Зарим дэд сайдууд тодорлоо

ДОНИОГИЙН ЦОГТ-ОЧИР – Байгаль Орчны дэд сайд
1962 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. 42 настай. Эхнэр 4 хүүгийн хамт амьдардаг.
1982-1988 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийн хэлний бэлтгэл, Беларусын Технологийн дээд сургуулийг төгссөн, мод боловсруулах үйлдвэрийн инженер механикийн мэргэжилтэй, 1994 онд Сингапур улсад англи хэл, компьютерийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Орос, англи, герман хэлтэй.
1980-1982 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Шүдэнзний үйлдвэрт ажилчин, 1988-1989 онд мөн үйлдвэрт инженер, 1989-1992 онд мөн үйлдвэрийн дарга, 1992-1996 онд Монгол шүдэнз ХК-ийн захирал, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 2000 оноос Ардчилсан намын даргын албыг хашиж байна.
АВИРМЭДИЙН БАТТӨР – Гадаад хэргийн дэд сайд
1965 онд Ховд аймагт төрсөн. 39 настай. Эхнэр, 2 охины хамт амьдардаг.
1984-1989 онд ЗХУ-ын Москва хотын ОУХДС, 1992 онд Франц улсын Парис хотын Засаг зкахиргааны дээд сургууль, 2000-2001 онд Шинэ Зеланд улсын Велингтон хотын Викториагийн их сургуулийг тус тус төгссөн. Дипломатч, төрийн захиргааны магистр цолтой. Орос, англи, франц хэлтэй.
1989-1992 онд ГХЯ, 1992-1996 онд Франц дахь Элчин сайдын яаманд атташе, Монгол Улсаас ЮНЕСКО-д суугаа Байнгын төлөөлөгчийн газар нарийн бичгийн дарга, 1996-1999 онд ГХЯ-ны тамгын хэлтсийн дарга, төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 1999-2000 онд Гэгээрлийн сайд, 2001 оноос одоог хүртэл Монгол-Сингапурын хамтарсан Сатмон ХХК-ний захирлаар ажиллаж байна.
СОНОМЦЭРЭНГИЙН МЭНДСАЙХАН -Түлш, Эрчим хүчний дэд сайд
1960 онд Улаанбаатар хотод төрсөн. 44 настай. Охины хамт амьдардаг.
1977-1982 онд ЗХУ-ын Эрхүү хотын их сургуулийг математикч мэргэжлээр төгссөн, магистр цолтой. Орос, англи, герман хэлтэй.
1982-1983 онд Улаанбаатар хотын 1 дүгээр сургуульд багш, 1983-1990 онд МУИС-д багш, 1990-1992 онд МСДН-ын нарийн бичгийн дарга, 1992 онд Өнөөдөр сонины менежер, 1992-1996 онд Энэ өдөр ББХК-ийн ерөнхий захирал, 1996-1998 онд УИХ-ын даргын зөвлөх, 1998-2000 онд Байгаль орчны сайд, 2000-2002 онд Ардчилсан намын дэд дарга, 2002 оноос одоог хүртэл Алтан гадас ассоциацийн гүйцэтгэх захирлын ажлыг хийж байгаа.
ЦАГААНДАРИЙН ЭНХТҮВШИН -Үйлвэр, худалдааны дэд сайд
1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай. Эхнэр, хүү, охины хамт амьдардаг.
1978-1883 онд ЗХУ-ын Минск хотын Техникийн их сургууль, 1998-2000 онд Отгонтэнгэр их сургуулийг тус тус төгссөн, барилгын инженер, эрх зүйч мэргэжилтэй.1994 оны АНУ-ын Мерилендийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Орос, англи, франц хэлтэй.
1983-1990 онд МОНЦАМЭ агентлагийн Новости Монголия сонинд сурвалжлагч, 1990-1996 онд МоАХ, МоАН, МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга зэрэг ажил эрхэлж байсан, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 2000-2002 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга, 2002 онд МоАХ-ны дарга, мөн оноос одоог хүртэл Консерватив клубын захирлын ажлыг эрхэлж байгаа.
ЦЭДЭНЖАВЫН СҮХБААТАР -Хууль, зүй дотоод хэргийн дэд сайд
1962 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. 42 настай. Эхнэр, 3 хүүгийн хамт амьдардаг.
1981-1986 онд ЗХУ-ын ОУХДС төгссөн, Олон улсын хуульч мэргэжилтэй. 1991-1992 онд Лондонгийн Их сургуульд олон улсын хууль зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Англи, орос хэлтэй.
