Шүдний сонин хачинаас

Эдгээр металл шүлсний гальваник элементтэй нэгдэн, /өөрөөр хэлбэл хүн амандаа жижиг батерейтай явна гэсэн үг/, төмөр амтагдах, хорсох, салслаг бүрхүүл хуурайших, хоол идэх дур хүсэл алга болох, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч, хүн уур уцаартай болдог. Мэргэжилтнүүд алт, цагаан алт, титан, шаазан зэргээр шүд хийх хэрэгтэй гэж зөвлөж байна.
– Хар шүдээр гоёдог. Эртний Энэтхэг эмэгтэйчүүд шүдэндээ тусгай бодис түрхэж, хүрэн өнгөтэй болгож гоёж, харин уруулаа алтлаг өнгөөр буддаг байжээ. Японд саяхан хүртэл нөхөртэй эмэгтэйчүүд шүдээ хар өнгөөр буддаг байв. Тэр бодис шинэхэндээ маш муухай үнэртэй бөгөөд түрхсэнээс хэд хоногийн дараа үнэр нь арилж, шүдэнд үүрд шингэж үлддэг гэнэ.
– Соломоны арал дээр хуримын ёслолын үед дээд шүдийг заавал хэмх цохидог заншилтай. Хос хоёрыг эхнэр, нөхөр болсныг зарласны дараа сүйт бүсгүй газарт хэвтэж нагац ах нь /заавал нагац байх ёстой/ хурцалсан саваа, чулуугаар цохиж, шүдийг нь булгалдаг, мэдээж ямар ч мэдээ алдуулах тариа хийдэггүй.
– Шүдний шивээс. Барууны орнуудад шүдэндээ шивээс хийлгэдэг моод дэлгэрчээ. Ийм шивээс хэдэн зуун долларын үнэтэй, үйлчлүүлэгчийн хүсэлтээр нэг өдрөөс хэдэн жилийн хугацаанд арилдаггүй.
– 1930-иад онд Грета Гарбо од болон мандаж байхад түүн шиг болох гэсэн олон хүүхнүүд араагаа суга татуулж байжээ. Гарбо төрөлхийн нарийн эрүүтэй тул их романтик хавчгар хацартай мэт харагддаг байв.
– Полинезийн нэгэн арлын оршин суугчид шүдээ гурвалжин хэлбэрээр хурцалж, өөрсдийн тахин шүтдэг цагаан аварга загастайгаа адилхан болох гэж хичээдэг.
– Индонезэд амьдардаг даякууд одоо ч дээд ба доод шүдээ талд нь ортол хөрөөдөж, адилхан хэмжээтэй болгодог. Ийм аймаар заншил нь араатан амьтантай адил байхгүй гэсэн хүсэлтэй нь холбоотой гэнэ.
– Голливудын одуудын шүд ч өө сэвтэй.
– Мадоннагийн дээд үүдэн шүд урт богино, Том Крузын зүүн дээд хажуу шүд нилээд том, бусдаас ялгаатай. Эмма Томпсон баруун дээд хажуу шүд хажуугийн дээр давхардсан, Изабелла Росселлинагийн дээд үүдэн шүд хэт өргөн.
Арнольд Шварценеггерын дээд үүдэн шүд хэт богинохон.