Украин эмэгтэй хэдэн зуун үйлчлүүлэгчдэд ДОХ тараав

Түүний цогцсыг эх оронд нь шилжүүлэхгүй гэж Босни Герцеговины Эрүүлийг хамгаалах яамны төлөөлөгч Давор Томич уржигдар хэлжээ.
21 настай украин бүсгүй Мостар хотод ирэх хүртлээ Босни Герцеговины бусад хот болон Словени, Унгар, Серб, Черногорт биеэ үнэлж байсан нь тогтоогдсон аж. Тиймээс О.Попик хэдэн зуун үйлчлүүлэгчдээ ДОХ-ын халдвар тараасан гэж үзэх үндэслэл бий.
Д.Томичийн хэлснээр, Олена Попиктой бэлгийн харилцаанд орж байсан 30 эрэгтэй л Мостарт ДОХ-ын яаралтаи шинжилгээ хийлгэхээр иржээ. Түүний бусад үйлчлүүлэгч Босни Герцеговины хилээс гарч хувийн эмчид хандахаар болсон аж.
(өнөөдөр 2004.11.12 265)