Шүүгдэгч Д.Энхбатын аав манай сонинд ярилцдага өглөө

-Шүүх хурлын шийдвэрийн талаар ямар бодолтой байна?
-Цагаадаад л гарах биз гэж бодож байснаас бус шүүх хурлаас ийм шийдвэр дуулна гэж ереөсөө бодсонгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гаршсан бохир зүйлээ хийлээ дээ. Өнөөдөр Монгол Улсад хууль хяналтын байгууллага гэж ерөөсөө алга юм байна. Улс төрийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлэх гэж үзээд яаж ч чадахгүй болохоороо улсын нууц задруулсан гэдгээр миний хүү Д.Энхбат, өмгөөлөгч Л.Санжаасүрэн хоёрыг яллалаа. Энэ нь цаанаасаа зохион байгуулалттайгаар Л.Санжаасүрэн өмгөөлөгчииг зориуд буруутгах гэсэн бодлого гэж бодож байна.
-Давж заалдах уу?
-Нэгэнт үнэн шударгаараа яваад ч Монгол Улсын бүхэл бүтэн том байгууллага болох Тагнуулын төв газрыг дийлж чадахгүйгээ мэдлээ. Тиймээс Олон улсын шүүхэд өргөдөл гаргаж байгаа гэдгээ албан ёсоор олон нийтэд зарлаж, Монгол Улсын Засгийн газарт мэдэгдье. С.Зоригийг бүрэлгэсэн хэргийг үйлдсэн хэмээн Тагнуулын төв газрынхан баталгаажуулж авахын тулд, уг хэргийг хүлээлгэхийн тулд миний хүүгээр Цагаан шонхор-ын Ч.Энхтайван, УИХ-ын гишүүн М.Энхсайхан нарыг гүтгүүлэх гээд байхад нь гүтгээгүйнхээ төлөө өнөөдөр ингэж яланд уналаа. Миний хүү Ч.Энхтайвантай найз болохоор мэдээжтүүнийг хамгаалж үнэнийг хэлсэн байх. Мөн найзынх нь цаана байгаа М.Энхсайханыг хамгаалсан байх. Ийм учраас гэмт хэрэгтэн гэх хүүгээс минь хүн чанарын хувьд тэд долоон дор хүмүүс юмаа. Эцсийн эцэст М.Энхсайхан нарыг хамгаалж тэднийг гүтгээгүйнхээ төлөө ял авлаа. Гүтгэсэн байсан бол тэд нар миний хүүгийн гүтгэлгээр тэр хүмүүсийн сэтгэлд нийцсэн хариуг аваад өнөөдөр С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр буруутгагдах байсан. Харин миний хүү тэр тагнуулын газрынхны амлаад байсан 500 сая төгрөгийн эзэн болох ёстой байлаа. Хүн чанарынхаа үүднээс хүн гүтгээгүйнхээ төлөө яллагдлаа гэдгийг л би хэлмээр байна.
-Олон улсын шүүхэд чухам хэнийг өгөх юм бэ?
-Монгол Улсын Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгч маш их хэмжээний мөнгө нэхнэ. Мөнгөндөө гол нь биш. Монголын олон аавын хүү үүнээс цааш миний хүү шиг хэлмэгдэлтэд битгий ороосой гэсэндээ энэ бүгдийг хийж байгаа юм. Үүнийг Монгол Улсын Засгийн газар болон Тагнуулын төв газраас нэхэх бөгөөд сургамж болог гэж бодож байна. Миний хүү яахав тэртэй тэргүй бие муутай хүн шоронд үхэх нь ойлгомжтой боллоо. Ийм учраас миний хүү шиг олон хүнийг цаашдаа битгий хэлмэгдүүлээсэй. Одоо Д.Энх-батын эхнэр хүүхдэд нь мэдэгдэж Францад байгаа Д.Энхбатын өмгөөлөгчид хандана. Мөн Элчин сайдын яамдуудад ч гэсэн хандах болно.
-Төрийн нууц задруулсан хэргээр Д.Энхбат, Л.Санжаасүрэн хоёр яллагдлаа. Ингэхэд Төрийн нууц задруулсан гэж чухам юуг хэлээд байгаа юм бэ?
-Тагнуулын байгууллага Д.Энхбатыг мэдээлэгчээрээ авсан гэдгийг Л.Санжаасүрэн өмгөөлөгч, Д.Энхбат хоёрыг нийтэд зарласан гэж үзэж байгаа юм байна. Гэтэл тухайн үедээ хулгайлж авчирчихаад, Тагнуулын төв газар шорондоо хорьчихоод миний хүүг С.Зоригийг бүрэлгэсэн гэж бусдыг гүтгүүлэх гэж байхдаа Чамайг сураггүй алга бологсдын тоонд оруулна шүү гэж сүрдүүлж байсан. Тухайн үедээ амиа авч үлдэхийн тулд хүү арга буюу Би тагнаж өгье. Нууц мэдээлэгч чинь болъё гэж хэлсэн бололтой юм билээ. Хэн ч байсан амиа аврахын тулд ийм зүйл хийх л байсан шүү дээ. Гэтэл одоо нууц мэдээлэгч гэдгээ олонд зарласан гэж үзэж, шүүлээ шүү дээ. Үнэнийг ард түмэнд хэлж тагнуулын газрын булхайг олон нийтэд дэлгэж хүн гүтгээгүйнхээ төлөө яллагдлаа даа.
-Хаалттай болсон уг шүүх хуралд гадны хоёр хүн сууж хяналт тавьж байсан гэсэн яриа гарсан. Энэ үнэн юм уу?
-Энэ шүүх хурал өнгөрсөн баасан гаригийн хоёр цагаас эхэлеэн. Эхлээд гэрч нарыг оруулчихаад гаргасан байсан. Гэтэл шүүхийн танхимд Тагнуулын хоёр ажилтан сууж үлдсэн юм билээ. Тэр хоёр даваа гаригт үргэлжлэн явагдсан хуралд мөн л таран тартал нь суусан. Энэ тагнуулын хоёр ажилтан бол цаанаасаа шүүх хурлыг хянах даалгавартай. Өөрөөр хэлбэл, шүүх бүрэлдэхүүн дээрээсээ авсан даалгавраа хэрхэн гүйцэтгэж байгааг уг тагнуулын хоёр ажилтан ажиглах зорилготой хоёр өдрийн хуралд бүтэн сууж, хяналт тавилаа шүү дээ. Шүүхийн танхимд шинжээч гэдэг нэрийн дор тагнуулын хоёр ажилтан оролцсон нь ямар хурал болов гэдгийг илтгэнэ биз ээ.
(өдрийн сонин 2004.11.10 277)