Гэмт хэргийн даяаршил ба импортын цагаачид

. Түүний ярианд олзуурхсан мань эр найд нөхдөдөө хуучилсан байна. Зарим нэгэн бизнесмэн биечлэн уулзах ч болов. Түүний ярьснаар бол Монголд эрхлэх төсөл нь 800 сая ам.долларт багтах аж. Энэ төсөлд хамрагдахын тулд гишүүнээр элсэж буй хүн бүр 9000 ам.доллар төлөх ёстой гэнэ. Хэрэв арван хүн элсчихвэл төсөл тэднийх гэсэн үг. Тамга тэмдэг бичиг баримтыг нь шалгахад но-той зүйл анзаарагдсангүй. Дээрх төслийг ашигтай гэж үзсэн манай бизнесмэнүүд хамтарч ажиллах түнш хайсаар арван хүнтэй баг бүрдүүлчихэв. Гадаадын эрийн байгаа байдал тансаг хэрэглээ, итгэлийг нь төрүүлсэн болохоор гэрээ ч хийчихлээ. Ирэх нэгдүгээр сараас төслийн санхүүжилт болон техник тоног төхөөрөмж нь ирнэ. Хүсвэл үүнээс өмнө Швейцарьт буй ажлын байранд очиж, нарийн мэдээлэл авч болно хэмээн нэрийн хуудсаа өгөөд явжээ. Томхон төслийн сэжүүрээс атгаад авчихсан бас дээр нь олон сая ам.долларын санхүүжилттэй болсон монгол бизнесмэнүүд баяртай байв. Гадаад эр Манай байгууллага хөгжиж буй орнуудад тусалдаг. Энэ жилээс танай орны эдийн засагт хөрөнгө оруулахын тулд ийм ажил зохиож байгаа. Мал аж ахуй зонхилдог танай улсын хувьд фермерийн аж ахуй эрхлэх нь тохиромжтой гэж үзлээ гэсэн нь бүр итгэл нэмэв.
Эл явдлаас гурав хоногийн дараа хууль хяналтын байгууллагаас ярьж байна хэмээн нэгэн бизнесмэн рүү мөрдөн байцаагч утас цохижээ. Очтол, өнөө баян эр тэднийг залилан 9000 ам.долларыг нь авсныг мэдэв. Арван хүний нийт 90000 ам.доллар харин аль хэдийнэ Швейцарийн нэг хотын банкинд шилжиж, цаад паанлдаж залилагчдынх нь гарт орсон байна. Нэгэнт олдохгүй эл мөнгөнөөс болж, хууль хяналтын үүдийг онголзуулаад байх сонирхол бизнесмэнүүдэд байсангүй.

Иймд гомдолгүй хэмээснээр хуулийнхан өнөө эрийг албадан гаргаж, эл хэрэг олон нийтийн сонорт хүрэлгүй өнгөрөв. Богино хугацаанд болсон энэ хэргийг Интерполоор эрэн сурвалжилж байсан ОХУ-ын нэгэн иргэн Швейцарийн хүмүүнлэгийн томоохон байгууллагын нэрийг барин хуурамч бичиг бүрдүүлэн үйлдсэн нь тогтоогджээ.
Хэдхэн хоногийн өмнө Нигери улсын иргэн ОХУ-аас виз хүссэн боловч бүтэлгүйтсэн учир Бээжинд суугаа манай улсын Элчин сайдын яамнаас түр виз авч ирээд Доллар хувилна хэмээн хоёр иргэнийг хуурч олон мянган ам.долларыг нь аваад буцах гэж байгаад баригдсан билээ.
Орон сууц барьж өгнө гээд иргэдээс захиалга авч, өчнөөн сая төгрөгийг нь аваад сураггүй алга болсон БНСУ-ын иргэдийг хууль хяналтынхан эрэн сурвалжилж байна. Тэд гэр бүлийн хоёр байсан бөгөөд эл залилангийнхаа ажлыг өөр улсад хэрэгжүүлж буй тухай мэдээлэл хуулийнханд ирсэн байна.
Хэдийгээр манай улсын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж буй ч үүнийг дагаад урьд өмнө нь сонсогдож байгаагүй мэт хэрэг гарах боллоо.
Монголд ирж байгаа гадаадын зарим иргэн үндэстэн дамнасан, зохион байгуулалттай, мөнгө угаах, хар тамхи, хүн наймаалах гэмт хэргийн хөрс суурийг эх оронд маань тавьж буй жишээ цөөн биш. Улс, эх орондоо гэмт хэрэг үйлдэж, хийсэн хэргээсээ оргон зайлж, дэлхийгээр доншуучлан хуулийн хараа хяналт сул оронд цагаачлан хууль бус үйлдлээ цэцэглүүлсээр явна. Тэд харин Монголд буудаллахаа мартаагүй. Хөгшин, залуу боловсролтой боловсролгүй ямар ч монгол хүн гадаадын иргэн л бол түүнийг сохроор дагаж, мөнгөтэй хэмээн бодож хамаг л байгаа зүйлээрээ дайлж цайлдаг нь гэм биш зан. Дээрээс нь энэ сайхан зочломтгой зан нь нэрэлхүү, итгэмтгий. Тийм болохоор гадаадынханд монголчууд шар тос л гэсэн үг. Ямар сайндаа интернэтээр нэг эр манай томоохон банкны захирлыг залилаад Бээжинд олон сая төгрөгөө аваад очих хүртэл толгойг нь эргүүлчихсэн байх вэ дээ. Банкны эзэн ч хэн ч хууртахааргүй эрийн арганд орсондоо ичиж, мөнгөө алдаад дууссан. Үнэндээ хүнд чхэлмээргүй иймэрхүү ичгэвтэр байдалд бид өөрсдөө орж, гадныхнаар тоглуулсаар суух юм.
Гадаадынхан манай улсын гэмт хэргийн ертөнцөд нэвтэрч чөлөөтэй холхих болсныг гэрчлэх баримт сөхье. Сүүлийн гурван жилд гадаадын есөн орны 185 иргэн гэмт хэрэгт холбогдсон байх юм. Тухайлбал, 2001 онд 69, 2002 онд 79, 2003 онд 37 хүн гэмт хэрэг үйлдсэн мэдээ Цагдаагийн ерөнхий газарт бий. Энд БНХАУ-ын иргэн 99, ОХУ 64, БНСУ 11, ХБНГУ-ын 14, АНУ-ын 2, Япон, Унгар, Вьетнам улсын тус бүр нэг иргэн бүртгэгдсэн байна. Тэдний үйлдсэн гэмт хэргийн дийлэнх нь БНХАУ-ын иргэн А.Жарангурав, Юүвээн-Сэчинтү, Ван Хун Шин, ОХУ-ын А.Солопин нарт данстай аж. Түүнчлэн Вьетнам улсын иргэн Ле Тронг Жонг, ОХУ-ын иргэн К.Тимур нар бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах гэмтээх зүйл ангиар, БНХАУ-ын иргэн Ван Пин, Чао Юэнхэ, Лго-Лю-Гунган, Ван Зен Ган нарын олон хүн эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэх зэрэг гэмт хэрэгт холбогджээ.
ЦЕГ-аас охион байгуулсан Илрүүлэлт-Оргодол 2003 нэгдсэн арга хэмжээний үед Интерполоор эрэн сурвалжилж байсан БНСУ-ын иргэн Сонг Сен Сеог илрүүлсний гадна 2002 онд бусдын их хэмжээний доллар залилан аваад оргосон БНХАУ-ын иргэн Жан Ү-Ченджиг олж, зохих арга хэмжээг авч байлаа.
Энэ оны эхний есөн сарын байдлаар л гэхэд гадаадын 57 иргэн гэмт хэрэгт холбогдсон байх юм. Хэргийн дийлэнх нь танхай, залилан хулгай. Дээрх хэрэгт холбогдуулан гадаадын 50 гаруй хүнийг шалгаж, 40 орчим хүнд эрүүгийн хариуцлага ногдуулжээ. Харин гэмт хэрэгт өртсөн 24 хүн байгаагийн дотор хоёр нь амь насаа алдсанб айна. Энэ бол зөвхөн Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны гадаадын иргэдтэй холбоотой хэргийг илрүүлж, таслан зогсоосныг нэмбэл нэлээн их тоо болох биз ээ.
