Төсөв хэмээх сюрприз

Тэгвэл одоо авах тухай яриа өрнөх цаг ирлээ. Монгол улсын 2005 оны төсвийн тухай хуулийн төсөл бэлэн болжээ. Нүдээ ширгэтэл ширтлээ гэдэг шиг удтал хүлээлээ дээ, энэ бяцхан товхимол гарахыг. Хөрш оросууд төсвөө хэлэлцэж байгаа талаар сар гаруйн хугацаанд телевизүүд нь хангалттай мэдээлэв. Тэгвэл хоёр сар шүүн хэлэлцэх учиртай баримт бичгийг хорь хоногт багтаан гялалзуулахаар манай хууль тогтоогчид ажилдаа орох гэж байна.
Хуанлийн хуудас нимгэрсээр 12-р сарын мөнгөн цастай, мөрөөдлийн вальстай бариандаа юу юугүй хүрэх нь ээ. Гэтэл бид ирэх санхүүгийн жилийнхээ тухай төсөөлөл багатай сууна. Компаниуд бизнес төлөвлөгөөгөө хийх суурь баримжаагүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг шатлалд шилжүүлнэ. Импортын татварын зохистой тогтолцоог бүрдүүлнэ. Малчин өрхийн орлого, амьжиргаан түвшинд уялдсан татварын уян хатан бодлогыг хэрэгжүүлнэ… Уриа лоозон маягийн ийм ерөнхий бөөрөнхий өгүүлбэрүүд дээр тулгуурлаад мөдхөн айлчлах шинэ оны эхний улирлын бизнес төлөвлөгөө гаргах боломжгүй. Өмнөх жилүүдийнхээсээ улам нимгэрч, ховор бараа адил нүдний гэм болоод байгаа 2005 оны төсвийн төсөл. Түүнийг олшруулаад хэвлэл мэдээллийнхэнд, бүр Төрийн ордонд суудаг түшмэдэд өөрсдөд нь тараавал эрэлт тун өндөр байгаа шүү. Өнгөрсөн жилийн төсвийн төслийг зуугаадхан хувь хэвлэсэн гэдэг. УИХ-ын гишүүдэд түүнээ тараагаад дуусчихсан гэж билээ. Татвар матвар гэж иргэд үл тоон ярьдгийн учир энд бий. Ордонд залардаг хэдэн хүнд л улсын төсөв хамаатай хэмээн ойлгуулсаар иржээ. Ачир дээрээ бидний өдөр тутамын амьдралын өнгө төрхийг тоймлосон, хүн болгонд хамаатай зүйлс төсвийн төсөлд байгаа. Гэтэл өнөөх товхимол энэ жил бүр парламентын гишүүдэд ч олдохоо больж, улсын нууцын жагсаалтад багтчихсан аятай санагдах юм.
Зөвшилцөж, суудлаа засч, зарим нь Вашингтонд очиж загнуулж, мөрийн хөтөлбөртэй зууралдсаар суутал Төсвийн тухай хуулиа эцэслэн батлах учиртай өдөр хаяанд ирэв. Төсвийн байнгын хорооны дарга хүртэл мөнөөх товхимлыг саявтархан олж авсан байх шүү. За хө… Эрхэм гишүүд ханцуй шамлаад, алгаа үрчих шахаа биз. Парламентад сонгогдсоноосоо хойш жинхэнэ ажил хийх цаг одоо л нэг ирлээ. Еэ, тэгсэн тэнд юу байсан гэж санана. Эвслийн Засгийн газрын Мөрийн хөтөлбөрийн адил ерөнхий. Үндсэн чиглэл ч бас хуулан бичлэг байна гэцгээв. Гишүүд өнгөрсөн жилийн үнгэгдсэн товхимлуудтай шинээ тулгаж үзээд ууртайхан сууцгаах болов. Дундаж компанийн жилийн бизнес төлөвлөгөө ч ийм уйтгартай байхгүй.
Инфляц өссөөр байгаа орчинд, тал талаас ирэх улстөрчдийн шахаанд хавчигдан байж уг төслийг бэлтгэжээ. Дээр нь, одоохон өгөх тухай олон амлалтыг хүлээсэн нийгмийн сэтгэлзүйд дипломат маягаар хариулах шаардлага гарсан6 2005 оны төсвийн төсөөлөл тун ядуухан. Орлого хязгаарлагдмал. Харин зарлага өмнөх жилүүдийнхээс өндөр. Нимгэн товхимлын цар хэмжээ Засгийн газрын ирэх хоёр жилд ажиллах боломж нөөцийг илэрхийлж байна. Ц.Элбэгдорж засаг толгойлох хоёр жил нь амлалтын цоорхойг нөхөх эх үүсвэрийн эрэлд мордсон хүндхэн үе байх юм. Татвар, нийгмийн хамгаалал, засаг захиргааны бүтцийн, технологийн дэвшил нэвтрүүлэх, төрийн албаны тухай шинэ бодлогын эхлэлийг тавих төвөгтэй өдрүүд гэсэн үг. Харин хойдох хоёр жилд нь Мөрийн хөтөлбөрт орсон ерөнхий үгсийг хөрсөн дээр буулгах, тодорхой тоо хувь хэмжээ ярьж болох өөр өнгө аястай үргэлжилнэ. Тиймээс ч ирэх жилийн төсвийн төслийн жин хөнгөрч, гишүүд түүнийг голохдоо барин тавин тоо нэхэж сууна.
Боломжоо дагаад сюрприз, шинэ зүйлс хомс төсөв бэлтгэгджээ. Ялимгүй онцлогуудыг дурдвал гадаадаас ирэх тусламж буурсан, усны болон газрын төлбөрөөс ахиухан орлого олохоор шийдсэн. Төгрөгийн доллартай харьцах ханшийг 1238 буюу өндөр байхаар тооцож. Унци алт, тонн зэсийн дэлхийн зах зээлийн үнийг ч бараг ханасан түвшинд нь авчээ.
Алган дээрээ дэнслээд цомхон бяцхан эд гэж дүгнээгүй билээ. Ерөөс ингэж Өгөөд бай, заавал хэрэгжүүл, үгүй бол огцроорой гэсэн уур амьсгал дунд улсын төсвийг хэлэлцэж байсангүй. Олон нийт төр, засгаасаа ийм их бэлэн мөнгө авахаар чемодан саваа зэхэж хэзээ ч үзээгүй юм. 2005 оны төсвийн онцлог энэ. Бүгд горьдоод, хүлээгээд л. Зөвшилцлийн санхүүжилт, дипломат төсөв, бөөрөнхий танхим, зугтаадаг Сангийн сайд. Шинэ шинэ тодотголууд үргэлжилсээр.
Боломж нөөцөө дагаад популист үг ярианууд дундаж хувилбар дээр бууж байна. Татварын нэг шатлалыг хэдэн хувь дээр тогтвол оновчтой вэ, импортын татварыг ямар бараанд хэрхэн өөрчлөх юм, архи, тамхины онцгой албан татварын хувь хэмжээг хэдэн хувиар нэмэгдүүлэх, малчдын орлогын албан татварыг уян хатан бодлогоор зохицуулна гэдэг нь яг юу байх вэ гэх мэт тааврыг ярья гэвэл 2005 оноор хязгаарлалгүй, ирэх дөрвөн жилийн төсөөллөөр багцаалахаас аргагүй. Н.Алтанхуяг садй татварын ганц шатлалд аажим аажмаар шилжтинэ гэв. Алгуурхан гэхээс өөр тэр юу амлаж чадах юм бэ. Боломж, шахаа хоёрын дундаас дипломат аргаар мултар. Бүр болохгү бол, тодорхой тоо шаналгаад эхэлбэл чуулганы танхимаас зугтаарай. Нэмж түүнд юу гэж захьдаг юм билээ дээ.
Архи, тамхины онцгой албан татвар төсвийн орлогын аравхан хувийг бүрдүүлж байгаад гишүүд харин санал нэгтэй уурлах бололтой. Хамгийн түрүүнд хэл амаа ололцон нэг дуугаар нэмж батлах татвар нь энэ. Төсвийн орлогын 60 хувийг өгдөг том аж ахуйнхан инээгээд л суух болов. Ашгийнхаа 25 хувиар татвараа хэзээнээс өгөх вэ, сайд аа гэцгээх аж. Татварын орлогын үлдэх хэсгийг бүрдүүлдэг жижиг, дунд бизнесийнхэн тэгвэл эргэлзэж байна. 25 хувь дээр тогтчихвол бид яах юм бэ гэнэ. Нээрээ тэд Монголын нийт аж ахуйн нэгжийн 90 хувийг бүрдүүлдэг өргөн фронтынхон. Олон хүн Сангийн сайдыг муухай харж байгаа гэсэн үг.
