Эрээн алчуурт тэмцэгч эр 75 насанлаа таалал төгслөө

Энэ намрын турш бие нь чилээрхсэн Ясир Арафат арван дөрвөн хоногийн өмнөөс хэвтэрт орж, Францын цэргийн эмнэлэг түүнийг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдсэний дараа Рамаллагаа орхин явсан юм. Түүний өвчний шалтгааныг эмч нар нарийвчлан тогтоож чадахгүй байсан бегөөд гэдэс ходоодтой холбоотой гэлцэж, бас энгийн ханиад түүний үхлийн шалтгаан боллоо ч гэж байсан. Тэрээр энэ сарын 3-ны өдөр чимээгүйхэн унтаж орхисон бөгөөд гүн нойр-ноосоо сэрж чадахгүй бай-саар мөнхөд нойрссон байна. Ясир Арафат пүрэв гаригийн өглөөний 3.30 минутад нас барсан талаар эмч нар нь мэдэгджээ. Гэхдээ түүнийг бие барахаас нь өмнө хоёр ч удаа үхлийг нь хэвлэлээр зарлаад авсныг дурдах хэрэгтэй. Түүнийг ухаан алдахаас нь өмнө ярьж эхэлсэн Ясир Арафатыг хаана оршуулах тухайд Рамалла хэмээн тогтоод байгаа бололтой. Гэхдээ үхэл нь үйл явдлыг намдаах бус өрнүүлж орхих хувь заяатай төрсөн энэ хүнтэй холбоотой зүйлийг урьдчилан таамаглах аргагүй юм. Уг нь Ясир Арафат нас нөгцөхөд Йеруслимд оршуулаарай хэмээн захьсан гэдэг. Харин түүний хүслээр бус нутаглуулж байгаа нь монголчуудын зүгийг нь төөрүүлдэг ёстой холбоотой биш юм. Харин палестинчуудын мөн-хийн дайсан израилчууд үүнийг эсэргүүцэж байгаа учир ийн шийджээ. Гэхдээ Бид өөрсдийнхөө тусгаар улс гэдгээ зарласан тэр цагтаа түүнийг улсынхаа нийслэл Йерусалимд онголно гэж байгаа юм. Олон жилийн турш дэл-хийнхэнд палестинчуудыг харуулах нүүр царай болж байсан энэ хүнийг эрээн алчуургүйгээр нь төсөөлөхийн аргагүй байлаа. Харин Парис руу аваад явахад нь ноосон малгай өмссөн энэ хүн 75 настай өвөө шүү дээ гэсэн бодол хүмүүст төрсөн байх. Тиим хэдий ч Я.Арафатыг өвгөн гэж хэлэхэд хүлээн зөвшөөрөх хүн гарахгүй. Тэр бол дайчин эр бай-саар хорвоог орхилоо. Хүүхэд наснаас өтөл насыг дайрдаг жамыг тэр алгасч чадсан нэгэн байв. Тэр 1969 онд анхлан Палестиний удирдагч болсон. Харин одоо түүнийг залгамжлах хүнийг тодруулах сонгуулийг 60 хоногийн дотор зарлах болж байна. 1929 оны наймдугаар сарын 29-нд Каир хотноо Ясир Арафат төрсөн байна. 19 настайдаа Фата бүлэглэлийг байгуулсан бөгөөд 1956 оноос цэргийн үйл ажиллагааг явуулж эхэлжээ. Ливанаас Израилийн цэргийг хөөн гаргахад тусалж, Персийн дайны үеэр Саддамыг дэмжин, бас 1994 онд Нобе-лийн хамгийн хүндтэй шагнал болох энтхайвны шагналыг Раби, Перес нартай хамтран хүртэж байсан юм.
Эх орныхоо төлөө, нутаг нэгтнийхээ төлөө бүх амьдралаа зориулж амьдрах түүн шиг хүн ховор биз. Магадгүй түүний тэмцэл сүүлдээ улай-рал болж учир утгагүй мөр-гөлдөөнийг ч зөвшөөрч байс ныг үгүйсгэхгүй ээ. Гэхдээ жар гарсан настайдаа аав болж, 75 хурсэн ч өвөө биш тэмцэгч эр хэвээр харагдаж чаддаг байсан түүн шиг улстөрч дэлхийн туүхэнд ховор-хон. Магад дахин төрөхгүй биз ээ.
(өдрийн сонин 2004.11.12 279)