Манай улсад жил бүр гадаадын 165 мянган иргэн аялал жуулчлалаар, их, дээд сургуульд суралцахаар ирдэг. Жилд давхардсан тоогоор 1,2 сая гадаадын иргэн, 336,8 мянган тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж, 285 удаагийн үйлдлээр 632 хилийн зөрчлийг илрүүлж, зохих арга хэмжээ авч байна. Гарч буй зөрчлийн тал хувийг нь бас л гадаадынхан үйлджээ.
Гадаад харилцаа хөгжихийн хэрээр манай улсад урьд гарч байгаагүй олон улсын чанартай зарим гэмт хэрэг, статистикт байр сууриа эзэлснийг гэмт хэргийн даяаршлын чиг хандлага бий болж байна гэж үзэхээс өөр аргагүй.
Мөн Зэн энд эм ХХК-ийн харьяа Баянхонгор аймаг дахь эмийн үйлдвэрт мансууруулах, сэтгэцэд нөлөөтэй бодисыг үлэмж хэмжээгээр үйлдвэрлэж байсныг хууль хяналтынхан тогтоож арга хэмжээ авсан байх юм.
Гэмт хэргийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн нэг хэрэг нь хүний наймаа. Үүнд мөн л гадаадын иргэд оролцох болов.
Интерполоор эрэн сурвалжилж байсан хүн газар нутагт минь орж ирээд санаа амар бизнес эрхэлж байсан олон жишээ бий. Бид иймэрхүү байдлаар гадаадынхантай харилцаж, үйлдэж буй хэрэгтэй нь эвлэрсэн хэвээр байна. Хэдийгээр гадаадаас оргж ирэх, иргэдийн цагаачлах асуудлыг УИХ-аар хэлэлцэн, тогтсон тодорхой тоо байдаг ч гийчилж буй зарим хүмүүсийн үйлдэл, болгоомжлохгүй байхын аргагүй. Зарим нэг нь эх орондоо гэмт хэрэг үйлдчихээд Монголд амь зуухын тулд орогнож байгаа нь нууц биш. Тэд ирмэгцээ ямар нэг аргаар нэр нөлөөтэй хүмүүстэй нөхөрлөж, өөрсдийгөө хамгаалуулах замыг хайх нь наад захын үзэгдэл болжээ. Гадаадад суцуж буй манай ЭСЯ-ууд ч виз хүсч ирсэн болгонд зөвшөөрөл өгч буй нь харамсалтай. Юуны учраас иймэрхүү байдал бий болж байнавэ. Охид бүсгүйчүүдээ харийнханд алдаж, бохир мөнгийг нь угааж, авчирсан хар тамхинд нь мансууран суухын тулд гэж үү. Хэрэв өнөөдөр гадаадын иргэнд олгож буй визийн асуудал амархан шийдэгддэггүйсэн бол Монголын виз иймэрхүү байдлаар үнэ цэнээ алдах байсан гэж үү.
Ирж буй хүмүүсийг хууль хяналтынхан нь ч судалдаггүй, хариуцсан газар нь ч бүртгэхээс өөр зүйл хийдэггүй учраас явуулын хүмүүс газар нутагт минь туршилт хийж байна. Зөв тогтолцоотой, холбогдох байгууллагууд нь ч нэгдсэн мэдээлэлтэй ажилладагсан бол тэд дураараа цагаачлахгүйсэн. Визийг сул задгай олгох нь зөвхөн харийн гэмт хэргийг даллаад зогсохгүй, эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж чадахгүйд хүрэх аюулд унаж мэдэх юм. Энэ асуудлыг ул суурьтай бодож төлөвлөх, төрийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна.
2004.11.10, Өнөөдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button