Оюутнууд бүтэн өдөр 50 хувийн хямдралтай ярина

Өөрөөр хэлбэл, Мобистудент-ын 9969, 9968 дугаарын бүх хэрэглэгчид энэ өдөр 0.5 бутархай нэгжээр ярьж, 0.04 нэгжээр мессеж бичих боломжтой юм байна. Дашрамд дурьдахад Мобистудент үйлчилгээ нь даваа, баасан гаригийн 12.00-13.00 цагийн хооронд, мөн бямба, ням болон нийтээр амрах баяр ёслолын өдрүүдэд 50 хувь, найзын дугаар руу 75 хувийн хөнгөлөлттэй ярьж, дуут шуудангаа 50 хувийн хямдралтайгаар ашиглаж, 25 хувийн хөнгөлөлттэй мессеж бичих эрхийг оюутнуудад олгодог билээ.
(өдрийн сонин 2004.11.16 283)