрчүүдийн 365-Gay.com хуудсанд Палестины удирдагчийг бисекс гээд, ДОХ-ын халдвар авсан байх хэмээн таамаглажээ. Хэрвээ Арафат ДОХ туссан бол энэ мэдээллийг олон нийтэд дэлгэнэ гэдэгт эргэлзэж байна гэж тус вэб хуудасны Европын товчооны дарга Малколм Торнберри мэдэгдэв. Мөн The National Rewieү сонины тоймч Дэвид Фрум Арафат бие хамгаалагчидтайгаа гомосексийн харьцаанд орж байхдаа ДОХ-ын халдвар авсан байх магадлалтай тухай бичжээ. Чаушескугийн дэглэмийн үед Румыний гадаад тагнуулын албаны орлогч дарга байж байгаад 1978 онд өрнөдөд зугтан гарсан Ион Пасеп саяхан хэвлүүлсэн дурдатгал номдоо, Румыний Засгийн газар Арафатыг тагнаж, чагнаж байсан ба тэрээр өөрийнх нь аюулгүй байдлыг сахиулдаг офицеруудтайгаа садар цэнгүүнд оролцож буй бичлэгийг олж авсан гэж өгүүлсэн байдаг. Израилийн янз бүрийн эх сурвалж Палестины удирдагчийг гомо гэдгийг олон жилийн өмнөөс мэдээлж ирсэн юм. Арафатын хувийн жолооч байсан араб эр Израилийн тагнуулын алба Моссад-д давхар ажилладаг байсан бөгөөд Палестины автономийн удирдагчид байнга эрэгтэй хүүхдүүдийг аваачиж өгдөг байжээ. Арафатын эхнэр Суха Франц, Грект амьдардаг бөгөөд тэд маш ховор уулздаг юм. Дэлхийн шилдгүүдиин тоонд зүй ёсоор ордог Израилийн тагнуулын алба Арафатыг ямар өвчнөөр зовж шаналж байгааг мэдээгүй байгаа нь нэн сонирхолтой. Палестины засаг захиргаа Арафатыг гадаад руу зөөх зөвшөөрлииг Израилиас хүссэн ч Арафатыг ямар өвчнөөр өвчилснийг мэдэгдээгүи аж. Тиймээс израилиуд энэ талаар ямар ч мэдээлэлгүй хоцорчээ. Ерөнхий сайд А.Шароны хэвлэлийн төлөөлөгч Рана Гиссин Арафат ямар өвчин туссаныг бид мэдэхгүй байна гэж ярив. Арафатыг Палестинаас гаргаж Парист аваачсан нь тэрээр 2002 оноос хойш Рамалла дахь албан өргөөгөө орхин явсан анхны тохиолдол болсон юм. Учир нь Израилийн Засгийн газар Арафатын шилжилт хөдөлгөөнийг хориглоод байсан билээ. Сүүлийн үед олон улсын амьдралаас тусгаарлагдаад байсан Арафат хоёр жилийн гэрийн хориогоо орхисноор олон зүйлд хүрч болох юм. Хэрвээ түүний бие сайжирч хэвийн болбол тэрээр Арабын, эсвэл Европын аль нэг нийслэлд суурьшиж тэндээсээ нэр нөлөөгөө ашиглаж болох талтай.
Ж.Буш, А.Шарон хоёр ард түмнийхээ төлөө энх тайвныг хүсдэггүй, алан хядах ажиллагаанд шууд холбоотой байдаг Арафатад анхаарлаа хандуулахгүй байхыг дэлхийн лидерүүдэд уриалж байна. Ж.Буш дахин сонгогдсоноор улс төрийн авсанд мартагдсан Арафатын хувьд сүүлчийн хадаас нь болно гэж олон ажиглагч үзэж байна.
(зууны мэдээ 2004.11.09 265)