Нийгмийн доройтол ба амиа хорлох

Энэ бүгдэд гэр бүлийн хүчирхийлэл, эцэг, эхийн үр хүүхдэдээ хандах хандлага илэрч байна буе уу. Өндэр хөгжилтэй орнуудад бага насны хүүхдүүд амиа хорлох нь их. Амиа егүүтгэгчдийн тоогоор Япон толгой цохидог гэх. Тэнд жилд дунджаар гурван мянга гаруй хүүхэд амиа хорлодог аж. Үндсэн шалтгаан нь эцэг эх, хүүхдийн хоорондын дотно харилцаа дутагдсанаас голчлон болдог гэж туе улсын сэтгэл зүйчид өгүүлеэн байна. Япон гэр бүлийн эцэг, эх нь өглөө гэртээ ирдгээс ажилдаа явж, орой л хүүхдүүдтэйгээ дотночилж ярилцдаггүй, тэдэнтэйгээ тоглодоггүй, сургаалын үг хэлдэггүйгээс хуүхдүуд нь Би тэдэнд хэрэггүй юм байна гэх узэл давамгайлж нийгмийн энэ сөрөг үзэгдэл даамжирч байгаа гэнэ. Австрали, Германд ч энэ маягаар хүүхдүуд амиа хорлох нь түгээмэл байгааг судал-гаагаар тог-тоожээ. Энэ үзүүлэлтээр манайх харьцангуй сүүл барьж яваа юм. Үүнд манайхны хүүхдүүдтэйгээ харилцах уламжлалт эелдэг харилцаа, тэднийгээ ба-гаас нь энх-рийлж өвөр-төлж унтдаг нь нөлеөлдөг хэмээн Аме-рикийн нэгэн сэтгүүлд бич-
сэн байх юм.
Монгол хөгжиж буй орон болохоор хөгжилтэй орнууд шиг хүүхэдтэй харилцах харилцаа муудвал өсвөр насныхны амиа хорлох явдал нэмэгдэж болзошгүй гэж нэмж бичжээ. Харин насанд хүрэгчид амиа хорлосон үзүүлэлтээр дэлхийн 100 гаруй орноос эхний 20-д багтаж байгааг туе сэтгүүлд дурджээ. Шалтгаан нь нийгмийн амьдралтай холбоотой хэмээсэн байна. Нээрээ ч өнөөгийн нийгмийн амьдрал хумүүст сөргөөр нөлөөлж, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж байгаагаас гутранги үзэл давамгайлж байгаа юм болов уу.
Ядуурлаас болж төрсен эх өөрийгөө, дараа нь үр хүүхдээ хөнөөсөн тохиолдол Дорноговь аймагт хэдэн жилийн өмнө гарч байсан.
Тэр эмэгтэй Хэрэв би ингээд үхвэл надаас хойш хоёр хүүхдийн маань амьдрал хэцүүднэ гэсэн гэрээслэл үлдээгээд гурвуулаа хамт нөгөө ертөнцөд оджээ. Нийгэм солигдсон энэ ороо бусгаа үед монголчуудын сэтгэл зүй гутралынхаа уе рүү явж байгаагаас ийнхүү цаг бусаар хорвоогоос ха-лих нь их бол-лоо гэж Хү-чирхийллийн эерэг үндэс-ний төвийн сэтгэл зүйч С.Баасанбат өгүүлеэн юм. Тэрбээр нийгэм, эдийн заегийн бай-дал сэргэвэл энэ байдал багасах бо-ломжтой гэж нэмж хэлеэн.
Үнэхээр монголчууд энэ нийгэмд дасан зохицож чадахгүй сэтгэлийн тэнхээ муутайгаас амиа хорлох нь нэмэгдэж байгааг сэтгэлзүйчид хүлээн зөшөөрдөг.
Нэгэн жишээ дурдахад, өнгөрсөн аравдугаар сарын сүулчээр Хөвсгөл аймагт ээж, хүү хоёр нэг өдөр амиа хорлосон тохиолдол гарсан. Чандмань-Өндөр сумын Борбургастай хэмээх газарт намаржиж байсан С-ийн хүү Отгонбаяр найранд явуул-сангүй хэмээн ээжтэйгээ маргалдан ТОЗ-8 маркийн буугаар өөрийгөө буудаж амиа хорлосон юм. Энэ явдалд цочирдсон ээж нь гэрээсээ гарч модноос өөрийгөө боомилон хөнөөсөн билээ. Үүнээс үзвэл монголчуудын сэтгэлийн тэнхээ муудаж, хүнээс үг сонсох нь багассанаас ийм алхам хийж байна гэхэд хилсдэхгүй.
Монголчууд эрт уеэс амиа хорлохыг адгийн үхэл гэж үзэж ийм замыг сонгосон хүнд оршуулах ч газар олддоггүй хэмээн цээрлэдэг байсан. Гэтэл өнөөдөр үхэхийг юман чинээ тоохгүй, харин ч бур эвлэрч байна уу гэлтэй. Тухайлбал, алд цэнхэр хадгаараа, ариун гал голомтынхоо тооно, чагтганаас боомилж үхэж байгаа нь нүгэлт хорвоогоос арга ядсандаа буцаж байгаа үйлдэл биш, буяндаа бузар хийж нүглээ нэмэгдүүлж байгаа хэрэг биш гэж үү?
Өнөөгийн монголчуудын амьдрал, сэтгэлийн дарамтыг ашиглан гаднын шашны янз бүрийн урегал орж иреэн нь ч бас нөлөөлдөг бололтой. Үндсэн хуулиараа бид шашин шүтэх, эс шүтэх эрхтэй ч харийн шашин манай залуусыг заримдаа буруу тийш нь хөтөлж байна гэхэд хилсдэхгүй. Тухайн шашны номлогчид энэ насандаа ингэж муу амьдрахаар үхэж хойд төрөлдөө сайхан амьдар хэмээн сэнхрүулэх нь байдаг гэнэ.
Бидний цөөхөн монгол чууд цагийн эрхээр өтөлж хорвоог орхихтои уралдан цаг бусаар ертөнцөөс хальсаар байвал улс үндэстнээрээ мөхөхөд ч хүргэж магадгүйг анзаармаар байна. Үүнээс сэргийлж дунд сургуулийн хөтөлбөрт сэтгэлзүйн хичээл оруулах, зан заншил, уламжлалаа сэргээн тайлбарлах нь иргэдийн, өсвөр үеийнхний сэтгэлзүйд нөлөөлөн аливаад хүлээцтэй хандаж сурах ухамсрыг нь нэмэх биз ээ.
(өнөөдөр 2004.11.09 262)