Секс асуулт хариулт

-Залуу гэр бүл хүүхэд төрүүлснээр сексийн дуршил буурна гэж байхгүй. Харин ч бүр сайжрах ёстой. Зарим гэр бүлийн хувьд хүүхэд төрсний дараа сэтгэл зүйн байдал, эмэгтэй нь хөхүүл байх үеийн ядаргаа нөлөөлж түр зуурын хямрал тохиолддог. Магадгүй та хоёр хэн хэнийгээ гомдоосон буюу гэр бүлдээ харилцааны таагүй уур амьсгал гаргасан бол нөлөөлж болох юм. Гэсэн хэдий ч та хоёр сексологич эмчид хандах хэрэгтэй юм байна.
Сексийг удаан хугацаагаар тогтмол хийснээр бага багаар дур тавилт мэдэрч, тогтворждог
-Би нөхөртэйгөө л анх удаа бэлгийн харьцаанд орсон. Түүнээс хойш жилийн хугацаа өнгөрч байгаа хэдий ч би дур тавих гэдгийг сайн ялгаж мэдэхгүй юм. Түүний дур тавьж байгааг мэдрэх надад аятайхан байдаг. Гэтэл нөхөр маань миний үүнд дургүйцээд байх юм. Дур тавьж чадахгүй байгаадаа би өөрөө буруутай юм уу? Ер нь залуу гэр бүл сексийн амьдралаа хэрхэн нийцтэй байлгах талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Эмэгтэй хүн гэрлээд жил гаруй болж байна гэдэг нь дур тавих үйл ажиллагаа нь эхэлчихсэн байх ёстой үе юм. Зарим эмэгтэй насан туршдаа дур тавьж чадахгүй байх зүйл тохиолддог ч энэ нь тухайн хүний физиологийн онцлогоос хамаардаг. Мөн зарим эмэгтэйчүүд дур тавихгүй явсаар хүүхэд төрүүлснийхээ дараа дур тавьж эхэлдэг. Ер нь сексийг ажлыг удаан хугацаагаар тогтмол хийснээр бага багаар дур тавихыг мэдэрч, дур тавилт нь тогтворждог. Хамгийн чухал нь харьцааны хувьд болон сексийн үед эмэгтэй хүн нөхөртэйгөө маш сайхан ойлголцож, түүнийхээ дур хүслийг хүчтэй төрүүлж чаддаг бол хэн хэн нь сексээс сайхан мэдрэмж авдгийг санаарай. Эрчүүд ихэвчлэн эмэгтэйгээсээ түрүүлээд амархан дур тавьдаг талтай. Залуу гэр бүлийн сексийн амьдрал ямар байх нь эхнэр нөхөр хоёрын хоорондын харьцаа, мөнгө санхүүгийн байдал, амьдрах орчин зэргээс маш их шалтгаалдаг. Тиймээс гэр бүл бүрийн сексийн амьдрал янз бүр байдаг юм.
Эр хүний бие махбод шөнийн цагаар хамгийн их сексийн идэвхитэй байдаг
-Найз залуу маань шөнө секс хийхдээ их санаачилгатай, дур хүсэл ихтэй байлаг мөртлөө өдрийн цагаар хоёулхнаа байхад намайг ер энхрийлж, эрхлүүлдэггүй. Эрэгтэй хүн ийм хөндий байх нь ямар нэг шалтгаантай юу?
-Эрэгтэй хүний бие махбодь шөнийн цагт илүү нарийн мэдрэмжтэй, дур хүсэл нь амархан хөдөлж секс үйлдэхдээ хамгийн идэвхтэй байдаг. Тийм учраас шөнө унтахаасаа өмнө буюу унтаж амарсныхаа дараа секс хийвэл хамгийн тохиромжтой. Харин та өдөр түүнд шөнийн жаргалаа дахин амтлах санал тавихыг хүсэж байгаа бол өдөр түр унтах юмуу биеийн зүрхний цохилтыг удааширтал хамтдаа хэвтээд үз. Магадгүй түүний бие шөнийн адил орчинд ороод мэдрэмж нь ахин сэргэж болох юм. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаараад сэрэл мэдрэмжийн нь оргил цаг өөр өөр байдгийг анхаарах хэрэгтэй.