Монгол туургатнууд нийлж кино хийнэ

Энэ нь Монгол болон ОХУ-ын Буриад, Халимаг, Якут зэрэг монгол туургатнууд нийлж Монголын тулгар төр байгуулагдсан түүх, эзэн богд Чингис хааны тухай киног хамтран хийх тухай санал аж.
Буриад, Халимаг, Якут зэрэг улсын соёл, урлагийн байгууллагуудын зөвлөгөөнөөр энэ асуудал яригдсан бөгөөд ОХУ-ын Соёлын яаманд энэ саналаа тавьжээ. Хариуд нь уг асуудлаараа Монголын талтай ярилцаж тохирвол зүйтэй юм гэсэн чиг өгсөн аж. Ингээд л наашаа бичиг цохьсон нь тэр аж. Одоогоор үүнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаанд уламжлаад байгаа юм байна. Оросын төлөөлөгчид хамтран кино хийх талаар ярилцахаар энэ сард багтаж ирнэ хэмээжээ. Хэрэв төсөв мөнгө, бусад зүйл дээрээ санал нэгдэх юм бол монгол туургатнууд хамтран хийх Чингис хааны тухай кино удахгүй эхэлнэ.
(өдрийн сонин 2004.11.10 277)