Импортын татварыг 20-30 хувь болго гэж үндэсний үйлдвэрлэгчид шахаад байна. Тэгвэл ийм татварыг бууруулна гэсэн Эх орон-Ардчилал эвслийн амлалтыг яах юм бэ? Тодорхой бараан дээр, уян хатан бодлогоор, улирлын чанартай гэх мэтээр дүйвүүлээрэй, сайд аа. Айвенхоу Майнз манай Засгийн газрын бондыг худалдан авч, гал унтраалцсан туршлага шинэхнээрээ. Үүнээс санаа авч дахин үзээд алдах горьдлого танхимд байгаа. Гишүүдийн байцаалтад хариу барих нэг хувилбар шүү. Мал бүхий иргэдийн орлогод ногдуулдаг татварыг улсаас эргүүлээд өгдөг туслалцаатай харьцуулбал тэмээ, ямааны дайтай. Улсын нөөцөд өвс тэжээл бэлтгээд, түүнээ малчны хотонд аваачих зардлын тал хувьтай тэнцэх хэмжээний татвар авдаг. Ингэж бодоод малчдыг татвараас таван жил чөлөөлөн, хэрэглээний аж ахуйг нь арилжаа наймааны чигт хандуулж тусалдаг юм билүү? Ц.Элбэгдорж дотроо ийн санавч аймгийн засаг дарга нарын баргар царай хэцүү. Аймгийн төсвийн гуравны нэгийг бүрдүүлж байгаа орлого нь нөгөө л татвар шүү дээ.
Миний сонгогчдодоо амласныг 2005 оноос заавал хэрэгжүүл хэмээн чуулганы танхимд хэрүүл дарга хийхэдб элэн суугаа гишүүдэд хандъя. Тэтгэврийн зөрүүг багасгаад итгэлцүүрийг 90 хувиар тогтооно гэвэл 20 гаруй тэрбум төгрөг, малчдаас татвар авахаа боливол орон нутгийн төсөвт 16 тэрбумын татаас, бүх аж ахуйн нэгж адилхан хувиар татвар төлбөл төсвийн цоорхой 20 тэрбум, дээр нь гурваас дээш хүүхэдтэй ядуу айлуудад жил бүр өгөх 100000 төгрөгийн нийт санхүүжилт 20 гаруй тэрбумыг нэмээд дүнг нь хараарай. Дөрвөн арга хэмжээний дүнд төсөвт 80 тэрбумын хэрэгцээ бий болно. Тэртээ тэргүй алдагдал нь 80 тэрбум давчихсан яваа. Ная наяар нь цөм аваад байвал төсөв хийгээд ч яахав. Гаалийн хяналтыг сайжруулж, далд эдийн засгийг ил болгон, хонжворт сугалаа, бооцоот тоглоомын газруудыг онилох арга хэмжээ авлаа ч 80 тэрбумын цоорхойг нөхөж барахгүй. Эдгээр нь цөөнгүй жилийн турш бас ч хөрөнгө зарж хэрэгжүүлэх арга хэмжээнүүд билээ.
Өнгөрсөн оны яг өдийд сонгуулийн жилийн сайхан төсвийг УИХ цаг хугацаанд нь баталсан. Тэр сайхан хий үзэгдэл өнөөг хүртэл үргэлжилсээр. Үрээрэй, зараарай, бэлэн мөнгө өгнө гэсээр бүтэн жилийг ардаа орхижээ. Төсөв гэж гайхамшиг, дан сюрприз байдаг гэж үү. Үгүй дээ. Тэр бол нүцгэн халзан тоонууд. Нэмж хасахаар алдагдал нь харагддаг. Алдагдлыг харахгүй гээд алгаараа нүдээ таглах юмуу. Еэ, ийм сюрпризгүй төсөв байдаг аа гэж гишүүд дор дороо шогшроод суугаа байх. Ард түмэн бол бүр гасалж уурлаж эхэлнэ. Өнгөрсөн жилийн өдийгөөс эхлээд тэдэнд дандаа баярын вальс сонсгочихсон юм чинь.
/Өнөөдөр 2004.11.12/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button