1986-1991 онд Гадаад явдлын яаманд атташе, 1991-1993 онд мөн яаманд зөвлөх, 1993-1995 онд хэлтсийн дарга, 1995-1997 онд Женев дэх Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх, 1997-2001 онд Монгол улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд, 2001 оноос Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
ЦЭРЭНДОРЖИЙН ГАНХУЯГ -Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд
1966 онд Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн. 38 настай. Эхнэр, охин, хүүгийн хамт амьдардаг.
1984-1989 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн их сургууль, 1999 онд мөн сургуулийн магистрантурыг төгссөн. Физикийн багш мэргэжилтэй. 1987-1989 онд Эрхүү хотын Улсын Багшийн их сургуулийг орос хэлний багшийн мэргэжлээр төгссөн. 1994-1996 онд Германы Гадаад худалдааны академийг аж үйлдвэрийн менежментийн чиглэлээр төгссөн. 1992,1994,1999 онд Германд, 1998 онд Филиппинд тус тус мэргэжил дээшлүүлсэн. Орос, герман, англи хэлтэй.
1989 онд 10 жилийн сургуульд багш, 1989-1990 онд цэргийн албанд, 1990-1991 онд МоАХ-ын Завхан аймгийн зохицуулагч, 1991-1997 онд Ардын аж ахуйтны холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхийлөгч, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга, 2001-2004 онд ХЗХХ-ын ерөнхийлөгч, 2000 оноос ИЗ-БНН-ын дэд даргаар ажиллаж байна.
ШАГДАРСҮРЭНГИЙН ЭНХБАТ -Эрүүл мэндийн дэд сайд
1956 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. 48 настай. Эхнэр, хүүгийн хамт амьдардаг.
1973-1979 онд АУДС-ийг төгссөн, хүний их эмч мэргэжилтэй. 1981 онд ОХУ, Чехословак улсад , 1985 онд Беларус улсад тус тус мэргэжил дээшлүүлсэн, 1991 онд Япон улсад хэлний чиглэлээр дамжаа төгссөн. Англи, орос, япон хэлтэй. Анагаахын шинжлэх ухааны доктор цолтой.
1979-1982 онд ЭМЯ-нд мэргэжилтэн, 1982-1988 онд БХЯ-ны эмнэлэгт тасгийн дарга, 1988-1991 онд ЭХЯ-ны УЗБЭШТ-д эрдэм шинжилгээний ажилтан, 1991-1997 онд Япон улсын Осакагийн АУИС-д докторант, 1997-2000 онд ЭМНХЯ-д газрын дарга, 2001 оноос Япон-Монголын хамтарсан Жамомед компанийн ерөнхий захирлаар ажиллаж байна.
ШАРАВДОРЖИЙН ТҮВДЭНДОРЖ -Засгийн газрын Хэрэг эрхлэх
газрын дэд дарга
1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 37 настай. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 2000 онд Отгонтэнгэр их сургууль болон Удирдлагын Академи тус тус төгссөн. Холбооны инженер, хуульч-өмгөөлөгч, төрийн удирдлагын менежерийн мэргэжилтэй. Орос, англи хэлтэй. Дэд доктор цолтой. 1991, 1994 онд Болгар улсад болон Улс төрийн Боловсролын академид мэргэжил дээшлүүлсэн.
1989-1990 онд Ардын армийн 124 дүгээр ангид салааны дарга, 1990-1991 онд Телефон, радио ашиглалтын хороонд инженер, 1991-1992 онд БНБ кампанид АТС-ын дарга, 1992-1999 онд МҮАН-ын Чингэлтэй дүүргийн хорооны дарга, тус намын нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, 1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, 2000-2003 онд МоАХ-ны дарга, 2001 оноос одоо хүртэл Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.
ТҮДЭВИЙН ЦЭРЭНПҮРЭВ -Түлш, эрчим хүчний яамны Төрийн нарийн
бичгийн дарга
1963 онд Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн. 41 настай. Эхнэр, 2 охины хамт амьдардаг.
1981-1986 онд ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн их сургуулийг удирдлагын автоматжуулсан системийн инженерийн мэргэжлээр төгссөн. Магистрын зэрэгтэй. Удирдлагын академийн докторант. Сингапур, БНХАУ, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн. Англи, орос хэлтэй.
1986 онд ХХҮЯ-ны ЭШЗТИ-д техникийн албаны дарга, 1987-1992 онд тус яамны тооцоолон бодох төвд программ зохиогч, хэлтсийн дарга, 1993-1996 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд худалдааны төлөөлөгч, техник ажилтан, 1986-2000 онд Цэрэн Интернейшнл ХХК-д ерөнхий захирал, 2000-2002 онд ЭХУГ болон Эрчим хүчний диспетчерийн үндэсний төвд албаны дарга, гүйцэтгэх захирал, 2002 оноос одоо хүртэл ДБЯ, ТЭХЯ-нд газрын даргаар ажиллаж байна.
/Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ/